sonin.mn

УИХ-ын гишүүн, АН-ын дарга, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл намын удирдлагуудын хамт мэдээлэл хийлээ.


Энэ үеэрээ О.Цогтгэрэл: "Могой жил ямар жил болж өнгөрөв гэдэг дүгнэлтийг хэлэх хэрэгтэй. Монгол улсын эдийн засаг уруудаж доройтсон, иргэдийн амьдрал, бодит орлого нь доройтсон, авлигажилт хэрээс хэтэрсэн гэдгийг олон улсын байгууллага зарлаж баталгаажуулсан жил болж өнгөрлөө.



Саяхан улс орноосоо жагсаал хийсэн Непаль улс эерэг үзүүлэлтээрээ Монгол улсаас урд байна. Системийн авлигыг сууриар нь өөрчлөх шаардлагатай гэж үзэж, АН зөвхөн шүүмжлэх биш бодит шийдлүүд гаргаад ажиллаж байна.



АН-ын зүгээс намрын чуулганы төгсгөлд Засгийн газрын үйл ажиллагаа болохгүй байгаа учраас хариуцлага тооцох асуудлыг өргөн барина гэдэг мэдээлэл хийсэн. Гарын үсэг цуглаад явж байгаа. Өнөөдрийн нөхцөл байдал буюу эрчим хүчний сайд, боловсролын сайд дээр гарч байгаа асуудлууд Засгийн газар огцрох ёстой гэдэг нь зөв байсан гэдгийг харуулж байна.


Бидний зарчмын байр суурь хэвээрээ байгаа. Үүн дээр албан тушаалын наймааны асуудал яриагүй. УИХ-ын хаврын чуулган эхлэхээр бидний тавьсан шаардлагыг биелүүлэхгүй бол Засгийн газрыг огцруулах албан бичгийг өргөн барина." гэв.



М.Чой