Монгол Ардын намын 31 дүгээр Их хурлаас шинээр бүрдүүлсэн Бага хурлын II хуралдаан "Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт" уриатай өнөөдөр /2026.02.27/
Тусгаар тогтнолын ордонд болно.
Бага хурлын шинэчилсэн бүрэлдэхүүн 597 гишүүнтэй бөгөөд II хуралдаанд 583 гишүүн оролцохоор бүртгүүлсэн байна. Бага хурлын гишүүдийн хамгийн ахмад нь Монгол Ардын намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга асан, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Монгол Улсын Ардын багш, 80 настай Б.Даш-Ёндон, хамгийн залуу нь 24 настай Д.Баасандорж нар хуралд оролцох юм.
Энэ удаагийн хуралдаанд Монгол Ардын намын дарга, УИХ-ын дарга Н.Учралын улс төрийн илтгэлийг сонсоно. Мөн намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар, намын Удирдах зөвлөлийн гишүүн, Ерөнхий сайд Г.Занданшатар нар нийгэм, эдийн засаг, цаг үеийн асуудлаар илтгэл, мэдээлэл танилцуулахаар төлөвлөж байна. Монгол Ардын намын Бага хурлын II хуралдаан ихээхэн онцлогтой бөгөөд Удирдах зөвлөлийн дэргэд ажиллаж буй бодлогын 11 хороо тус бүр салбар хуралдааныг зохион байгуулж, эрдэмтэн судлаачдыг оролцуулсан өргөн хэмжээний хэлэлцүүлэг хийж бодлогын шийдлүүдийг гарган Бага хуралд танилцуулна.
Бодлогын хороодын нэрсийг танилцуулбал:
- “Гишүүн төвтэй нам 4-E стратеги”-ийг хөгжүүлэх бодлогын хороо
- Хүний хөгжил, боловсрол, шинжлэх ухааны бодлогын хороо
- Дэд бүтэц, хөгжлийн төслүүдийн бодлогын хороо
- Хот байгуулалтын бодлогын хороо
- Эдийн засаг, банк санхүүгийн бодлогын хороо
- Төрийн бүтээмж, засаглалын шинэчлэлийн бодлогын хороо
- Хөдөөгийн хөгжлийн бодлогын хороо
- Хүртээмж ба тэгш оролцооны бодлогын хороо
- Эрүүл мэндийн бодлогын хороо
- Технологи, инновацийн бодлогын хороо
- Хүний эрхийн бодлогын хороо
Баасан - 02 сарын 27,
2026
Сэтгэгдэл6
🤣🤣🤣🤣🤣🤣🤣
Монголын 100 мянга гаруй иргэнийг яргалан цаазалсан замналтай манж хятадын эрлийзүүдийн дархлагдсан хулгайч дээрэмчдийн мафийн бүлэглэл.
МАН Ы МАЛНУУД ДӨРВӨН ДЭЭРЭМЧИНГЭЭ УСТГАХ АЯНД МОРДЛОО. ТОМ АХ НАР НЬ 70 ААД ОНД ЯГ ИЙМ УРИАТАЙ УЛС ОРНОО БУЖИГНУУЛЖ БИЛЭЭ.
МАН Ы МАЛНУУД ДӨРВӨН ДЭЭРЭМЧИНГЭЭ УСТГАХ АЯНД МОРДЛОО. ТОМ АХ НАР НЬ 70 ААД ОНД ЯГ ИЙМ УРИАТАЙ УЛС ОРНОО БУЖИГНУУЛЖ БИЛЭЭ.
Энхбаяр Намбараев цагтаа МАН-с МАХН гэж салгаж аваад хувьчилсан бол одоо Хэнтийн Хүрэлсүх МАН-н даргаар өөрийн тусдаа эх оронтой буриад Учралыг тавиад, баруун аймгийнхныг үзэн яддаг гэж Дорнодын Энхбаярыг хуулиар нь томилон бүхлээр нь залгиж байна. МАН-с одоо нэр нь л үлдсэн. Юун Монгол.
МАН Монголын ард түмнийг геноцид хийн устгаж дэлхийн цуст аллагын түүхэнд нэрээ бичүүлсэн нам. МАН-ыг хуулиар хориглож толгойлогчдыг нь гэр бүлээр нь цаазлах ёстой.