ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /Kazinform/. Ираны эсрэг явуулж буй цэргийн ажиллагаа тавьсан зорилтууд бүрэн биелэх хүртэл үргэлжилнэ гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдлээ. Америкийн удирдагчийн хэлснээр, тус улс сүүлийн 36 цагийн хугацаанд холбоотнуудтайгаа хамтран “Баатарлаг хилэн” нэртэй өргөн цар хүрээтэй ажиллагааг эхлүүлжээ.
“АНУ түншүүдтэйгээ хамтран дэлхий дахин урьд өмнө нь харж байгаагүй хамгийн том, хамгийн нарийн төвөгтэй давшилтын ажиллагааг эхлүүлсэн” гэж Д.Трамп өөрийн Truth Social нийгмийн сүлжээнд дүрс бичлэгээр хийсэн мэдэгдэлдээ дурдсан байна.
Тэрбээр хэлэхдээ, Исламын хувьсгалыг хамгаалагчдын корпусын дэд бүтэц, агаарын довтолгооноос хамгаалах системүүд, мөн олон зуун объектод цохилт өгсөн гэж мэдэгджээ. “Бид Иран дахь олон зуун байг, түүний дотор Хувьсгалт гвардийн объектууд болон Ираны агаарын довтолгооноос хамгаалах системүүдийг устгасан. Мөн есөн хөлөг онгоц болон тэдний тэнгисийн цэргийн баазыг хэдхэн минутын дотор устгасан” гэж АНУ-ын Ерөнхийлөгч онцолсон байна. Цагаан ордны тэргүүн мөн Ираны дээд удирдагч Али Хаменеи амиа алдсан талаар дахин мэдэгдэл хийжээ. “Энэ хүн бол олон оронд тоо томшгүй олон гэм зэмгүй хүнийг хөнөөсний хариуцлагыг хүлээх ёстой хүн байсан” гэж тэрбээр хэлсэн байна.
Трампын хэлснээр, байлдааны ажиллагаа үргэлжилж байна. “Байлдааны ажиллагаа яг одоо бүрэн хэмжээнд үргэлжилж байна. Энэ ажиллагаа зорилгодоо хүрэх хүртэл үргэлжилнэ. Бид маш том зорилтууд тавьсан” гэж Америкийн удирдагч цохон тэмдэглэсэн байна.
Аятолла Арафиг Ираны дээд удирдагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон тухай тус улсын хэвлэлүүд мэдээлжээ. Мөн нөхцөл байдал хурцадсантай холбоотойгоор Европын Холбооны гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нар яаралтай хуралдахаар болсон байна. Үүнээс өмнө Пакистаны Карачи хот дахь АНУ-ын Консулын газар луу дайрах үеэр найман хүн амиа алдсан талаар хэвлэлүүд мэдээлсэн байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Даваа - 03 сарын 02,
2026
Сэтгэгдэл3
Трамп алуурчин болж хувирлаа. Ираны удирдагчтай шууд уулзаж ярилцахгүйгээр дайн хийдэг ийм эргүү алуурчин байх гэж. Ираны удирдагчаас айсан юм байх даа. Хүн хүнтэйгээ уулзаж ярилцах хэрэгтэй баймаар.
Ардчилсан ерөнхийлөгч Билл Клинтон, Барак Обама, Жое Байден нар ч дайныг өдөөсөн алуурчид.
Дэлхий дахин урд өмнө харж байгаагүй хамгийн том давшилтын ажиллагаа гэнээ ! балай өвгөн чинь их балайрна ! Иранууд тэр нисэх онгоц тээгчийг бөөрөнд нь хүчтэй 3 торпёдийн цохилт өгчихөд яанаа ! Пуужингаар бол дэмий !,хүрч чадахгүй устана !,Трампын Марго ла эдлэнд нь халдах юмуу тэсрэх бөмбөг тавьчихад яанаа ! арчаагүй иранууд ! Би байсан бол аль хэдийн ухааныг нь олчихсон байгаа ! Одоо иранууд Ормузыг хоолойг нам хаах хэрэгтэй ! чадах юм энэ л байна !