ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 6 /DW/. Азербайжаны нутаг дэвсгэрт дроноор цохилт өгсөн гэж буруутгасныг Ираны армийн Жанжин штаб няцаажээ. Пүрэв гарагт нийтэлсэн мэдэгдэлдээ Ираны цэргийнхэн Азербайжаны өөртөө засах эрхтэй Нахичеваны Бүгд Найрамдах Улсад цохилт өгсөн гэж Израилыг буруутгасан байна. Израилын эрх баригчдын энэ үйлдэл бол лалын шашинт орнуудыг хооронд нь эвдрэлцүүлэхэд чиглэсэн гэж мэдэгдэд дурджээ.
Ираны цэргийнхэн мөн Турк руу пуужин харвасан явдалд ямар ч хамаагүй гэдгээ мэдэгджээ. Ираны Зэвсэгт хүчин "хөрш болон найрамдалт" улс орнуудын бүрэн эрхт байдлыг хүндэтгэдэг" гэдгийг мэдэгдэлд онцолсон байна.
Пуужингуудыг Туркийн өмнөд нутгийн Адан мужид байрлаж буй Инджирлик бааз дахь НАТО-гийн нисэх хүчний бааз руу харвасан гэж New York Times сонинд Америкийн цэргийн эх сурвалжийг эш татан мэдээлжээ. Тус баазад АНУ-ын 1500 орчим цэрэг байрлаж байгаа бөгөөд бүс нутаг дахь томоохон бааз юм. Азербайжаны эрх баригчид нутаг дэвсгэр лүү нь нисгэгчгүй нисэх төхөөрөмжүүдээр довтолсон гэж Ираныг буруутгасан байна. Ираны нисгэгчгүй онгоцууд Нахичеваны Өөртөө засах Бүгд Найрамдах Улсад цохилт өгсөн гэж Азербайжаны тал өчигдөр мэдэгджээ.
Нахичеван нь Ирантай хил залган оршдог байна. Азербайжаны Гадаад хэргийн яамнаас мэдээлснээр, нэг дрон нисэх онгоцны буудлын терминал дээр унасан бол өөр нэг дрон Шакерабад суурингийн сургуулийн ойролцоо унаж, дөрвөн хүн гэмтэж шархаджээ.
Турк руу харвасан пуужингуудыг НАТО-гийн цэргүүд амдан сөнөөжээ. Иранаас харвасан баллистик пуужинг НАТО-гийн цэргүүд Газар Дундын тэнгисийн Зүүн хэсэгт сөнөөсөн гэж Туркийн Батлан хамгаалах яам мэдэгджээ. Пуужин Туркийн агаарын орон зай руу чиглэж Сири, Иракийн дээгүүр нисэн өнгөрсөн байна. Пуужинг НАТО-гийн агаарын довтолгооноос хамгаалах болон пуужингийн довтолгооноос хамгаалах системээр илрүүлж устгасан, харин пуужингийн нэг хэлтэрхий Туркийн Хатай мужийн Дөртйол дүүргийн нутагт унасан боловч хүмүүс гэмтэж бэртээгүй байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Пүрэв - 03 сарын 26,
2026
Сэтгэгдэл8
Ираныг өдөөд яаж ч чадахгүй хусуулж байгаа алан хядагч Израйль Америкууд чинь өөрсдийнхөө өмнөөс Турк, Саудын Араб, Азербайжаныг турхирах гэж оролдож байна, ккк
арабууд нэгдэж арабын хойгоо хамгаалаачээ битгий бууж өг ираны талд орохгүй арабуудыг хүчээр оруул америкийн эсрэг ӨДий хүртэл тийм их нефтээр шавар босгож тансаглаж суухаар зэвсэг хийж байхгүй яасан юм
ene baidalaaraa bol haa ch hyreh ni damjiggyi ee!manaih ryy harbahbii dee!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
iran seneh l bolno!!!chemee ystgyylah l bolno..ene bol Delhii niitiin anhaarah zyil................
Оросуудын магтаж өөд татдаг Еврейчүүдэд л Турк Азербайжаныг Ираны эсрэг эргүүлэх нь ашигтай.Тэр тусмаа Ираны хойд хэсэгт 30 сая орчим Орос Арменчуудын дээрэлхэж устгаж ирсэн Азерууд бий.
азербайджан туркед цохилт өг эрчим хүчийг таслаа байлгүй
iranyyd erhbis musalmian sasintnyyddaa arai hynd chohilt egehgyi l baih l daa,ezest ni amia bodoh biz!!!gebch delhii niitiig sydraga ard tymen ryy bembeg,(chemeer)togloh bodol ni nyazaagdasgyi unen n ter dee!!!iran chemtei bolbol myydsan bygdee ystagana,tednii sasin ni erdee ytga ni ter????????????????????odoogiin hiij baigaa zyil bol Amerik,izrialiin yyreg eh ornoo abrah hyn terlehten yun deer orsih be?............gedegiin ylger dee!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
Dear the people: Change is coming.Are you ready if not be prepared. Never underestimate Trump.Trump may not perfect but pragmatic.Trump is the boss in the white house period Religion and culture traditions are a community values period.In freedom no community dominates because of religion,race ethnicity and status. Human dignity and freedom are universal values. Fake democracy and capitalism is real. Unconditional capitulation.Complete disarm.Peacefully transfer the power.Freedom and justice. Sincerely Iron Leader the Great