ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 6 /sport.ru/. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Цагаан ордонд “Интер Майами” багийн хөлбөмбөгчдийг хүлээн авч уулзах үеэрээ довтлогч Лионел Мессиг Бразилын домогт хөлбөмбөгчин Пелетэй зүйрлэжээ.
“Хэн нь илүү вэ? Месси юү эсвэл Пеле юү? Месси гэж би бодож байна. Пеле маш сайн байсан, гэхдээ энэ залуу маш их эрч хүчтэй хүн юм” гэж Трамп хэлсэн байна.
Уулзалт болохын өмнөхөн Трамп Месситэй тусгайлан ярилцжээ. “Интер Майами” багийн тоглогчид Хойд Америкийн хөл бөмбөгийн тэргүүн лиг буюу МLS-ийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлснийг тохиолдуулан Ерөнхийлөгч хүлээн авч уулзжээ. Уулзалтын үеэр Д.Трамп Иранд явуулж буй байлдааны ажиллагааны явцын талаар ярих үед хажууд нь Л.Месси зогсож байв. “АНУ-ын зэвсэгт хүчин Израилын гайхалтай түншүүдийн хамтаар Ираны пуужингуудыг устгана” гэж Ерөнхийлөгч хэлснийг Х нийгмийн сүлжээн дэх The Touchline аккаунтад дурдсан байна.
Б.Адъяахүү
Пүрэв - 03 сарын 26,
2026
Сэтгэгдэл5
тагнуулчинд булдэгжуулчихсэн ядаргаатай наймаачин.
Шизофренитэй пиздаа
Дэлхийн нэг удаагийн аварга гурван удаагийн аварга хоёр яаж адил байхавдаа энэ зөнөгрөчөө
Өөрийгөө Рейганаас илүү ерөнхийлэгч гэж солиордогтой адил сонсогдож байна!
Messi bol tiim agyy bis?....zebhen ene hyniig beegiin sasinii teleelel abardag,tyynees bys?...Kriston Ronaldogoos tiim agyy bis?...harin peli bol chag yeiinhee delhiin syyt toglogch....tyynees bys?..negniig ni negeetei harizyyldag zylgaich zan hereggyi ee!!!!!!!!!!!!!!!Tramp aa..............................chamaig Ryzbeilttei harizyylhad bolno suu!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!chi bol togtborgyi teriig bysniylagch baij ch medne........................