Аюулгүй байдал судлалын Доктор (Ph.D) Б.Жавзандоржтой ярилцлаа.
Саяхан Ардчилсан нам өөрийн цахим хуудсандаа Монгол Улсын иргэдийн мэдээллийг задруулсан асуудал гарсан. Кибер аюулгүй байдлаар мэргэшсэн хүний хувьд та энэ асуудлыг хэрхэн дүгнэж байна вэ?
Монгол Улсын хэмжээнд кибер аюулгүй байдал гэдэг асуудал сүүлийн 3-5 жилийн хугацаанд маш эрчимтэй яригдаж эхэлсэн. Зөвхөн Ардчилсан намын цахим хуудас ч биш банкнуудын асуудал, эрүүл мэндийн байгууллага эмнэлгүүдийн асуудал ч гарч ирсэн, яригдаж байгаа. Үүн дээр бид гурван зүйлийг ярих ёстой. Нэгдүгээрт тухайн байгууллага, хувь хүн ямар шугамаар, хаанаас эдгээр мэдээллийг олж авсан бэ? гэдэг асуудал яригдана.
Ардчилсан намын хувьд гишүүдийнхээ мэдээллийг бүртгэсэн байх магадлалтай. Хэрэв Ардчилсан намын гишүүн биш хүний мэдээлэл тухайн платформд орсон байгаа бол энэ нь шалгах ёстой асуудал болно. Тэр мэдээллийг хэн авсан бэ? Яагаад тухайн платформ дээр уг мэдээллийг байршуулсан бэ?
Намын гишүүн биш байхад яагаад тэр платформ дээр бүртгүүлсэн бэ? гэдэг асуудлууд яригдах ёстой. Энэ нь хувь хүний мэдээллийг хамгаалах тухай хуулийн 4.1 заалтыг зөрчиж байгаа. Мөн хувь хүний нууцлалтай холбоотой кибер аюулгүй байдлын дүрэмтэй холбоотой асуудлыг Монгол Улс эргэж харах цаг нь болжээ. Иргэд өөрсдөө регистерийн дугаар, утасны дугаараа өгчихөөд энэ мэдээллээр яав л гэж бодох нь ч байна. Гэтэл энэ нь хувийн эмзэг мэдээлэл буюу хувь хүний хамгийн нууцлалтай мэдээлэлд ордог. Үүнийг төр хамгаалж байдаг. Бидэнд яагаад Дан, Хур системээр дамжуулж өөрсдийн тоон гарын үсгээр гүйлгээ хийх эрхийг өгдөг вэ? гэхээр таны хувийн мэдээллийг хамгаалахын тулд хийж буй төрийн бодлого юм. Ардчилсан намтай холбоотой асуудал дээр хуулийн байгууллагууд дүгнэлт гаргах байх гэж бодож байна.
Кибер аюулгүй байдлын чиглэлээр судалгаа хийдэг, мэргэжлийн хүмүүсийн хувьд гишүүдийн асуудал өөр хэрэг. Гэтэл яагаад Ардчилсан намын гишүүн биш хүмүүсийн асуудал тэнд яригдаад байна вэ гэдэг нь нэг номерийн асуудал.
Хаанаас уг мэдээллийг авсан бэ? Хэзээ авсан бэ? Яагаад алдагдсан бэ? Зөөвөрлөх явцдаа алдсан уу? Системийн эвдрэлээс болж үүссэн үү? Магадгүй элдэв цахим гэмт хэрэгтэй холбоотой юу? гэдгийг төрийн байгууллагууд шалгаад, одоо яригдаж байгаа иргэдийн мэдээллийг өөрсдөөс асуулгүйгээр, зөвшөөрөлгүйгээр уг платформд оруулсан бол хувь хүний эрхийг ноцтой зөрчиж байгаа асуудал болно. Нөгөө талдаа 1 сая иргэний мэдээлэл хар зах дээр зарагдаж байгааг хуулийн байгууллага шалгаад, хэрэв бодитой бол Үндэсний аюулгүй байдлын асуудал ч яригдана.
Монгол Улсын иргэдийн мэдээлэл яагаад хар зах дээр зарагдаж байна вэ? Энэ бол зүгээр орхичих асуудал биш. Үндэсний аюулгүй байдлын асуудал яригдаж байгаа юм.
Монгол Улс гурван сая гаруй иргэнтэй жижиг улс. Гэтэл энэ улсын 1 сая гаруй иргэний мэдээлэл алдагдсан бол Үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал шууд яригдана. Үүн дээр хуулийн байгууллагууд болон энэ чиглэлээр ажилладаг хүмүүс байр сууриа илэрхийлээсэй. Магадгүй Ардчилсан намын гишүүнчлэлгүй, элсээгүй гэж байгаа хүмүүс байгаа бол хуулийн байгууллагад хандаад шалгуулаасай гэж хүсэж байна.
Монгол Улсын иргэдийн мэдээлэл өмнө нь DARK WEB буюу олон улсын хар зах дээр зарагдсан тохиолдол бий юу? олон улсад ийм тохиолдлууд хэр их байдаг бол?
Монголчууд кибер аюулгүй байдлыг хакер гэж хараад байгаа. Гэтэл үүнд зөвхөн мэдээллийн аюулгүй байдал биш маш олон асуудлууд яригддаг. Хувь хүний аюулгүй байдал, нийгмийн аюулгүй байдал гээд бүх аюулгүй байдлын суурь зарчим яригддаг. Олон улсад ийм тохиолдол өдөр бүр болдог.
Үүнтэй ижил кейсүүд байнга болж байдаг. Гэхдээ улс орнууд үүнийг бодлогоор хамгаалж өгдөг. АНУ зэрэг орнуудад хувь хүний нууцлалын дүрэм журмууд үйлчлээд явдаг. Энэ төрлийн гэмт хэргийг шийдэх нь зөвхөн төр гэхгүй хувь хүний асуудал болж байгаа.
Энэ төрлийн гэмт хэргийн талаар ойлголттой болох хэрэгтэй. Монгол улсын хэмжээнд энэ төрлийн хууль дүрмүүдээ шинэчлэх шаардлагатай болж байна. Үнэхээр мэдээллийг алдсан бол хуулийн буюу эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг болох хэрэгтэй. Ингэж байж ойлгомжтой байдлаар явах болов уу.
Иргэдийн мэдээлэл олон улсын хар зах дээр зарагдсанаар зөвхөн санхүүгийн гэлтгүй өөр ямар хор хохирол учрах боломжтой вэ?
Үүнд мэдээж таны хувийн мэдээллийг ашиглаж банкны систем рүү нэвтрэхээс эхлэн эрсдэл үүснэ. Мөн таны хувийн бусад мэдээллүүд, үл хөдлөхийн мэдээллүүд гэх мэт таны талаар бүх мэдээллийг авах боломжтой. Хүмүүс хувийн мэдээллээ алдаад хохирлууд үүсэх юм бол төр хариуцах уу? Тухайн мэдээллийг алдсан байгууллага хариуцах уу? Иргэд хохирох уу? Гэдэг асуудал байгаа. Яг одоо Монгол Улсад мөрдөгдөж байгаа хуулийн хүрээнд иргэд л хохирч байна.
Цахим залиланд өртлөө гэхэд иргэд өөрсдөө л хохироод үлдэж байна шүү дээ. Энэ бол хууль эрхзүйн орчин сул байгаагийн илрэл. Сүүлийн үед цахим гэмт хэрэг, кибер гэмт хэрэг энгийн үзэгдэл мэт болчихсон байна. Иргэд өөрсдөө ямарваа нэгэн байгууллагад регистерийн дугаараа зүгээр л өгөх ёстой зүйл гэж бодоод байна.
Энэ нь маш буруу. Нууцлалтай байх ёстой мэдээллээ бид өөрсдөө өгөөд байна гэсэн үг. Нэг байгууллага дээр очиход харуул нь утасны дугаар асуудаг. Энэ бүхнийг Монголчууд энгийн зүйл гэдэг ойлголттой болчихсон. Бусад улс орнуудад үүнийг миний хувийн мэдээлэл гэж хардаг. Үүнийг олж авснаараа юунд ч ашиглаж болно. Магадгүй гэмт хэрэгт ашиглаж болно. Тан дээр ямар нэгэн ажиллагаа хийж хохирол амсуулах ч боломжтой.
Олон янзаар ашиглаж болно. Тийм учраас иргэд үүн дээр маш сайн ойлголттой болох хэрэгтэй байна. Таны мэдээлэл, аль нэгэн намын гишүүн биш хүний мэдээлэл тэр платформ дээр явж байгаа бол яагаад миний мэдээллийг авсан бэ гэдгийг төрийн байгууллагаас шүүлгэх хэрэгтэй.
Хувь хүний мэдээллийг авахдаа таны мэдээллийг ийм зүйлд ашиглах гэж байна гэж заавал тухайн хүнээс зөвшөөрөл авч, гарын үсэг зуруулах ёстой. Зөвшөөрөл өгөөгүй байхад тэр хүний мэдээлэл байгаа бол эрсдэл үүсчихсэн байна гэсэн үг. Тийм учраас хуулийн байгууллага хурдан арга хэмжээ авч, тодорхой хэмжээний хяналт шалгалт хийх ёстой.
Та мэргэжлийн хүний хувьд Монгол Улс өнөөдөр кибер аюулгүй байдал, иргэдийн хувийн мэдээллийг хадгалах хамгаалах тал дээр ямар нөхцөл байдалтай байгаа талаар хэлж өгөхгүй юу?
Монгол Улсын хэмжээнд кибер аюулгүй байдал нь үндэсний аюулгүй байдлын асуудал болчихсон. Монгол Улс гуравхан сая хүн амтай. Олон хүмүүс үндэсний аюулгүй байдал, кибер аюулгүй байдал гэдгээ ойлгохгүй байна. Энгийнээр хэлэхэд төрийн байгууллагын удирдах шатанд байгаа албан хаагчдаас эхлээд иргэдийн мэдээлэлтэй ойр байдаг хүмүүс хамгийн түрүүнд энэ талын мэдээллийг авах шаардлагатай.
Ингэснээр төрийн байгууллагад иргэдийн мэдээлэлтэй ойр ажилладаг хүмүүс энэ мэдээллүүдийг хамгаалаад, иргэд мөн өөрсдийн хувийн мэдээллээ хамгаалчихсан байхад тодорхой дүрэм журмын хэмжээнд шийдэгдээд явах асуудал.
Төрөөс дүрэм журам батлаад, судлаачид үүнийг үгүйсгэлээ ч гэсэн төрийн байгууллага иргэд хоорондын хамтын ажиллагаа чухал байгаа юм. Монгол Улсад стратегийн, болон кибер аюулгүй байдлын тухай хууль, хувийн мэдээллийг хамгаалах тухай хууль, аюулгүй байдлын тухай хууль гээд маш олон хууль дүрмүүд үйлчилж байна. Үүнд тусгагдсан нэг заалт нь тухайн иргэн өөрийн хувийн мэдээллийг өгөхдөө юунд ашиглах гэж байгааг нь мэддэггүй. Зүгээр л өгчихдөг.
Дараа нь тухайн иргэн хохирсон тохиолдолд хэн хамгаалах нь тодорхой биш нь хууль эрхзүйн орчин дутмаг байгаагийн шинж. Үүн дээр тодорхой хэмжээнд бодлогууд бидэнд хэрэгтэй байна.
Мөн үндэсний аюулгүй байдлын мэдээллүүд алдагдаж байгаа асуудлууд дээр хувийн мэдээллийг авч байгаа платформууд дээр төрөөс хяналт тавих хэрэгтэй байна. Үүнийг цэгцэлж байж дараа дараагийн хөгжлийн асуудлууд яригдана. Залгуулаад хиймэл оюун ухаанд суурилсан халдлагууд гараад эхэллээ. Үүнд Монгол улс бэлэн үү? гэдэг асуудал яригдана. Хамгийн сүүлд нь бид цахим Монгол, хиймэл оюун ухаанд суурилсан төрийн бүтээмж нэвтрүүлэх гэж байна. Түүнээс өмнө хамгаалалтуудаа, системүүд дээр халдлага илрэхэд Монгол Улс бэлэн байгаа юу? гэдгээ хамгийн эхэнд харах ёстой. Тэгж байж инновациуд шингэсэн бусад зүйлээ ярих ёстой болов уу.
Танд баярлалаа.
Ярилцсан М.Чойжал
Жич: "DARK WEB" буюу олон улсын хар зах дээр Монгол улсын иргэдийн мэдээлэл 650 ам.доллараар зарагдаж байна гэдэг мэдээллийн дагуу шалгахад иргэдийн овог нэр, РД, оршин суугаа газрын хаяг тэргүүтэй мэдээллүүд илэрцтэй байна.
Лхагва - 03 сарын 11,
2026
Сэтгэгдэл29
энэ эмэгтэйн инста байна уу?
эрэгтэй нэртэй AI зургууд байгаа биздээ.
Огт зохиогүй нэртэй охин байна! Одоо монголчууд хүүхэддээ түвд нэр өгөхөө больсон шүү!!
авгай гээч. энэ авгай хулгайлаад гаргаж тавиад АНыг гүтгэж байгаа ч юм билүү хэн мэдлээ.
Mundag. Yag iim mergeljiin humuusiin yaria ih chuhal shu
Гишүүдийн эргүүлэг татуулахаар оруулж ирсэн хуулийн шахалт бөгөөд цаашдаа бүгд эрх барьж байгаа бүр том эрх хүсээд байгаа хүмүүсийг хэвэнд оруулахгүй бол энэ мэтүүд нар хөлүүдээрээ хуцуулдаг болсон байна. Энэ ажлыг МАН-ынхан өөрсдөө зохион байгуулсан. Бараг энэ хүүхэний зохион байгуулсан ажилч байж мэднэ шүү энэ хүүхнийг шалгуулах хэрэгтэй. АН намыг унагаах дараагийн 2027 он сонгуулийг бараг МАН ганцаараа орох гээд байгаа юм уу даа.
Үндэсний аюулгүй байдлаа яривал Монголд тулгамдсан гол асуудал бол энэ биш харин социализмаас уламжилж ирсэн хүмүүсийг угсаа гаралаар хужаа,хасаг,хүн биш,эрлийз, хурлийз гэж турхирч хагалдаг асуудал. Монголчуудыг залхуу аймхай тэнэг,Буриадуудыг ажилсаг зоригтой ухаантай гэж сурталчилдаг ч үүнд хамаатай.
MT-n salbart 20 jil ajilahdaa ene budmal ohiniig medehch ugui haraachguin bna. MAN-n avilgalchiin ohinuu esvel nuuz amragni uu kk
Чамд харагдах албагүй л дээ хө!
Zaaval huniig muu bolgoj harluulj baij tavidag hunuu ooroo.20 jil hiigeegui ajiliig chin ene busgui hiigeed yvj bn shde.negendee alga tashij suraldaa.sur sur bas dahin surdaa ta ooroo.
20 жил хийсэн бүтээсэн юмгүй баахан чалчиж явав уу?
7ишүүнчлэлгүй намууд болцгоое гэж яриад удаж байхад АН намын гишүүдээ бүртгэж тэр байтугай хувийн мэдээллийг нь задружлах байдлаар бүртгэнэ гэдэг хоцрогдол юмаа
Банкууд нь зардаг байх шүү
Монголд муу бүхнийг Оросоос буриадууд оруулж ирүүлдэгийг бодолцвол иргэдийн хувийн мэдээллийг утасны компаниудын ажилтнууд зарсан байх магадлалтай.Хэрэв утаснууд нь янз янзынх бол банкнуудтай холбоотой.
Энэ нэг амьтан байнга л буриадыг муулж суух юм? Нэг бол буриад хүнд нусаа суга алгадуулсан, эсвэл эхнэрээ булаалгасан доожоогүй амьсгаа байхаа??
AH-ыг Ерөнхийлөгчийн сонгуульд унагахын тулд олон хар технологи хэрэглэнэ дээ. Түүний нэг
Маш зөв. Энэ олон иргэдийн хувийн мэдээллийг яаж хэн олж авч юунд ашигласныг тогтоохыг шаардаж байна.
Ийм мэргэжлийн хүмүүсийн яриаг сонсох нь зөв
Баян хүн=хөрөнгөтөн хүн=капиталист хүн=бизнесмен хүн. Энэ гоёмсог нэрний цаана зөвхөн хулгай, дээрэм, тонууль, алллага, авилгал, жирийн иргэдийн хөдөлмөр, хөлс, цус, нулмисыг сорон мөлжсөн зэрлэг махчин амьтан, мангас, чөтгөр, шулам л байдаг гэж Германы агуу их гүн ухаантан коммунист Карл Маркс хүн төрөлхтөнд анх удаа үнэнийг хэлсэн. Баячууд, капииталистууд, олиграхиуд, улс төрчид, бизнесменчүүдийн нуугдмал бузрыг хүн төрөлхтөнд анх удаа илчлэн хэлснийх нь төлөө тэд Марксизмаас, коммунизмаас, Оросоос, Хятадаас үхтлээ айдаг, Марксизм, социализмыг, коммунизмыг, Оросыг, Хятадыг 24 цаг зүсэн бүрээр муулдаг., хараадаг. КАПИТАЛИСТ (зах зээлийн хэмээх) нийгэм бол нийгмийн баялагийг цөөн хэдхэн олигархиуд, улс төрчид ард түмнээс дээрэмдэн авдаг бузар нийгэм. СОЦИАЛИСТ нийгэм бол нийгмийн баялагийг нийт ард түмэнд шударга, тэгш хүртээх хүмүүнлэг нийгэм. Агуу их Хятад, Орос улс энэ замаар үсрэнгүй хөгжиж байна. Сонголт монголын ард түмний өмнө байна!!!
Баян хүн=хөрөнгөтөн хүн=капиталист хүн=бизнесмен хүн. Энэ гоёмсог нэрний цаана зөвхөн хулгай, дээрэм, тонууль, алллага, авилгал, жирийн иргэдийн хөдөлмөр, хөлс, цус, нулмисыг сорон мөлжсөн зэрлэг махчин амьтан, мангас, чөтгөр, шулам л байдаг гэж Германы агуу их гүн ухаантан коммунист Карл Маркс хүн төрөлхтөнд анх удаа үнэнийг хэлсэн. Баячууд, капииталистууд, олиграхиуд, улс төрчид, бизнесменчүүдийн нуугдмал бузрыг хүн төрөлхтөнд анх удаа илчлэн хэлснийх нь төлөө тэд Марксизмаас, социализмаас, коммунизмаас, Оросоос, Хятадаас үхтлээ айж, коммунистуудыг 24 цаг харааж, муулж, зүхэж байдаг. КАПИТАЛИСТ (зах зээлийн хэмээх) нийгэм бол нийгмийн баялагийг цөөн хэдхэн олигархиуд, улс төрчид ард түмнээс дээрэмдэн авдаг бузар нийгэм. СОЦИАЛИСТ нийгэм бол нийгмийн баялагийг нийт ард түмэнд шударга, тэгш хүртээх хүмүүнлэг нийгэм. Агуу их Хятад, Орос улс энэ замаар үсрэнгүй хөгжиж байна. КОММУНИСТ НАМ байгуулж, капиталист МАН, АН-ын эсрэг тэмцэх сонголт монголын ард түмний өмнө нээлттэй байна!!!
СЕХ-ноос өгсөн, тухайн иргэн өөрөө л үзсэн гээд тайлбар өгсөн байхад дүнхүү мангуу пм бэ
СЕХ-с өгсөн мэдээллийг өөр зүйлд ашиглалгүй буцааж өгөх ёстой гэдгийг тана АНуснууд ярихгүй байна уу? Өөрөө биш хэний ч хамаагүй РД хийнгүүт овог нэр утасны дугаар гэрийн хаяг нь шууд гарч ирж байгааг видео болгож бичиж авсан маш олон баримт байна даа
хузуугуй хочит хошгоруулагч хэзээ зангиагаа зуугээд ирэх вэ?олон хувьсах аргаар залилагч хээл хахуулиар авсан монгоо гадаадын банкинд нуухдаа би хятад улсын иргэн баярцогт гэж нуусан эх ороноосоо урвагчыг хэзээ намаасаа хоож хариуцлага хулээлгэх вэ?С.Зориг агсаныг хэн захиалж алуулсан бэ?яахав тэгээд цааш нь ургэлжлуулэх уу яахав ???????
Чамд харж үзэгдэх албатай юмуу залуу мундаг боловсон хүчин нутгын маань бүсгүы тогтсон гэр бүлтэй эмэгтэй хүн ггүй ажил мэргэжилтэй бвал хардаж сэрдэж бдаг тэнэглэлээ одоо болих хэрэгтэй шүү
doctor gechjee
1990 онд Румыны "Ардчилал" гэж солиорсон залуучууд ерөнхийлөгч Чауческийг авгайтай нь хамт нохой шиг буудчихсаныг телевизээр харуулсан. Үүнийг харсан манай аймхай хулчгар Ж.Батмөнх маргааш нь Сүхбаатрын талбайд "Ардчилал" гэж солиорсон залуучуудад хоёр гараа өргөн бууж өгөөд 3,0 сая ард түмнээ хөсөр хаяад зугтсан. Харин Хятадын ухаалаг удирдагч Дэн Си Пин нь Тэн Ан Миний талбайд "Ардчилал" гэж солиорсон залуучуудыг 1,5 тэрбум ард түмнийхээ төлөө бяц дарсан. Үр дүнд нь сүүлийн 35 жил Монгол улс бүрэн хэмжээгээр дампуурч дэлхийн хамгийн ядуу улс болов. Харин Хятад улс сүүлийн 35 жил үсрэнүй хөгжиж дэлхий хамгийн хүчирхэг улс болов. Монголчууд 1990 онд буруу сонголт хийгээд дахин 100 жил сэхэхгүйгээр дампуурчээ.
Үнэн шүү
Ямар янзын хоцрогдсон оюун сэтгэхүйтэй гэр бүлд төрж өссөн авгай вэ ?! Гандангийн хамбыг л гээд харсан чинь ийм гилжийсэн хар авгай суужийноо, хөе !
АНУ н ерөнхийлөгч Д.Трамп "Ардчилал гэж юм дэлхийд хаана ч байхгүй" гэж хэлсэн.