“Ж.Батмөнх-100”
Туйлширдаг монголчууд Ю.Цэдэнбалыг санагалзахдаа Ж.Батмөнх гуай руу мөн ч их дайралт гүтгэлэг хийсэн дээ. Харин тэгш тоотой нэгэн зууны ойгоор нь арай ч тэгэхгүй байх гэж итгээд хэдэн мөр тэрлэж байна. Гарчигт би өөрийгөө мандуулчихлаа, хүлцээрэй. Би хэргээр зорьж зүтгээд мөнхжүүлсэн юм биш. Эртэй сайнтай би биччихсэн ч юм биш, хэн нэгэн хүн бичих л байсан байх.
Намтар–түүх судлалын энэхүү ном бүтээхэд урам өгч, зоригжуулж, бүр араас ямагт шилбүүрдэж ирсэн Баабар маань энэ бүтээлийг 2013 онд надад тулгаж өгөөгүйсэн бол би Жамбын Батмөнх гэдэг тэр түүхэн хүнийг бараг танихгүй, мэдэхгүй чигээрээ дуусах байжээ хэмээн эргэж боддог. Батмөнх гуайн хань А.Дариймаа гуай надад бас том түлхэц өгсөн, талархсаар явна. Намайг гэртээ хүлээн авч, ном бүтээлээсээ дурсгаж, ярьж хуучилж суусных нь төлөө би баяр талархлын үгсээ харамгүй илэрхийлсэн дээ. Үр хүүхдүүд, ач гуч нарт нь дахин илэрхийлье!
Ном бүтээхэд тусласан өөр олон нөхдөө нэрлэмээр байвч юуны өмнө хоёр нөхрөө төлөөлүүлэн нэр заана. Германы монгол судлаач эрдэмтэн, МУИС-ийн багш асан Удо Баркманн, сэтгүүлч Д.Цэдэн-Иш хоёр миний номын багагүй хэсгийг босгож өгсөн. Тэгээд энэ номыг эх барьж авсан НЭПКО хэвлэлийн газар гэж эрдэм–номын буянтай уурхай байна. “Түүхэн эрхмүүдийн цадиг” цуврал Монголын түүх бичлэгт том хувь нэмрээ оруулсан, оруулж ч байгаа, одоо би хоёр шинэ ном нэмж бичээд тэр цуврал руу оруулахаар ажиллаж байна.
Төгсгөлд нь талархлын үгсээс өөрөөр хоёр мөр, ганц өнцөг буулгая. Москвад, Кремльд Монголын (БНМАУ) улс төрийн хувь заяаг шийддэг байсныг хүлээн зөвшөөрнө. Харин тэр удаа Ж.Батмөнх гэдэг эрхэм дээр яалт ч үгүй оносон, дүн нуруутай, ханатай шийдвэрийг Кремлийнхэн гаргасан байгаа юм. ЗХУКН-ын Төв Хороог түр толгойлж байсан М.С.Горбачёв (К.У.Черненко өвчтэй) Монголын нам-засгийн удирдагч Д.Моломжамц, Т.Paгчaa, Ц.Намсрай нарыг хүлээн авч уулзаад үдэхдээ “Ж.Батмөнх бол сүүлийн 10 жил Танай Сайд нарын Зөвлөлийн даргыг сайн хийсэн удирдах ажлын туршлагатай коммунист гэж санадаг. Та бүхэнд амжилт хүсье!” хэмээн хэлээд Улаанбаатар руу нь буцааж байжээ.
МАХН-ын Төв Хорооны бүгд хурал Ю.Цэдэнбалыг эрүүл мэндийн учир шалтгаанаар нам-төрийн тэргүүний албан тушаалаас нь чөлөөлж оронд нь Ж.Батмөнхийг тавих үндэслэлийг Намын Төв Хорооны Улс төрийн Товчоо албан ёсоор гаргаж, Төв Хорооны бүгд хурал дээр ч, АИХ-ын чуулган дээр ч ёс төртэй танилцуулж, санал нэгтэйгээр МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгон батлажээ. Цэдэнбалыг санагалзагчид энэ сонголтыг хуйвалдсан, хуйвалдаан байсан гэж олон жил зүтгэсэн. Энэ оны намар “Ю.Цэдэнбал-110” ойгоор дахиад тэр гомдлоо бүү гаргаж тавиарай гэж зөвлөөд “1984 оны тэр үйл явдал бол хуйвалдаан биш. Ж.Батмөнх гуай бол хуйвалдах зан төрхтэй хүн биш. Хэрэв хуйвалдаан байсан гэж үзвэл түүнийг Зөвлөлтийн нам, улсыг аюулаас хамгаалах аппаратаас олон жил бэлтгэж хэрэгжүүлсэн тусгай операц байсан хэмээн би номдоо бүтэн бүлэг гаргаж бичсэн байгаа” гэж хариулъя даа!
Д.Баярхүү
Мягмар - 03 сарын 10,
2026
Сэтгэгдэл8
Ene nuhur munch ih urvaj sharavsan nuhur iim hudal yaridag urvadan het medegch nuhdyyd ees bolgoomjloh heregtei
Эмээ уугаач,,,, чи,,,дебиль ОРКоо,,,,
Одоо бодоод байхад социолист Монгол улс цаашдаа Хятад Вьятнамын хувилбараар явсан бол хамаагүй дээр байжээ ! Тэгэхгүй өөр замаар яваад гадаад дотоод эрлийз хурлийз холилдсон 300 гэр бүл хувааж идээд байхгүй болгочихлоо ! Зөөлөн Батмөнхөөс айж эмээхгүйгээр хэдэн баньд нар ардчилал гэж орилолдоод байхгүй болгочихлоо ! Цэдэнбалыг Москва ру хуурч явуулаад тэнд нь хориогүй бол тийм юм болохгүй байх байлаа ! Монголд байсан бол Цэдэнбал 2000 он гартал амьд байх байлаа ! Назарбаяв шиг нэг нөхөр олж өгөөд үхэх байлаа !
Ю.Цэдэнбал гуайг ЗХУ - ын Коммунист намын улс төрийн товчооныхон зайлуулах цаг нь болсон гэж манай тухайн үеийн томчуудтай уулзсан тухай тэр үед мэдээ гарч л байсан. Брежнев гуай 1982- оны 11 сард нас барж соц.лагерийн " зогсонги" байдлыг өөрчлөх дэвшилтэт санаанууд байсан нь мэдрэгдэж байсан. Гэхдээ манай улс бол ялангуяа 1970- аад оны дунд үеэс Брежнев гуайд ч том том хөгжлийн асуудлуудаа тавьж ЗХУ - ын асар их туслалцаатайгаар маш хурдан энэ олон хорооллууд ,сургууль ,цэцэрлэг ,эмнэлгүүдийг 80- аад оны дунд хүртэл 10 гаруйхан жилд босгоод ирснийг харж бахархаж байснаа зориуд хэлье. Ж. Батмөнх гуай 1974 онд БНМАУ- ын СНЗ- ийн дарга болсон ба өөрөө төрөлхийн БАГШ хүн тул төлөв даруухан хүн байсанг 1980- аад оны сүүлчээр манай Дадал суманд ирэхэд нь хальт ч болов уулзахдаа анзаарч билээ. Улаан хувьсгалч ,тавьтаргүй хүн биш байсан учраас 1990.03 сард Ж.Батмөнх гуай УТТовчоог огцрох шийдвэр дээрээ хатуу байсны хүчинд манай Монгол маш тайван замаар явж эхэлсэн нь түүхэн үнэн.
Батмөнх гуайд ялангуяа Увсынхан Бал даргыг авч хаясан гэж дургүйцэх нь их байсан. Мөн Батмөнх гуайн хань А. Дариймаа гуай Дорнодын Баян- Уул сумынх байсан санагдана. Тэгж ярих юм бол Дорнодын Х.Чойбалсан гуай зориуд Увс очиж Ю.Цэдэнбал гуайн ээжийнд очиж хүүг нь магтаж Монголын төрийг цаашид авч явах хүн гэж алсын хараатай том хүн байснаа түүхэнд үлдээсэн. Одоо хөөрсдийгөө харцгаа!!! Ямар ч учир утгагүй Зүүн ба баруун Монгол мөн яс үндсээр нь хувааж тэнэгтэхийн гайхамшгийг үзүүлсээр. Дээр нь нам мамаараа талцана. Улс орон хөгжих ёстой. Түүний цорын ганц үндэс бол Монголын Төр,Засагт тохиолдлын хүмүүс очуулж албан тушаалаа ашиглан АВИЛГА ,ХУЛГАЙ гааруулж ирсэн сүүлийн 30 гаруй жилийнхээ алдааг тас цохин зогсоож Монголчууд бид эх орныхоо эзэн байж ухаалаг байх цаг болсон шүү!!
ene bayarkhuu gej urvaach uy yarisnaa meddeggui noxor met sanagddag, erdenechuluun diplomat bas yarij baisan. gadaad yamand gombosuren, erdenechuluun gej mash mundag diplomatuud baisan
Улс төрийн Товчоонд Дэжид нарын хатуу арга хэмжээг санал болгож байсан хүмүүс бий. Хэлэлцүүлэг явуулалгүй шууд огцрох асуудлыг тулгаж УТТ огцорсон гэж Баябасүрэн гуайн ярилцдагаас ойлгов. Гэхдээ Баярхүүгийн энэ номыг олж унших хэрэгтэй юм байна. Нарийн ширийнийг бичсэн байгаа гэж сонсож байсан. Маш сонирхолтой ном. Далд түүх.
УТТ дээр тэгж гэнэтийн "цохилт" хийлгүй хэлэлцүүлсэн бол байдал буруу тийш эргэх байсан шинж бий. Тэгвэл энэ өдрүүд Монголын түүхэнд хараар бичигдэх байжээ.Тэр эгзэгтэй үед Монголчууд бидэнд Батмөнх гэж аядуу удирдагч таарсан нь ёстой л аз юм даа.