Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захиралтай уулзсан тухай мэдээг үзээд овоо штээ, болоо штээ л гэмээр санагдлаа. Оюутолгойн хөрөнгө оруулагчдын өөдөөс үнэнийг ингээд палхийтэл нь хэлчихдэг Ерөнхий сайдтай байгаа нь сайхан. Зандка “Та нарын санал болгож байгаа хувилбар чинь, миний захидалд өгч байгаа хариу чинь огт таалагдахгүй байна” гэлээ. Эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашдаг гэдгийг ч санууллаа. Нялуунаас шулуун нь дээр гэж энэ.
Яахаараа монголчууд бид гадны хөрөнгө оруулагчдын өмнө доогуур харж, дорой дуугарч байх ёстой юм. Тэдний “20 мянган хувьсагчтай тэгшитгэл”-д нь тархиа угаалгаж, дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгдэх зэсийн том төслийн 34 хувийг эзэмшиж байгаа нэртэй ч өнгөрсөн 20 жилийн турш өр төлсөөр ирсэн нь хэний буруу юм бэ?
Хөрөнгө оруулагчид дамжуулан авсан зээлийн хүүгийн зөрүүгээс ашиг хүртээд, баялгийн эзэд нь уг хүүгийн төлбөрийг төлж, өрөнд орсоор байгаа нь шударга ёс мөн үү? Харилцан ашигтай байх зарчим хаачсан бэ?
Энэ бүх асуултыг Г.Занданшатар өчигдөр Кейти Жаксон хатагтайн нүүрийг харж байгаад хэллээ. Аливаа гэрээ, хэлэлцээр, төсөл хөтөлбөр харилцан ашигтай байх ёстой. Тэр тусмаа газрын хэвлийн баялгийн үр өгөөжийн дийлэнх нь Монголын ард түмэнд ногдож байх ёстой гэдэг Үндсэн хуултийн 6.2 дахь заалтыг тэр хөрөнгө оруулагчдад сануулав.
Мөн “Оюу Толгой” төслөөс Монгол Улсад ногдох өгөөжийг 60-аас дээш хувьд хүргэх, хувь нийлүүлэгчийн зээлийн хүүг эрс бууруулах, менежментийн төлбөрийг бууруулах, “Оюу Толгой” төслөөс Монгол Улсад 2026 онд багтаан ногдол ашиг хуваарилах зэрэг бодитой, тодорхой саналуудыг дахин тавилаа. “Рио Тинто”-той хийж буй хэлэлцээрт Г.Занданшатар жинхэнэ ухаалаг, уран нүүдэл хийж байгаа юм биш үү.
2008 онд УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос байгуулсан Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний талаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг ахалж байсан, 2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, байгалийн баялгийн дийлэнх нь ард түмэнд ногдох тухай 6.2 заалтыг өөрийн гараар томъёолон бичиж батлуулсан хүний хувьд Г.Занданшатараас энэ зэргийн зангараг гаралгүй дээ.
Пүрэв - 03 сарын 26,
2026
Сэтгэгдэл21
Төслийг бүр самраад хаячихалгүй тэгсгээд тэсээд байж бай.
Зэсийн үйлдвэр л барих хэрэгтэй бна даа
Энэ дурак ард түмэнд таалагдах гэж ингэж популизм хийж байж гадны ганц өөдтэй хөрөнгө оруулалтаа хөөгөөд гаргачих вий дээ??!!
Занданшатар 2012 онд УИХ-ын гишүүн байхдаа гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлах тухай шинэ хууль санаачлан батлуулсны үр дүнд Монголд байсан гадны хөрөнгө оруулагч нарыг амжилттай хөөж гаргасан туршлагатай хүн шүү!!!
200 гаруй хувьсагчтай аргаар бодож хийсэн төсөл шоо
Ухаад байгааоай, хүүхдүүдээ, ухаад бай. Трамп
Рио тинто гадаад хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг тараагаад, бид өрөнд ороод өр төлөх хугацаа удам уртсаад байдгийг болиулж чадах уу чи Занданшатараа????
олон хувьсах аргаар бодсон Оюутолгойн тосол !!!!!!!!!!!!!!!!!??????????
Энэ маргаан хэзээ ч дуусахгүй шүү 34 хувиа болиод татвараа нэмээсэй
Рио Тинто гэж улс байхгүй тул гэрээг хүчин төгөлдөр гэж үзэхгүй. Аль нэг улсад хамаардаг бол тэр улсынхаа ерөнхий сайдыг дагуулж ир гээд дараагийн удаа үүднээсээ хөөх хэрэгтэй. Улсын өмнө улс хариуцлага хүлээж, үүрэг даалгавар авдаг байх. Тэрнээс эзэнгүй, улсгүй нэг Рио Тинто гэх компанид монгол улс дарлуулж болохгүй.
Маш зөв. Рио Тинто гэж улс байхгүй шүү.
Баян хүн=хөрөнгөтөн хүн=капиталист хүн=бизнесмен хүн. Энэ гоёмсог нэрний цаана зөвхөн хулгай, дээрэм, тонууль, алллага, авилгал, жирийн иргэдийн хөдөлмөр, хөлс, цус, нулмисыг сорон мөлжсөн зэрлэг махчин амьтан, мангас, чөтгөр, шулам л байдаг гэж Германы агуу их гүн ухаантан коммунист Карл Маркс хүн төрөлхтөнд анх удаа үнэнийг хэлсэн. Баячууд, капииталистууд, олиграхиуд, улс төрчид, бизнесменчүүдийн нуугдмал бузрыг хүн төрөлхтөнд анх удаа илчлэн хэлснийх нь төлөө тэд Марксизмаас, социализмаас, коммунизмаас, Оросоос, Хятадаас үхтлээ айж, коммунистуудыг 24 цаг харааж, муулж, зүхэж байдаг. КАПИТАЛИСТ (зах зээлийн хэмээх) нийгэм бол нийгмийн баялагийг цөөн хэдхэн олигархиуд, улс төрчид ард түмнээс дээрэмдэн авдаг бузар нийгэм. СОЦИАЛИСТ нийгэм бол нийгмийн баялагийг нийт ард түмэнд шударга, тэгш хүртээх хүмүүнлэг нийгэм. Агуу их Хятад, Орос улс энэ замаар үсрэнгүй хөгжиж байна. КОММУНИСТ НАМ байгуулж, капиталист МАН, АН-ын эсрэг тэмцэх сонголт монголын ард түмний өмнө нээлттэй байна!!!
1990 онд Румыны "Ардчилал" гэж солиорсон залуучууд ерөнхийлөгч Чауческийг авгайтай нь хамт нохой шиг буудчихсаныг телевизээр харуулсан. Үүнийг харсан манай аймхай хулчгар Ж.Батмөнх маргааш нь Сүхбаатрын талбайд "Ардчилал" гэж солиорсон залуучуудад хоёр гараа өргөн бууж өгөөд 3,0 сая ард түмнээ хөсөр хаяад зугтсан. Харин Хятадын ухаалаг удирдагч Дэн Си Пин нь Тэн Ан Миний талбайд "Ардчилал" гэж солиорсон залуучуудыг 1,5 тэрбум ард түмнийхээ төлөө бяц дарсан. Үр дүнд нь сүүлийн 35 жил Монгол улс бүрэн хэмжээгээр дампуурч дэлхийн хамгийн ядуу улс болов. Харин Хятад улс сүүлийн 35 жил үсрэнүй хөгжиж дэлхий хамгийн хүчирхэг улс болов. Монголчууд 1990 онд буруу сонголт хийгээд дахин 100 жил сэхэхгүйгээр дампуурчээ.
Ezen ni umaa medej, Ereg ni
...Ereg ni Usaa Hashina" gej bur anh Huuk Rio-d shuud helj ene OT-n asuudal Naashaa Ergeh Uud Haalga neegdej baisan um shuu. Gehdee Zandka mash sain Maneuver-laj, 2009 onoos hoish chuuhen ch uurchlugduugui buig say Buren harlaa. Bayarllaa. Gart chin tegvel 10+ huzur b. 10+ win win cards. I got not 1, also 10+ cards too. Even 10 times more stronger Bets due to inclusion of geoStrategic claims per se. Still I must confess that Zandka is the only Prime Minister who deserves this high profile seat in Mongolia, bar none.
За ингээд АН н урвагчид Занданшатарыг огцруулах зорилгоор кампанит ажил өрнүүлнэ. АН бол Рио Тинтогийн бууны нохой шүү дээ.
Зөв хүчтэй байна👍
АНУ н ерөнхийлөгч Д.Трамп "Ардчилал гэж юм дэлхийд хаана ч байхгүй" гэж хэлсэн.
yneheer l Manaid l ardchilal yallaa hemeen dongodoj bidnii tolgoi ergyylsenees bys?...ardchilal gedeg chini delhiin haana ch baihgyi ni unen?????????????????????odoo ylam l hatyy baiya?...adilhan hybi ezemsij Mongolchyyd ikhenh hybiaan abah ni sydraga yosond zohichono........................................zebzebzeb!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
УЛСЫН САН ХӨМРӨГ ХАРИУЦАЖ БАЙГАА ХҮН ИЙМ Л БАЙХ ХЭРЭГТЭЙ.ТАНД ТАЛАРХАЖ БАЙНА АМЖИЛТ ХҮСЬЕ.
Зан Дао Шоу данжаад Дангао нэрээр битгий өөрийгөө магтаад бай.Зан Дао Шоу данжаад адилхан хулгайч авлигалчин шдээ. Ийм гахай хоншоортой хулгайчуууд угаасаа авлигалчин хулгайч нар байдаг юм.