Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын Ерөнхий сайд асан Жамбын Батмөнхийн мэндэлсний 100 жилийн ой өнөөдөр /2026.03.10/ тохиож байна.
Энэхүү түүхэн өдөр Монгол Ардын намын дарга, УИХ-ын дарга Н.Учрал МУИС-ийн Бизнесийн сургуулийн өмнө байрлах Ж.Батмөнхийн дурсгалын хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл илэрхийллээ.
Хүндэтгэл илэрхийлэх ёслолд Монгол Ардын намын Нарийн бичгийн дарга Н.Энхбаатар, Б.Пүрэвдагва, М.Цэлмүүн, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт, УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн дарга Ж.Батжаргал, УИХ-ын гишүүн Ж.Галбадрах, Д.Рэгдэл болон намын газар, хэлтсийн дарга нар, ажилтнууд, ахмадууд, залуучууд, иргэдийн төлөөлөл, намын дэргэдэх байгууллагын удирдлагууд оролцлоо.
Мөн энэхүү арга хэмжээний хүндтэй зочид нь Жамбын Батмөнх агсны зээ дүү Д.Энхбаатар, Т.Оюун нарын гэр бүлийнхний төлөөлсөн 10 гаруй хүн оролцлоо. Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын Ерөнхий сайд асан Жамбын Батмөнх нь Увс аймгийн Хяргас суманд энэ өдөр төрсөн бөгөөд тус сумын Улаанбаатар дахь нутгийн зөвлөлийнхөн цэцэг өргөх ёслолд хүрэлцэн ирж хүндэтгэл илэрхийлсэн юм.
Монгол Ардын намын удирдлагууд улс орны тусгаар тогтнол, эрх чөлөө, эв нэгдэл, ардчиллыг бэхжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан хүндтэй хүмүүсийн түүхэн гавьяаг дурсаж, мэндэлсэн ойг нь тэмдэглэн, хүндэтгэн дурсдаг билээ.
Мягмар - 03 сарын 10,
2026
Сэтгэгдэл4
Батмөнх ч дээ чааваас цэдэнбалын дэргэд шарласан гууль байсан юм доо түүнээс биш хувь хүний чадвар бол байхгүй ээ. Одоо ингэж тэнэгтдэгээ больмоор юм цэцэг навч өргөөд яаж юм ямар булшийн эргэж байгаа биш дэээ.
chaaaldaaa. hawi iluu hun bailaaa
1990 онд Румыны "Ардчилал" гэж солиорсон залуучууд ерөнхийлөгч Чауческийг авгайтай нь хамт нохой шиг буудчихсаныг телевизээр харуулсан. Үүнийг харсан манай аймхай хулчгар Ж.Батмөнх маргааш нь Сүхбаатрын талбайд "Ардчилал" гэж солиорсон залуучуудад хоёр гараа өргөн бууж өгөөд 3,0 сая ард түмнээ хөсөр хаяад зугтсан. Харин Хятадын ухаалаг удирдагч Дэн Си Пин нь Тэн Ан Миний талбайд "Ардчилал" гэж солиорсон залуучуудыг 1,5 тэрбум ард түмнийхээ төлөө бяц дарсан. Үр дүнд нь сүүлийн 35 жил Монгол улс бүрэн хэмжээгээр дампуурч дэлхийн хамгийн ядуу улс болов. Харин Хятад улс сүүлийн 35 жил үсрэнүй хөгжиж дэлхий хамгийн хүчирхэг улс болов. Монголчууд 1990 онд буруу сонголт хийгээд дахин 100 жил сэхэхгүйгээр дампуурчээ.
Баян хүн=хөрөнгөтөн хүн=капиталист хүн=бизнесмен хүн. Энэ гоёмсог нэрний цаана зөвхөн хулгай, дээрэм, тонууль, алллага, авилгал, жирийн иргэдийн хөдөлмөр, хөлс, цус, нулмисыг сорон мөлжсөн зэрлэг махчин амьтан, мангас, чөтгөр, шулам л байдаг гэж Германы агуу их гүн ухаантан коммунист Карл Маркс хүн төрөлхтөнд анх удаа үнэнийг хэлсэн. Баячууд, капииталистууд, олиграхиуд, улс төрчид, бизнесменчүүдийн нуугдмал бузрыг хүн төрөлхтөнд анх удаа илчлэн хэлснийх нь төлөө тэд Марксизмаас, социализмаас, коммунизмаас, Оросоос, Хятадаас үхтлээ айж, коммунистуудыг 24 цаг харааж, муулж, зүхэж байдаг. КАПИТАЛИСТ (зах зээлийн хэмээх) нийгэм бол нийгмийн баялагийг цөөн хэдхэн олигархиуд, улс төрчид ард түмнээс дээрэмдэн авдаг бузар нийгэм. СОЦИАЛИСТ нийгэм бол нийгмийн баялагийг нийт ард түмэнд шударга, тэгш хүртээх хүмүүнлэг нийгэм. Агуу их Хятад, Орос улс энэ замаар үсрэнгүй хөгжиж байна. КОММУНИСТ НАМ байгуулж, капиталист МАН, АН-ын эсрэг тэмцэх сонголт монголын ард түмний өмнө нээлттэй байна!!!