ДОРАЛ, ФЛОРИДА, 2026 оны гуравдугаар сарын 10 /Reuters/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярих үеэрээ Украин болон Ойрх Дорнод дахь мөргөлдөөний талаар "маш сайн ойлголцлоо" гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр буюу даваа гарагт сэтгүүлчдэд мэдэгджээ.
“Ерөнхийлөгч Путин, Украины Ерөнхийлөгч Зеленский нарын хооронд асар их дайсагнал байна. Тэд ойлголцож чадахгүй байгаа боловч энэ асуудлаар хийсэн яриа нааштай болсон гэж бодож байна” хэмээн тэрбээр Флорида муж улс дахь гольфийн клубтээ хийсэн хэвлэлийн хурлын үеэр хэлээд, Путин мөн "Иран дахь мөргөлдөөнийг шийдвэрлэхэд туслахыг хүсэж байна” гэж мэдэгджээ. Д.Трамп хэлэхдээ “Би Путинд Украин, Оросын дайныг дуусгавал та надад илүү их тус болж чадна гэдгийг хэлсэн” гэсэн байна. В.Путиний гадаад бодлогын зөвлөх даваа гарагт хэлэхдээ, Ерөнхийлөгч "Ираны мөргөлдөөнийг улс төр, дипломат аргаар шуурхай шийдвэрлэхийг санал болгосон" гэж мэдэгджээ.
Г.Энх-Од
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Пүрэв - 03 сарын 26,
2026
Сэтгэгдэл4
Трамп Путин руу залгаад - Ирантай яриад тайвшруулаад өгөөч, манай цэргийн баазууд дуусаж байна, плийз! 😂😂😂
Дэлхийг бусниулж бгаа хоёр муу лүдэн барам ! Хоёулаа бушуухан мажийгаасай билээ !!!
Dear Leaders: No nation but America is fully responsible for demolishing the entire rotten system in Iran. Iran will never be the same. The people of Iran deserve social and economic freedom and prosperity-Human dignity.Russia and China must behave nice and polite.Trump has the power. Sincerely Iron Leader the Great
Хятадын анхны хуанди манай эриний өмнөх 230 онд "үхсэн хүн ахиж амилахгүйтэй адил мөхсөн улс хоёр дахь удаагаа туссгаар тогтнож оршихгүй" гэж хэлсэн байдаг. Энэ утгаараа Монголыг харвал их сонин. Өвөрмонгол 1636 онд Манжтай дайтаж тэмцсээр ялагдаж эзлэгдсэн байдаг. Халх түмэн 1689 онд Зүүнгарын хаант улсад бут цохиулж Манжаас тусламж гуйсан ба улмаар 1691 онд манжийг дагасан байдаг. Үлдсэн Зүүнгарын хаант улс хүртэл байсан ба 1755-1758 оны хооронд манжийн эсрэг хүчтэй тэмцэж мөхсөн байдаг. Одоо энэ гурван өөр тавилантай Монголчуудаас Халхуудын нутагт Монгол улс оршиж байгаа утга нь дагаар орсон ар халхыг хятадын хуандигийн үгээр бол мөхсөн улс биш зүгээр дагаар орсон болохоор тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн мэт харагдаж байна. Энэ талаарх хятадын хуанди биш юмаа гэхэд хятадын коммунист намын удирдлага адилхан бодолтой байна уу? Санал байвал бичээрэй. Улсыг удирдаж байгаа хүний сэтгэл санаа дотор монголыг юу гэж боддог болохыг мэдэж байх хамгийн чухал болно.