Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Кипр Улс дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны Цэргийн хүчний командлагчаар ажилласан хошууч генерал Б.Эрдэнэбатыг хүлээн авч уулзлаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын “UNFICYP” энхийг сахиулах ажиллагааны Цэргийн хүчний командлагчаар томилогдож, дэлхийн 18 орны цэнхэр дуулгатнуудыг хоёр жил удирдсан Б.Эрдэнэбатад төр, ард түмнийхээ нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.
20 гаруй мянган монгол цэрэг дэлхийн халуун цэгүүдэд даян дэлхийн энх амгалан, аюулгүй байдлын төлөө эр зориг, тэсвэр хатуужил, авхаалж самбаа, ур чадвараа дайчлан, хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, улс орныхоо нэр хүндийг олон улсад бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг тэмдэглэлээ.
Манай улсын энхийг сахиулах ажиллагааны 20 гаруй жилийн түүхэнд анх удаа монгол генерал НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан нь монгол цэрэг дэлхийн цэрэг болсны бас нэг томоохон баталгаа гэдгийг тодотголоо. Кипр дахь ажиллагаа нь дэлхий дахинд НҮБ-ын явуулж буй 12 энхийг сахиулах ажиллагааны нэг юм. Хошууч генерал Б.Эрдэнэбат өмнө нь Ирак, Либери, Өмнөд Судан, Сьерра Леон зэрэг улсад энхийг сахиулах найман удаагийн ажиллагаанд үүрэг гүйцэтгэжээ.



Мягмар - 03 сарын 10,
2026
Сэтгэгдэл5
Дэлхийн нөхцөл байдал хүндэрч байна. Монголын цэрэг нэг их энхийг сахиулж байгаа гэж бодоод байх осолтой шүү. Нэг өдөр орон нутгийн босогчид дроноор дайрвал монгол цэрэг харийн нутагт хэцүүхэн болно.
Gaihaltai mundag yag tsag ueee olson chuhal uulzalt b. 1 um nemj helie. Suuliin ued delhiid bolj bui tsereg strategic olon Arga Hemjeeg Negburchlen sudlaj bas sudluulaarai : Operation Midnight Hammer, Operation Absolute Resolve, Operation Epic Fury. Mun Israel-iin Operation Roaring Lion. Bas nemeed Korea-iin "Freedom Shield, Ulchi Shield, Military Shield" geh metiin Computer-Simulating Exercises.
Suuliin Union "Maximum Pressure", "Total Elimination", " Strike First " gedeg Doctrine-uud bn. Za bur tsaashilbal Har Tamhinii Cartel-uudtai engiin argaar bus Tsereg Zevsegiin Hucheer temtseh Shine Arga Helbert orj shineer baiguulsan "Shield of Americas" gedeg baiguullagiinhaa Ih Huralaar 3-sariin 7-nd 12 uls oroltsson Cartel-iin esreg temtseh Evsel-iig mash shuurhai baiguullaa. Latin Amerikiin 3 uls orsongui. Manaih Oligarch Hulgaichuud-iin Hurungiig Huraah ajilaa ingej bietei boditoi bolgohoos gadna Offshore-oos Asar Ih Hurungu Huraah Ayand orohson. Es tegvees Hazaj Chaddaggui, Hutsdag l gulugiin jinhene Spectacle Jujig l boloh magadlal haragdaad bn daa, huurhii.
Cartel-iin esreg temtselee "Operation Leyenda" gej nerledeg.
Байдаг л нэг боорцог байна !