Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа анхаарах хандуулах шаардлагатай салбарт зүй ёсоор ордог. Харин манайх энэ салбартаа төдийлөн анхаарал хандуулдаггүй нь салбарын сайдын томилгооноос харагдана. Мэргэжлийн хүн биш гэхэд мэргэшсэн хүнд уг нь салбараа өгдөг баймаар.
Өдгөө манай улсын бэлчээрийн 70 гаруй хувь нь доройтолд орчихсон гэдэг харанга дэлдэж байна. Мөн манайд уур амьсгалын өөрчлөлт дэлхийн дунджаас хоёр дахин хурдацтай явагдаж байна. Цөлжилт гэдэг зүйлтэй улсаараа нүүр тулахад тун ойрхон байгаа.
Гэтэл үүнийг ойлгох төр засаг бий эсэх нь эргэлзээтэй. Сүүлийн хоёр ч удаагийн Засгийн газар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн салбарыг хамтарсан намууддаа бэлэглэв. Нөгөө талд, салбар яамыг авсан ИЗНН-ын байж байгаа царай. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар ИЗНН-ын дарга учраас сайд болсон. Гэтэл сая намын хэсэг нөхөд нь хуралдаад түүнийг намын даргаас нь огцруулчихаж байгаа юм. Тиймээс намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт уур амьсгалын өөрчлөлтийн салбарын томоохон хурал болох СОP-17 үрэгдэх вий гэсэн болгоомжлол байна. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх "COP17" хурал 2026 онд Монгол Улсад зохион байгуулагдана.
АСЕМ-ын арга хэмжээ шиг чухал хурал. Өмнөх сайд С.Одонтуяа нь “Б.Бат-Эрдэнэ сайд байхдаа энэ арга хэмжээг амлаад авчихсан. Гэтэл 100 тэрбум төгрөг шаардлагатай байна” гэж хошуугаа унжуулж зогссон.
Энэ арга хэмжээг амжилттай зохион байгуулж чадвал 100 тэрбум битгий хэл 7-8 их наядыг татах боломжтой юм билээ шүү дээ. Энэ том ачааг сайд Б.Батбаатар даадаг л байгаадаа. Түүнийг энэ Засгийн газрын хамгийн сулхан сайд гэхэд ч хилсдүүлсэн болчихгүй байх. Ер нь Б.Батбаатарын зохион байгуулалт, идэвх, санхүүгийн ил тод тун сул байгаа тухай яригдаад эхэлчихсэн. Ийм нөхцөлд Монгол Улсын нэр хүнд, олон улсын хамтын ажиллагаа, уур амьсгалын чиглэлээр баримтлах стратегийн бодлого шууд эрсдэлд орж магадгүй гэдгийг анзаарах учиртай. Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий дээ.
Т.БАТСАЙХАН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Лхагва - 03 сарын 11,
2026
Сэтгэгдэл2
Хятадын анхны хуанди манай эриний өмнөх 230 онд "үхсэн хүн ахиж амилахгүйтэй адил мөхсөн улс хоёр дахь удаагаа тусгаар тогтнож оршихгүй" гэж хэлсэн байдаг. Энэ утгаараа Монголыг харвал их сонин. Өвөрмонгол 1636 онд Манжтай дайтаж тэмцсээр ялагдаж эзлэгдсэн байдаг. Халх түмэн 1689 онд Зүүнгарын хаант улсад бут цохиулж Манжаас тусламж гуйсан ба улмаар 1691 онд манжийг дагасан байдаг. Үлдсэн Зүүнгарын хаант улс 1755 он хүртэл байсан ба 1755-1758 оны хооронд манжийн эсрэг хүчтэй тэмцэж мөхсөн байдаг. Одоо энэ гурван өөр тавилантай Монголчуудаас Халхуудын нутагт Монгол улс оршиж байгаа утга нь дагаар орсон ар халхыг хятадын хуандигийн үгээр бол мөхсөн улс биш зүгээр дагаар орсон болохоор тусгаар тогтнохыг хүлээн зөвшөөрсөн мэт харагдаж байна. Энэ талаарх хятадын хуанди биш юмаа гэхэд хятадын коммунист намын удирдлага адилхан бодолтой байна уу? Санал байвал бичээрэй. Улсыг удирдаж байгаа хүний сэтгэл санаа дотор монголыг юу гэж боддог болохыг мэдэж байх хамгийн чухал болно.
Ядуу улсынхөө төсөвийн үрэн таран хийж байгаа хүрэлсүхийн наад ажлыг болиулсан дээр ш дээ тэнэг юм хийгээд явах юмаа тэнэг мал чинь.