УИХ-ын гишүүн, Хот байгуулалт, Барилга, Орон сууцжуулалтын Сайд Э.Бат-Амгалан сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Тэрээр:
"Хулгайч хүн хулгайчаа бариарай гэж хашгирдаг. Би дарга нарын үүд сахиж анкет барьж явсан удаа нэг ч байхгүй. Баримт гаргаад ирвэл болж байна. Тийм юм гарч ирвэл Нямбаатар гэдэг нөхөрт би бууж өгье. Тийм юм байхгүй.
Тэр хүн өөрөө өнөөдрийн түвшинд хүрэхдээ яг тийм маягаар ажиллаж амьдарсан учраас та бүхний өмнө итгэлтэйгээр хэлж байна.
"Зэс Эрдэнийн хувь"-тай холбоотой асуудлыг гэвэл яг эзнээс нь буюу манай дүүгээс та бүхэн мэдээлэл авах ёстой. Мөнгө төгрөг идсэн 30 тэрбум төгрөг л гэх юм, 70 тэрбум төгрөг л болох юм. Энэ чинь компаний үйл ажиллагаа, дотоод дүрэм журам, тайлан баланс байх ёстой. Барилгын яамны гадаа хэсэг бүлэг голцуу өвөө эмээ нарыг өдөөн турхирч юунд ирсэнээ мэдэхгүй хэсэг бүлэг хүмүүсийг цуглуулаад улс төрийн зорилготой жагсаал цуглаан хийж байгаа нь тод харагдаж байна. Би УИХ, Засгийн Газарт ажиллаж байна. Тэр утгаараа манай дүүг ашиглаж, надтай холбоотой харлуулах юм нь энэ л байх шиг байна. Та бүхэн ч мөн адилхан биз дээ, та бүхний ах дүүс ял шийтгэл эдэлвэл та өмнөөс нь ял шийтгэлийг нь эдлэх үү? Яг л ийм энгийн асуудлыг яриад байна. Энэ бол зохион байгуулалттай ажиллагаа" гэв.
М.Чой
Лхагва - 03 сарын 11,
2026
Сэтгэгдэл3
Нян Бао Тао данжаад дарга болгоны үүдийг сахиж хошногыг нь долоож өөрөө хошногодуулж өдий зэрэгт хүрсэн нь маргашгүй үнэн. Дарга болоод хүн дарамталж авлигал авсаар одоо гахай шиг таргалсан байгаа.Авлигал хорооллыг нураана гэж сүрдүүлж маш их хэмжээний авлигалыг аваад амаа үдүүлчихээд байгаа..
Хотын дарга Нямбаатар хийх ёстой ажлаа сайн хийж байгаа. МАН, АН ын өмнөх хотын дарга нар шиг газар наймаалдаггүй, шударгаар ажлаа хийж байгаа хүнийг оролдох хэрэг байна уу?
Пөөх ямар хуншгүй ах вэ , дүүгээ шууд бариад өгчихөж байна . Цайчихсан хулгайч юмаа - манай МАН - д хулгайчдаас өөр сайд болчих хүн байдаггүй юм уу , хулгайгүй сайд нэг ч алга . Учрал аа , Занданшатар аа , бид АРИУН ЦЭВЭР намын гишүүд баймаар байна . . .