УИХ-ын гишүүн Э.Болормаа УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.
Тодруулбал тэрээр: "Хэрэв та бүхэн олон нийтийн дунд яригдаж байгаа намайг шалгаж, хилийн хориг тавьсан гэх асуудлыг анхаарч үзвэл, хилийн хориг тавих хэмжээний ноцтой асуудал огт биш гэдгийг ойлгох байх. Миний хувьд үүнийг улс төрийн хэлмэгдүүлэлт гэж үзэж байгаагаа өмнө нь ч удаа дараа илэрхийлж байсан.
Сая тойргоор ажиллаж, иргэд сонгогчидтой уулзах үеэр ч тэд энэ нөхцөл байдлыг маш сайн ойлгож байгааг анзаарсан. Мөн энэ асуудлын талаар олон нийтэд ил тод, нээлттэй байдлаар мэдээлэл өгч ирсэн.
Шалгалтын ажиллагаа явагдаж байгаа энэ үед би нэмээд хэлэх зүйл бараг байхгүй. Гэхдээ намайг дуудсан бүх цагт нь очиж, ямар нэгэн байдлаар зайлсхийсэн тохиолдол байхгүй. Асуусан бүх асуултад нь хариулж, шаардсан нотлох баримт, материалыг бүрэн гаргаж өгсөн. Тиймээс ийм шийдвэр гарсан нь тухайн нөхцөл байдлын улмаас гарсан шийдвэр гэж бодож байна.
Нам өөрөө тодорхой дүрэм журамтай байгууллага. Олон нийтийн дунд бухимдал их байгаа энэ үед зарим шийдвэр нь гаднаас харахад зөв мэт санагдаж болох ч, аливаа хүнийг нотлох баримтгүйгээр, бурууг нь тогтоогоогүй байхад буруутгах нь маш аюултай. Миний бодлоор одоо болж байгаа зүйл энэ чиглэл рүү хэлбийж байна. Өөрөөр хэлбэл, нам өөрөө дотоод дүрэм журмаа зөрчиж байна гэж үзэж байна.
Мөн энэ асуудалд холбогдоод байгаа хүмүүст хандаж хэлэхэд, хувь хүний зүгээс битгий санаа зовоорой гэж хэлмээр байна. Монгол Улс бол ардчилалтай, эрх чөлөөт нийгэмтэй улс. Ийм нөхцөлд хилийн хориг зэрэг асуудал бидний хувьд хамгийн том асуудал биш.
Харин илүү анхаарах ёстой зүйл бол үг хэлэх эрх чөлөө юм. Хэн нэгний хэлсэн үгийг дарах, дээрэлхэх, хавчин шахах оролдлого гарч байвал энэ нь ардчиллын үндсэн зарчимд харшилна. Сэтгүүлч та бүхэн ч үүнийг сайн мэдэж байгаа. Хэвлэлийн эрх чөлөө, үг хэлэх эрх чөлөөн дээр л ардчилал тогтдог.
Тиймээс бид энэ асуудалд илүү анхаарал хандуулах хэрэгтэй гэж бодож байна." гэсэн юм.
Б.Төгсбаясгалан
Даваа - 03 сарын 16,
2026
Сэтгэгдэл2
Баян хүн=хөрөнгөтөн хүн=капиталист хүн=бизнесмен хүн. Энэ гоёмсог нэрний цаана зөвхөн хулгай, дээрэм, тонууль, алллага, авилгал, жирийн иргэдийн хөдөлмөр, хөлс, цус, нулмисыг сорон мөлжсөн зэрлэг махчин амьтан, мангас, чөтгөр, шулам л байдаг гэж Германы агуу их гүн ухаантан коммунист Карл Маркс хүн төрөлхтөнд анх удаа үнэнийг хэлсэн. Баячууд, капииталистууд, олиграхиуд, улс төрчид, бизнесменчүүдийн нуугдмал бузрыг хүн төрөлхтөнд анх удаа илчлэн хэлснийх нь төлөө тэд Марксизмаас, социализмаас, коммунизмаас, Оросоос, Хятадаас үхтлээ айж, коммунистуудыг 24 цаг харааж, муулж, зүхэж байдаг. КАПИТАЛИСТ (зах зээлийн хэмээх) нийгэм бол нийгмийн баялагийг цөөн хэдхэн олигархиуд, улс төрчид ард түмнээс дээрэмдэн авдаг бузар нийгэм. СОЦИАЛИСТ нийгэм бол нийгмийн баялагийг нийт ард түмэнд шударга, тэгш хүртээх хүмүүнлэг нийгэм. Агуу их Хятад, Орос улс энэ замаар үсрэнгүй хөгжиж байна. КОММУНИСТ НАМ байгуулж, капиталист МАН, АН-ын эсрэг тэмцэх сонголт монголын ард түмний өмнө нээлттэй байна!!!
1990 онд Румыны "Ардчилал" гэж солиорсон залуучууд ерөнхийлөгч Чауческийг авгайтай нь хамт нохой шиг буудчихсаныг телевизээр харуулсан. Үүнийг харсан манай аймхай хулчгар Ж.Батмөнх маргааш нь Сүхбаатрын талбайд "Ардчилал" гэж солиорсон залуучуудад хоёр гараа өргөн бууж өгөөд 3,0 сая ард түмнээ хөсөр хаяад зугтсан. Харин Хятадын ухаалаг удирдагч Дэн Си Пин нь Тэн Ан Миний талбайд "Ардчилал" гэж солиорсон залуучуудыг 1,5 тэрбум ард түмнийхээ төлөө бяц дарсан. Үр дүнд нь сүүлийн 35 жил Монгол улс бүрэн хэмжээгээр дампуурч дэлхийн хамгийн ядуу улс болов. Харин Хятад улс сүүлийн 35 жил үсрэнүй хөгжиж дэлхий хамгийн хүчирхэг улс болов. Монголчууд 1990 онд буруу сонголт хийгээд дахин 100 жил сэхэхгүйгээр дампуурчээ.