УИХ-ын гишүүн Лу.Гантөмөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Тэрээр: "УИХ-ын хаврын чуулган нээлээ. Нээлтийг харахад МАН-ын их хурлын үргэлжлэл Монгол төр рүү орж ирсэн байна. МАН-ын даргын илтгэлийг бид сонслоо. УИХ-ын даргын үг гэхээс илүү нам дээр тавьсан илтгэлээ бидэнд хэлж эхэллээ.
МАН, намын дарга намын ажлаа өөрийн намын байранд явуулаасай гэж хүсэж байна. Монголын төрд хийх ажил их байна. МАН-ын бага хурал дээр сууж байгаа юм шиг мэдрэмж өглөө. МАН өнөөдөр бодитоор гурван толгойтой болсон байна. УИХ-ын дарга чөлөөлье гэж байна. Энэ бол МАН-ын шинэ хөтөлбөр юм байна гэж хүлээн авч байна. Гэтэл Ерөнхий сайд цэгцэлье гэж байна. Цэгцлэх юм уу чөлөөлөх юм уу? Гэтэл Ерөнхийлөгч бол хариуцлага нэхэж байна. Аль нь юм бэ? хуучин намын дарга нь хариуцлага нэхдэг, дунд нь байгаа Засгийн тэргүүн цэгцэлье, шинэ намын дарга чөлөөлье гээд байдаг.
Бид Үндсэн хуулийн үзэл санаа бол парламентын засаглал. УИХ-ын гишүүний ёс суртахуунтай холбоотой зүйлд ҮХЦ-ийг татан оролцуулж болохгүй.
ҮХЦ Үндсэн хуулийн манаач. Үндсэн хууль бол тусгаар тогтнол. Тусгаар тогтнол манаж байгаа хүмүүсээр хүний асуудал шүүлгээд эхэлвэл бид Монгол төрийн манаачгүй болж эхлэх нь.
Жишээ авахад цэц Х.Булгантуяагийн тухай ярьж эхэлсэн. Х.Булгантуяаг авлаа гэхэд түүний сонгогчид цэцийн гадаа жагсаж эхэлнэ. Ингээд Цэцийн бие даасан байдал руу халдаж байна. Цэцийн хараат бус, үндсэн хуулийн манаач цэцийн дээр хөх тэнгэр оршино гэх зүйлийг байхгүй болгох гэж байна. Цэцийг тогтворгүй болгож эхэлнэ. Цэц рүү бүгд анхаарч, дайрч гишүүдийг татах хууль өргөн барина. Цэц дээр хувь хүний асуудал ярьдгийг хэрхэвч хуульчилж болохгүй.
Хоёрдугаарт нам жагсаалтаар сонгогдсон гишүүнийг өөрсдөө эргүүлэн тат гэж байгаа. Нам жагсаалтаар сонгогдсон гишүүнээ татах нэг л тохиолдол байгаа. Жагсаалтаа зарлахгүй байх. Жагсаалтаа зарлахгүй байж байгаад гишүүн болгосон бол эргүүлэн татах эрх нь үүсч байгаа юм. Өнөөдөр МАН Г.Лувсанжамц, Рэгдэл дээр санал цуглуулсан. Санал цуглуулсны дараа нөгөө хүнээ татна гэдэг Үндсэн хуулийн зөрчил. Нам өөрөө сонгогдсон гишүүнээ татаж яавч болохгүй " гэлээ.
Н.Отгончимэг
Даваа - 03 сарын 16,
2026
Сэтгэгдэл0