УИХ-ын гишүүн, "Үндэсний эвсэл"-ийн тэргүүн Н.Номтойбаяр мэдээлэл хийв.
Тэрээр мэдээллийнхээ эхэнд: "Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Улсын Их Хурлын гишүүнийг ёс зүйн асуудлаар эгүүлэн татах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн бариад байна. Улсын Их Хурлын гишүүдийн ёс зүй, сахилга бат, хариуцлагыг сайжруулах асуудлыг бид мэдээж дэмжиж байна. Гэвч уг хуулийг хэрэгжүүлэх арга замын хувьд тодорхой зөрчил байгааг ойлгох хэрэгтэй гэж үзэж байна.
Өнгөрсөн хугацаанд энэ хуулийн төсөлтэй холбоотойгоор зөвхөн ёс зүйн асуудлаар Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах асуудлыг эсэргүүцэж буй байр суурийг Үндэсний эвслийн зүгээс миний бие албан ёсоор илэрхийлсэн. Үүний дараа хэвлэл мэдээлэл болон олон нийтийн дунд намайг Ерөнхийлөгчийн санаачилгыг эсэргүүцэж байгаа, эсвэл Ерөнхийлөгчтэй зөрчилдөж байгаа мэт ойлголт нэлээд яригдаж байх шиг байна.
Тиймээс дахин тодотгож хэлэхэд, төрийн өндөр албан тушаалтнуудын ёс зүй, сахилга бат, хариуцлагыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллахад би бүрэн бэлэн байна.
Үүнтэй зэрэгцээд төрд итгэх иргэдийн итгэл буурч байгаа нь яах аргагүй үнэн. Үүнийг үгүйсгэх аргагүй. Зарим Улсын Их Хурлын гишүүдийн ёс зүйгүй, хариуцлагагүй үйлдлүүд олон нийтийн дунд бухимдал үүсгэж байгаа нь ч бодит үнэн. Гэхдээ “төр” гэдэг ойлголт нь зөвхөн Улсын Их Хурлын гишүүдээр хязгаарлагдахгүй. Иймээс төрийн өндөр албан тушаалтнуудын бүрэн эрх, хамгаалалт, хязгаарлалт, хариуцлагын асуудлыг цогцоор нь зохицуулах хуулийн үзэл баримтлалыг боловсруулсан. Энэ хууль хэрэгжсэнээр Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын дарга, Үндсэн хуулийн цэцийн дарга, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч, Ерөнхий прокурор, Авлигатай тэмцэх газрын дарга зэрэг нийт 50 орчим өндөр албан тушаалтны эрхийг хамгаалах, мөн хууль зөрчсөн тохиолдолд нь хяналт тавих, хариуцлага тооцох, албан тушаалд томилогдох болон чөлөөлөгдөхөд эрх зүйн тодорхой хязгаарлалт тогтоох зохицуулалтыг тусгахаар төлөвлөж байна.
Энэ хүрээнд 19 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахын зэрэгцээ хоёр шинэ хууль өргөн барихаар бэлтгэж байна. Ингэснээр ёс зүй, сахилга бат, хариуцлагыг нэмэгдүүлэх Ерөнхийлөгчийн уриалгыг зөвхөн Улсын Их Хурлын гишүүдээр хязгаарлахгүйгээр, төрийн бүх өндөр албан тушаалтанд адил тэгш хэрэгжүүлэх боломж бүрдэнэ гэж үзэж байна.
Энэхүү хуулийн үзэл баримтлалыг энэ долоо хоногийн баасан гарагт даргын зөвлөлийн хуралдаанд танилцуулж, Улсын Их Хурлын дарга Н.Учралд хүргүүлэхээр төлөвлөсөн.
Өнөөдрийн байдлаар Үндэсний эвсэл цөөн суудалтай, бүлэггүй учраас Улсын Их Хурлын дэгийн тухай хуулиар олгогдсон зарим эрхийг бүрэн эдлэх боломжгүй байна. Иймээс энэ хуулийн төсөл дээр Улсын Их Хурлын дарга Н.Учрал дэмжиж, манлайлан оролцоно гэдэгт найдаж байна." гэсэн юм.
Н.Номтойбаяр үүний дараа сэтгүүлчдийн асуултад хариулах үеэрээ: " Энэ хуулийн үзэл санааг дэмжиж байгаагаа би өмнө нь хэлсэн. Харин хэрэгжүүлэх арга замыг нь огтхон ч дэмжихгүй гэдгээ дахин тодотгож хэлмээр байна.
Хоёрдугаарт, хууль зүйн хувьд энэ нь боломжтой эсэх асуудал ч бас бий. 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөс өмнө хууль санаачлах эрх нь Ерөнхийлөгч, Засгийн газар болон Улсын Их Хуралд тодорхой хязгаарлалтгүйгээр хадгалагдаж байсан. Харин 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр энэ эрхийн хүрээ, хязгаарыг тодорхой болгож өгсөн.
Жишээлбэл, энэ асуудалтай холбоотойгоор Улсын Их Хурлын 33 дугаар тогтоолыг харах хэрэгтэй. Уг тогтоолд Улсын Их Хурал болон парламентын үйл ажиллагааны дэгтэй холбоотой асуудлыг зөвхөн тодорхой хүрээнд зохицуулна гэж заасан байдаг.
Иймээс миний танилцуулж буй хуулийн үзэл баримтлалын гол зорилго нь ёс зүй, сахилга бат, хариуцлагын асуудлыг зөвхөн Улсын Их Хурлын гишүүдээр хязгаарлахгүй, харин төрийн бүх өндөр албан тушаалтанд хамаарах эрх зүйн орчныг бий болгоход оршиж байгаа юм. Өөрөөр хэлбэл, сонгогдсон болон томилогдсон албан тушаалтнуудад ялгаатай зохицуулалттайгаар хариуцлага тооцох боломжийг бүрдүүлэх зорилготой.Хэрэв энэ санаачилга дэмжигдвэл Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн өргөн барьсан хуулийн төслөө татаж авах боломжтой гэж би үзэж байна. Учир нь миний санал болгож буй хуулийн агуулга, зорилго нь үндсэндээ ижил бөгөөд илүү өргөн хүрээг хамарч байгаа.
Энэ хуулийн гол бүтэц нь ёс зүй, сахилга бат, хариуцлагыг сайжруулахын зэрэгцээ төрийн өндөр албан тушаалтнууд бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ эрх зүйн хамгаалалттай байх нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэж байгаа. Өнөөдөр Дээд шүүх, Үндсэн хуулийн цэц, Прокурорын байгууллага, Авлигатай тэмцэх газар зэрэг байгууллагууд зарим тохиолдолд улс төрийн зорилготой шийдвэр гаргах эрсдэл гарч байгааг үгүйсгэх аргагүй.
Жишээлбэл, Н.Алтанхуягийн асуудлыг дурдаж болно. Миний хувьд түүнтэй улс төрийн байр суурийн хувьд зөрчилдөж байсан, ажлын хэсгийг ахалж ажиллаж ч байсан. Гэсэн хэдий ч хүний эрхийн зөрчил гарч байгааг хараад өмгөөлөхөөс өөр аргагүй болсон.
Өөрийнхөө жишээг ч хэлж болно. 2020 оны дөрөвдүгээр сарын 18-нд намайг Ардын намаас хөөсөн. Үүний дараа би Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшихээр болж, Сонгуулийн ерөнхий хороо бүртгэж авсан. Гэтэл маргааш нь буюу дөрөвдүгээр сарын 29-нд надад эрүүгийн хэрэг үүсгэсэн. Надад урьдчилан танилцуулаагүй, гэрчийн мэдүүлэг аваагүй атлаа яллах дүгнэлт гаргаж, сонгуулийн өмнөхөн баривчилж хорьсон. Ийм жишээ бодит байдал дээр гарч байсан.
Мөн өчигдөр Булгантуяа гишүүний ярьсан нэвтрүүлгийг үзсэн. Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн шүүх гэж нэрлэгддэг байгууллага. Гэвч бодит байдал дээр заримдаа хууль зөрчсөн шийдвэр гаргаж, хүнийг хэлмэгдүүлэх тохиолдол гарч байгааг би өөрийн биеэр харж байсан. Тухайн үед болсон хурал дээр би өөрөө сууж, ийм зөрчлийг гэрчилсэн.
Энэ асуудалтай холбоотойгоор нэг ноцтой жишээг дурдъя. 2016 оны зургаадугаар сарын 17-нд, Улсын Их Хурал түр завсарлаж, сонгуулийн үе эхэлж байх үед Үндсэн хуулийн цэц нэг шийдвэр гаргасан. Тэр шийдвэр нь цэцийн гишүүдийг эргүүлэн татах эрх зүйн зохицуулалтыг хүчингүй болгосон юм.
Үндсэн хуулийн цэц нь нийт 9 гишүүнтэй байдаг бөгөөд тэднийг Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Улсын дээд шүүх тус бүр гурваар санал болгож томилдог. Анх санал болгосон субъект нь тухайн гишүүнийг эргүүлэн татах санал гаргах эрхтэй байсан. Гэтэл энэ зохицуулалтыг цэц өөрийн дүгнэлтээр хаасан.
Иймээс миний санал болгож буй хууль хэрэгжсэнээр дээрх мэт эрх зүйн зөрчил, хяналтгүй байдлыг засах боломж бүрдэнэ гэж үзэж байна.Одоогийн Засгийн Газар Г.Занданшатарынх биш.
Жинхэнэ эзэн нь Ерөнхийлөгч л томилж, удирдаад байгаа шүү дээ " гэлээ.
Б.Төгсбаясгалан
Даваа - 03 сарын 16,
2026
Сэтгэгдэл6
Буриадаараа гайхуулдаг Номтой хэлсэн хэлээгүй Монголчууд мэдэж байгаа.
Албан тушаал томилгоо тендерээс өөр юм сонирхдоггүй Номтоыбаяр мэтийн хүмүүсийг цаашид их хуралл сонгох хэрэггүй ээ Ямар ч гишүүнчлэлгүй мөртлөө үнд5сний эвсэл гэх том нэртэй иймэрхүү намууд хүүхдийн төлөө тодорхой дүйл хийдэг Ганжавхлан гэдэг залуугийн ТББ аас дор нийгмийн ямар ч өгөөж алга
Албан тушаал томилгоо тендерээс өөр юм сонирхдоггүй Номтоыбаяр мэтийн хүмүүсийг цаашид их хуралл сонгох хэрэггүй ээ Ямар ч гишүүнчлэлгүй мөртлөө үнд5сний эвсэл гэх том нэртэй иймэрхүү намууд хүүхдийн төлөө тодорхой дүйл хийдэг Ганжавхлан гэдэг залуугийн ТББ аас дор нийгмийн ямар ч өгөөж алга
Албан тушаал томилгоо тендерээс өөр юм сонирхдоггүй Номтоыбаяр мэтийн хүмүүсийг цаашид их хуралл сонгох хэрэггүй ээ Ямар ч гишүүнчлэлгүй мөртлөө үнд5сний эвсэл гэх том нэртэй иймэрхүү намууд хүүхдийн төлөө тодорхой дүйл хийдэг Ганжавхлан гэдэг залуугийн ТББ аас дор нийгмийн ямар ч өгөөж алга
Монголын зовлон бол 1990 оноос хойш МЕРИТ ЗАРЧИМ алдагдсан явдал юм. Жишээлбэл, Жишээлбэл, хэзээ ч биеийн хүчний ажил хийж үзээгүй Хүрэлсүх ерөнхийлөгч болсон, хэзээч биеийн хүчний ажил хийж үзээгүй Учрал УИХ-ын дарга болсон, хэзээ ч биеийн хүчний ажил хийж үзээгүй Занданшатар ерөнхий сайд болсон, хэзээ ч биеийн хүчний ажил хийж үзээгүй хүмүүс УИХ-ын гишүүн, засгийн газрын гишүүн болсон явдал юм. Биеийн хүчний ажил хийж үзээгүй хүмүүс хариуцлаггүй, ёс суртахуунгүй, хоосон худал чалчигчид, хулгайч, луйварчид, алуурчид, хууран мэхлэгчид болдогийг дэлхийн нэрт сэтгэл зүйчид, гүн ухаантнууд, агуу суут ухаантанууд, нобелийн шагналтнууд баталсан байдаг. Монгол бол хоосон худал чалчигдын орон.
Баян хүн=хөрөнгөтөн хүн=капиталист хүн=бизнесмен хүн. Энэ гоёмсог нэрний цаана зөвхөн хулгай, дээрэм, тонууль, алллага, авилгал, жирийн иргэдийн хөдөлмөр, хөлс, цус, нулмисыг сорон мөлжсөн зэрлэг махчин амьтан, мангас, чөтгөр, шулам л байдаг гэж Германы агуу их гүн ухаантан коммунист Карл Маркс хүн төрөлхтөнд анх удаа үнэнийг хэлсэн. Баячууд, капииталистууд, олиграхиуд, улс төрчид, бизнесменчүүдийн нуугдмал бузрыг хүн төрөлхтөнд анх удаа илчлэн хэлснийх нь төлөө тэд Марксизмаас, социализмаас, коммунизмаас, Оросоос, Хятадаас үхтлээ айж, коммунистуудыг 24 цаг харааж, муулж, зүхэж байдаг. КАПИТАЛИСТ (зах зээлийн хэмээх) нийгэм бол нийгмийн баялагийг цөөн хэдхэн олигархиуд, улс төрчид ард түмнээс дээрэмдэн авдаг бузар нийгэм. СОЦИАЛИСТ нийгэм бол нийгмийн баялагийг нийт ард түмэнд шударга, тэгш хүртээх хүмүүнлэг нийгэм. Агуу их Хятад, Орос улс энэ замаар үсрэнгүй хөгжиж байна. КОММУНИСТ НАМ байгуулж, капиталист МАН, АН-ын эсрэг тэмцэх сонголт монголын ард түмний өмнө нээлттэй байна!!!
1990 онд Румыны "Ардчилал" гэж солиорсон залуучууд ерөнхийлөгч Чауческийг авгайтай нь хамт нохой шиг буудчихсаныг телевизээр харуулсан. Үүнийг харсан манай аймхай хулчгар Ж.Батмөнх маргааш нь Сүхбаатрын талбайд "Ардчилал" гэж солиорсон залуучуудад хоёр гараа өргөн бууж өгөөд 3,0 сая ард түмнээ хөсөр хаяад зугтсан. Харин Хятадын ухаалаг удирдагч Дэн Си Пин нь Тэн Ан Миний талбайд "Ардчилал" гэж солиорсон залуучуудыг 1,5 тэрбум ард түмнийхээ төлөө бяц дарсан. Үр дүнд нь сүүлийн 35 жил Монгол улс бүрэн хэмжээгээр дампуурч дэлхийн хамгийн ядуу улс болов. Харин Хятад улс сүүлийн 35 жил үсрэнүй хөгжиж дэлхий хамгийн хүчирхэг улс болов. Монголчууд 1990 онд буруу сонголт хийгээд дахин 100 жил сэхэхгүйгээр дампуурчээ.