УИХ-ын гишүүн М.Нарантуяа- Нара мэдээлэл хийлээ.
Тэрээр: "Би зөвхөн бичиг баримт хэлбэрээр өгөхөөс илүүтэйгээр бүх материалыг нэгтгэн, бүрэн тайлбар бүхий ном болгон бэлтгэсэн байгаа. Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай миний санаачилсан хуулийн төсөл одоогоор дэд парламентын хэлэлцүүлэгт орсон.
Үүнтэй зэрэгцэн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Улсын Их Хуралд мөн адил хуулийн төсөл өргөн барьсан. Түүнчлэн Иргэний зориг ногоон намын дарга ч мөн Улсын Их Хурлын гишүүнийг эргүүлэн татах тухай хуулийн төслийг өргөн барьсан байна.
Миний хувьд Б.Батбаатар даргын зүгээс энэ хуулийн төслийг ямар үндэслэл, ямар өнцгөөс санаачилж байгааг сайн ойлгож байгаа. Түүний байр суурь илүү намын өнцгөөс харагдаж байгаа гэж үзэж байна. Тийм учраас би өөрийн хуулийн төслийг намын байр сууринаас ангид, бие даасан байдлаар өргөн барьж байгаа юм.
Харин Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төсөлтэй бүрэн танилцаж амжаагүй, зөвхөн хэвлэл мэдээллийн хүрээнд мэдээлэл авч байна.
Цаашид өргөн баригдсан эдгээр гурван хуулийн төслийг харьцуулсан байдлаар судалж, аль нь ямар давуу болон сул талтай вэ гэдгийг шинжлэн дүгнэх хэрэгтэй гэж бодож байна. Ийм харьцуулсан анализ хийж, үр дүнг нь иргэд олон нийтэд ил тод танилцуулах нь зүйтэй.
Ер нь энэ асуудал ёс зүйн тухай яриаг хөндөж байгаа. Гэвч ёс зүй гэдэг ойлголт өөрөө нэлээд тодорхойгүй, субъектив шинжтэй ойлголт юм. Ийм тодорхойгүй ойлголт дээр үндэслэн хэн нэгнийг эргүүлэн татах нь зарим талаараа өрөөсгөл шийдвэр болох эрсдэлтэй.
Жишээлбэл, зарим хүмүүс намайг ил тод, шулуун үгтэй, заримдаа бүдүүлэг, дэндүү нээлттэй гэж шүүмжилдэг. Гэтэл миний сүүлийн үед анзаарч, гайхаж байгаа нэг зүйл бол манай нийгэмд ил тод, шулуун байхыг буруутгах хандлага нэмэгдэж байгаа мэт санагддаг. Харин далд, нууцлаг байдлаар оршиж байгаа буруу, завхралтай тэр бүр тэмцдэггүй мэт харагддаг нь харамсалтай.
Өөрөөр хэлбэл, ил тод хэлж ярьдаг хүнийг шүүмжилдэг хэрнээ, далд нуугдсан буруу үйлдлүүдтэй тэмцэх нь сул байна. Энэ нь нийгмийн хувьд анхаарах ёстой асуудал гэж бодож байна.
Ёс зүйн асуудлыг ярьж байгаа хүмүүс өөрсдөө ёс зүйн манлайлал үзүүлж чадсан уу гэдэг асуулт ч гарч ирнэ. Өнөөгийн нийгмийн нөхцөл байдал бол олон жилийн турш улс төрд ажилласан хүмүүсийн бүтээсэн тогтолцооны үр дүн юм. Парламент болон засгийн газарт 10, 20 жил ажилласан улс төрчдийн бодлого, шийдвэрүүдийн тусгал өнөөдрийн нийгэмд харагдаж байна.
Өнөөдөр Нара гэх ил шулуун, заримдаа хурц үгтэй хүнийг хараад ёс зүйн асуудлыг ярьж эхэлж байгаад би хувьдаа баяртай байна. Учир нь энэ нь нийгэмд ёс зүйн тухай бодитой хэлэлцүүлэг эхлэх боломжийг бий болгож байна.
Сэтгүүлчид ч сайн мэднэ. Өнгөрсөн парламентууд, Засгийн Газруудын үед иргэдийн боломжийг хулгайлсан олон улс төрч байсан. Боловсролын зээлийн сан, Хөгжлийн банк, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан зэрэг олон хөтөлбөрүүд анхнаасаа иргэдийн боловсрол, хөгжлийг дэмжих зорилготой байсан.
Гэвч бодит байдал дээр эдгээр боломжууд улс төрийн нөлөө бүхий хүмүүсийн хүрээлэлд очиж, тэдний ах дүү, хамаатан садан, найз нөхдийн хүртээл болох тохиолдол олон байсан. Харамсалтай нь тэр үед нийгэм нийтээрээ ёс зүйн асуудлыг өнөөдрийнх шиг идэвхтэй ярьж, шаардлага тавьж байгаагүй.
УИХ-ын сонгуульд Р.Батболд мэтийн ширхэг ч шүдэнзний ширхэг оролцоогүй байсан хүмүүс намын дарга болно оо гээд явж байж болохгүй.
Эрх биш хэлчих нүүр бас байгаа байх гэж бодож байна. Яагаад гэвэл ИЗНН-ыг 4-н гишүүний суудалтай парламентын нам болоход миний үүрэг оролцоо их, би биеийн болоод оюун санаа санхүүгийн бүх бололцоогоо өгсөн. Биеийн болон оюун санааны нэг ч ширхэг цаас зөөгөөгүй атлаа намын дарга болоод явна гэдэг ер нь бол өөрөөсөө ичих хэрэгтэй. Энэ дээр харин ёс зүй яригдах ёстой.
Б.Төгсбаясгалан
Даваа - 03 сарын 16,
2026
Сэтгэгдэл3
Намайг ямар гичий болохийг хараарай
ИЗНН нь үзэл санааны нэгдэл бус хөрөнгө мөн гөний уралдааны нам гэдгийг энэ авгай сайн нотолжээ !!!
Гудамжны эрээ цээрээ алдсан боловсролгүй энэ эмэгтэй өө бүүр даварлаа. Чиний суудаг газар биш ээ. Танхимд чи орж ирсэнээс хэрүүл гээч бий болж бие биенээ хачин эвгүй үг хэлээр доромжилдог болсон. Чи ард түмнийг төлөөлөхгүй ээ. Чи хүн цөөн хээр гадаа зөгийгээ маллаад сууж байсан нь дээр дээ. Одоо байтлаа суугаад байж болох юм гэж зкүүдлээд хараад байх шив.