ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 18 /DW/. Ойрх Дорнодын орнуудад одоогоор Украины 201 цэргийн шинжээчийг илгээгээд байгаа бөгөөд дахин 34 шинжээчийг “байрлуулахад бэлэн” байна гэж Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мягмар гарагт Их Британийн парламентад үг хэлэхдээ мэдэгдсэн байна.
Түүний хэлснээр, Оросын цэргүүд Украин руу довтлохдоо ашиглаж байгаа “Shahed” нисгэгчгүй онгоцуудаас хэрхэн хамгаалахыг мэддэг цэргийн мэргэжилтнүүдийг тус бүс нутаг руу илгээжээ.
“Манай мэргэжилтнүүдийн багууд АНЭУ, Катар, Саудын Арабад хэдийнээ очсон бөгөөд Кувейт руу мөн очиж байна. Бусад улстай бид мөн хамтран ажиллаж байна. Ираны террорист ажиллагаа хөрш орнуудад нь үргэлжлэхийг бид хүсэхгүй байна” гэж В.Зеленский хэлжээ. Тэрбээр мөн шинжээчдийг илгээх шийдвэрийг АНУ зэрэг Украины түнш орнуудаас тавьсан хүсэлтийн дагуу гаргасан гэдгийг дурдсан байна.
В.Зеленский мөн холбоотон орнууддаа хандан Ойрх Дорнод дахь дайны нөхцөл байдлын үед Украин улсыг мартахгүй байхыг уриалаад, Орос, Ираны хамтын ажиллагаанаас аюул учирч болзошгүйг анхааруулжээ.
Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер мэдэгдэхдээ, Иранд болж буй үйл явдал Украин дахь дайнаас анхаарлыг нь сарниулахгүй гэдгийг амласан байна. К.Стармер, В.Зеленский нар Лондонд хэлэлцээ хийснийхээ дараа аюулгүй байдал, батлан хамгаалах салбарт хоёр улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх тухай тунхаг бичигт гарын үсэг зуржээ. Тунхаг бичигт дурдсанаар, хоёр улс батлан хамгаалах аж үйлдвэр, технологийн экосистемийг хөгжүүлэхэд хамтран ажиллах аж.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Пүрэв - 03 сарын 26,
2026
Сэтгэгдэл10
Украинчууд тэнгисийн дроноороо Оросын хар тэнгисийн флотыг буланд шахчихсан байгаа. Одоо тэд удахгүй далайд гарна
Украины баатарлаг арми зэвсэгт хүчин,,,,БӨГСпутины бахархал хар тэнгсийн флотыг бут цохин сөнөөв,,,СЛАВА ГЕРОЯМ,,,,
Европын орнуудыг бодвол Арабын орнууд Украиныг нэлээн хойрго дэмждэг байсан.. Одоо хариуд нь баян арабууд Украиныг дэмжих боллоо..
СЛАВА УКРАИНЕ,,,СЛАВА ГЕРОЯМ,,,,,путин ХУЙЛО,,,
франц герман англи ёвропийн дарга нар сэрэмжлээд америк ираны дайнд орохгүй байхад украйн юу мэддэг болоод оролцдог байнаа
Чамайг бодвол ираны дрон унагаж мэдээд байна
орсуудаа хар тэнгэсийн одессаа хурдан авч хяналтаа тогтоогоочээ
Ямар ацаараа авах билээ. Десантын Москва хөлөг нь далайн ёроолд байгаа
Одоо грийнландыг америк эзэлж авна. Хөөрхий Нато задарч дууслаа.
НАТО задрахгүй ээ, харин трамп огцорч, АНУ Европ, Украйныг дэмжих бодлогоо эрчимжүү лнээ !!! Тэр цагт энх тайван тогтож, Дундад Ази, Өвөр Байгальд АНУ-ын цэргийн баазууд бий болж Монгол эх орон маань Хятадын аюулаа с аврагдаж, хөгжлийн шинэ замд гарна даа !