Дайн болж буй энэ үед Орос улс Ирантай тогтоосон цэргийн хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж байна гэж Америкийн The Wall Street Journal цахим сэтгүүлд бичжээ.
Тухайлбал, Москвагаас Техранд хиймэл дагуулын зургууд, дроныг шинэчлэн сайжруулах технологийг өгч байна. Тодруулбал, “Шахед” дроны шинэчилсэн эд ангиудыг нийлүүлсний сацуу Украинд дронуудыг хэрэглэсэн туршлагаасаа хуваалцаж, тухайн байлдааны ажиллагаанд хэдэн дроныг ямар өндрөөс ашиглах талаар зөвлөгөө өгчээ.
Мөн Ойрх Дорнод дахь АНУ-ын болон түүний холбоотнуудын цэргийн баазуудын байршлын талаарх мэдээллийг дамжуулсан байна. Чухамдаа Оросоос ирсэн мэдээлэл нь Ойрх Дорнод дахь Америкийн радаруудад цохилт өгөх боломжийг олгожээ. Орос-Ираны цэргийн хамтын ажиллагаа нь Украинд болж буй дайны явцад маш ихээр өргөжсөн юм. Дайн эхэлснээс хойш Оросын тал Ираны 57 мянган “Шахед” дроныг ашиглан довтолжээ. Одоо энэ дроныг Орост сайжруулан үйлдвэрлэж, Иран руу илгээж байна.
Харин эдгээр мэдээлэлд Оросын тал ямар нэгэн тайлбар хийсэнгүй. Энэ талаар АНУ-ын Ерөнхийлөгч тусгай элч Стивен Уиткоффын хэлснээр, тагнуулын мэдээллийг Иранд өгч байгаа гэдгээ Оросын тал үгүйсгэсээр байгаа ажээ.
Ойрх Дорнодын дайн нь олон талаар Орост ашигтай байгаа юм. Тухайлбал, дайнтай холбоотойгоор Америкаас Украинд нийлүүлж буй агаарын довтолгооноос хамгаалах хэрэгслийн тоо цөөрчээ. Үүний сацуу Ираны тал Ормузын хоолойг хааснаар түүгээр тээвэрлэдэг нефть, шингэрүүлсэн хийн нийлүүлэлт үндсэндээ зогсож, үнэ өслөө. Үнийг тогтворжуулахын тулд Трампын засаг захиргаа Оросын нефтэнд тавьсан хоригоо сулруулсан байна. Харин дайны улмаас Ираны дэглэм унах аваас Орос улс холбоотноо алдана.
Б.Адъяахүү
Пүрэв - 03 сарын 26,
2026
Сэтгэгдэл7
Бузар лайныг зогсоох хэрэгтэй. Америк хэт их евроазийн их газарт хутгалдах нь маш буруу. Энэ израйльд энэ бүсд орших хугацаа 20 жил хүрэхгүй үлдлээ. Дайн дуусахтай хамт израйл улс устах аюултай.
Хамгийн түрүүнд хужаа устаасай
Орост АНУ шиг хиймэл дагуулын сүлжээ байдаг юм болов уу. Одоо хохолстантай байлдаж байж бас Иранд илүүчлэх юмтай л байгааг бодоход аймаар юм аа.
Еврейчүүдийн улсын мөнхийн анд Оросын улс төрчид Иранд зөвхөн амаараа туслана.Хэвлэл мэдээлэл нь эсрэгээрээ Израйл Еврейчүүдийг шууд шууд бусаар магтаж өргөдөг нь өөрчлөгдөөгүй байгаа.
Хуучин ЗХУ-ын КГБ-гийн чекистүүдийн арга ажиллагаа дэндүү хоцрогдоод одоо Путин хаа ч юу ч хийсэн дандаа гологдоод ялагдад байх бол жээ !!!
iraniig hyrdan dyysgah heregtei gehdee ene ylasiin golgol gazaryyd (chemtei holbootoig)ystgasan bol?...zeb!!!!!!!!!!!!men hamgiin chyhal hesegyydiig ni ystgaad baibal heden jildee bidniig ailgah ni hoislogdoj medne????????????????????????daanch bytehgyi niigem ylas ter esee abalt daisagnagch hychtei tertei lalariin oron syyy dee!!!!!!ta nar ynsaarai,yobropiin setgyylyyd soningoor garsan materialuud goldyy yneniig harj bichsen olon sydalgaatai deerees garch irsen baidag daa.........................
Иран цөмийн зэвсэгтэй болох нь зөв. Америкийн элчин сайдаа, танай улс үнэхээр чадваргүй, бусдыг алж хядсаар байвал Монгол улс бас Америкийг эсэргүүцэх болно.