Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орлоо. 2-4 сайдын суудал суларч магадгүй гэж яригдаж байсан ч энэ удаа хоёр сайд өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж байна. Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Боловсролын сайд П.Наранбаяр нар “Ямар нэгэн дарамт шахалтгүйгээр өргөдлөө өгч байна. Энэ нь Засгийн газрын тогтвортой үйл ажиллагааны төлөө юм” гэдэг үгийг тоть шиг давтсаар танхимаа орхив. Харин өчигдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдаан болон МАН-ын удирдах зөвлөлийн хурлаар дараагийн сайд нарын нэрс тодров. Ерөнхий сайд Г.Занданшатар дараагийн Эрчим хүчний сайдад, УИХ-ын гишүүн Б.Найдалааг томилохоор нэр дэвшүүлсэн бол УИХ-ын гишүүн Л.Энх-Амгаланг Боловсролын сайдаар томилохоор болжээ. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт албан ёсны тайлбар өгсөн.
Тэрээр “Боловсролын сайдаар ГБХНХ-ын сайд асан Л.Энх-Амгаланг томилохоор Ерөнхий сайд шийдвэр гаргасан. Үргэлжлүүлэн Ерөнхийлөгч болоод УИХ-д танилцуулан, хэлэлцүүлнэ. Харин Эрчим хүчний сайдаар ХҮН намын гишүүн Б.Найдалааг томилох шийдвэр гаргалаа” гэв.
Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлнө” гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдийг УИХ-д танилцуулдаг. Ийнхүү маргааш УИХ-ын чуулганд сайд нарыг танилцуулснаар тангараг өргөж үүрэгт ажилдаа орно. ХҮН намын квотоор сайд болж байгаа УИХ-ын гишүүн, Б.Найдалаа анх удаагаа Засгийн газрын гишүүнээр ажиллана. Түүнийг эрчим хүчний салбарт нэлээд амбийцтай гэдэг. Түүнийгээ ч илэрхийлдэг нэгэн.
Б.Найдалаа “Эрчим хүчний реформ хийнэ гэдэг нь зөвхөн үнэ тарифын асуудал биш, эрчим хүчний салбарын засаглал, үр ашгийг сайжруулах, хувийн хэвшлийг татан оруулах, ногоон болон сэргээгдэх эрчим хүчинд гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, энэ бүгдийн суурь болсон эрчим хүчний эрх зүйн шинэчлэлийг цаг алдахгүй хийх зэрэгт анхаарах ёстой.
Эрчим хүчний реформ хийхэд ХҮН нам манлайлж ажиллана” хэмээн хэвлэлд ярьж байв. Б.Найдалаа нь Увсын гаралтай, Улаанбаатар хотод төрж өссөн. 23-р сургууль, СЭЗДС, Японы Кобэ их сургуулийг төгссөн. Санхүүч, хөгжлийн эдийн засагч мэргэжилтэй. СЭЗДС-д багшилж, Анод банк, ХААН банк, МСS групп, Ногоон зээлийн санд ажиллаж, ХҮН-ын дарга явсан намтартай билээ. Эрчим хүч бол улс орны аюулгүй байдалтай шууд холбоотой чухал салбар. Өнөөдөр нийслэлд хэдхэн цаг цахилгааны хязгаарлалт хийхэд ямар эрсдэлт байдлууд үүсэж байгааг бэлхнээ харж болно. Өвөл болохоор ачаалал дийлэхгүй, зун болохоор засвар нэрээр хязгаарлалт тогтоодог тогтолцоо хэвээрээ. Импортын хараат байдал буураагүй, дотоодын эх үүсвэрийн шинэ төслүүд “Судалгаа, ТЭЗҮ, санхүүжилт” гэсэн гурван үгийн дунд гацсан хэвээр. Өмнөх сайд Б.Чойжилсүрэнгийн хувьд “Аргална даа” гэж явсаар л ажлаа өгч байгаа ийм салбар билээ. Тэгэхээр эрчим хүчний реформ хийх дараагийн хүн нь Б.Найдалаа болж байна.
Боловсролын сайд Л.Энх-Амгалангийн хувьд харьцангуй туршлагатай улстөрч. Тэрээр өмнө нь Боловсролын сайд болон Гэр бүл, хүүхэд нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байсан. Тэгэхээр энэ салбарт өөрийн суурь бодлогыг хэрэгжүүлэх байх.
Л.Энх-Амгаланг УИХ-ын даргаар томилогдоно, сайд болно гэх яриа гарч байсан ч нэг хэсэг албан тушаалгүй явсан. Харин энэ удаа нэлээд хэл ам, өөрчлөлт шинэчлэл шаардлагатай Боловсролын салбар түүнд дахин ирж байна. Тэрээр мөн өчигдөр сайд болоод юу хийх талаараа тайлбар өгчээ. "Боловсролын сайдаар томилох санал хэлсэн. Тодорхой процесс эхэлж байна уу гэж бодож байна. Ерөнхий сайд санал тавьж, Засгийн газар үүрэг өгч байгаа учир татгалзах эрх алга. Намайг сандал суудалд дуртай хүн гэж битгий болоорой. Би боловсролын салбарын шинэчлэлийг эхлүүлэхийг тулд салбарынхантайгаа хамт зүтгэсэн. Сая багш нарын цалинг нэмсэн ч юм шиг, нэмээгүй ч юм шиг юм болсон. Нэг халааснаас аваад, нөгөө халаас руу хийчих шиг л юм болсон гэдгийг би өмнө нь хэлсэн. Багш нарын цалингийн асуудлыг нэг сарын дотор шийдэх боломж байгаа гэж харж байгаа. Багш нараа гомдоогоод, зовоогоод байж болохгүй. Би зургаан том шинэчлэлийг цаг алдалгүй эхлүүлж, хоёр жилийн дотор төв, хотын сургуулийн ялгааг арилгана. Хүүхдүүдийн төлөө чөтгөртэй ч нийлээд ажиллаж чадна. Би дуртайдаа сайд болж байгаа юм биш. Миний амьдралд сандал суудал, сайдын албан тушаал чухал биш" гэв.
Т.БАТСАЙХАН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Пүрэв - 03 сарын 26,
2026
Сэтгэгдэл23
Саарал Ордонд Батхүү агсаныг алсан аллагын гэрч нь соёлын сайд Ундрам байх маш өндөр магадлалтай. Ийм учир Хүрэлсүх Занданшатар нарыг дарамталж сайд болсон байх.
НАЙДАЛАА МАХАН ТОЛГОЙ ЮУ Ч ХИЙЖ ЧАДАХГҮЙ ЗҮГЭЭР Л МАЛ, ЭНХАМГАЛАН ОДОО ЮУ Ч ШИНЭ ЮМ ХИЙХГҮЙ ЗҮГЭЭР Л ӨӨРИЙГӨӨ ДӨВИЙЛГӨНӨ.
Энэ зун зуслангийн байшиндаа галладаг зуух тавьж ирэх өвөл тог тасрахад амь хоргодохоо эртнээс бодсон нь дээр болох нь дээ!!!
МАНын өмхий пзданууд тогны үнийг тэнгэрт тултал нь нэмээд ч тогны асуудлыг шийдэж чадахгүй байсаар байгаад зайлцгааж байна. Асуудлын гол нь Зан Дао Шао гэгч гандан хоншоорт гахайд л байгаа..
Занданшатарыг өөрийг нь огцруулаад зайлуулах хэрэгтэй.
хорчидтой хоршиж ажилладаг ноходууд!
Найдалааг Увсын гаралтай гэж тодруулсан нь анхаарал татлаа. Хэнтийн Хүрэлсүхийн төрийн үндэстний бодлого байх.Учралыг буриад,Энхбаярыг Дорнодын гаралтай гэж тодруулдаггүй. Бичигч Батсайханыг Ойрд Монголчуудыг үзэн яддаг Халх Монгол царайлагч буриад нь гэж бодож байна.
Энэ 2 с юу ч гарахгүй
энхамгалангаас шинэ юм юу ч гарахгүй ээ уйлан дуугарч байж сааайд боллоо.
Монголын тер (УИХ), засаг (засгийн газар) ямар ечуухэн толгойтой хумуусээр удирдуулж байсан нь одоогийн Монгол орны (улс биш шуу) байдал тод томруун харагдаж байна. Энэ нь доороосоо буюу Монгол улсын тер, засгийг бурдуулж байгаа институцууд ямар завхралд орсны тод жишээ. Томилолт нь хуртэл явцуу, ах дуу терел садандаа суурилсан. Ийм улс хэзээч еедлехгуй. Хайран Монгол эх орон минь!!!
Хуучин Зөвлөлт Холбоот Улсын тагнуулын сүлжээ болох монголын Шинжлэх Ухааны Академийг татан буулгахыг шаардаж байна. Эрдэмтэн нэртэй хоёр хөршийн мэдээлэгч нарыг төсвийн мөнгөөр тэжээдэг одоогийн ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ-йн тогтолцоог нураахгүйгээр Монголд шинэ технологи бий болохгүй. Хятадын шинжлэх ухааны академи, оросын шинжлэх ухааны академитай харилцаж байгаа бол тагнуулыг монголд суулгаж, монголын инженерүүдийн бүтээсэн оюуны өмчийг дамжуулдаг мэдээлэгч монголын шинжлэх ухааны академи дотор байгаа шүү.
Сайд хийж үзмээр санагддаг юм байх даа. Эрчим хүч гэх мэт чухал салбаруудад мэргэжлийн хүн томилж баймаар байна. Эрчим хүчний хувьчлалыг MCS-д ашигтай шийдэх гэж сайд болж байна даа. Чойжоог удирдлагад нь ажиллаж байсан хүмүүсийг нь шалгаж баривчилж xopьж дарамтлаад ажлыг нь авч байх шив.
чойжилсүрэнг халаад ард түмэн л хохирно ирэх жилийн хавар ард түмэн харж л байяа
Enhamgalan yu ch hiihgyi ee. Novshin luuhaan gonginsoor baij said boljee
Зарим загасны ой санамжтай хүмүүст хэлхэд тогны үнийг нэмнэ гэж орилсон хүн чин АНын Цэнгүүн бх шүү
Зарим загасны ой санамжтай хүмүүст хэлхэд тогны үнийг нэмнэ гэж орилсон хүн чин АНын Цэнгүүн бх шүү
Зарим загасны ой санамжтай хүмүүст хэлхэд тогны үнийг нэмнэ гэж орилсон хүн чин АНын Цэнгүүн бх шүү
ene hoyoroos yu ch hyleehgyi(bygd adilhan matarnyyd)bid gadnaas ni haraad eersdiigee l hyyrch baigaa yildel.er ni hatyyhan helehed ene ylasiin chini ydirdaj baigaa enee chagiin uildeluud ,anhanaasaa ene zasagiig eneeh haraazainyyd chini byryygaar ebdsen yum!!!!(byryygaar gedeg dotor asar olon asyydal)yarih bolno.enyyniig ene ydaa orhyo?....odoo bodohod (TYDEB gyaig)songoson bol ene ylas arai ondoo yadaj teriin hebleld ebliin teb horoond olon jil ajillasan emneh chag yeesee holdoogyi alban tysaal hasij baisan hynii hybid Tydeb gyaig bol chadbartai zeb abaad yabah baih baisan gej eneeder bid haramsdag yum!!!!gehdee manai ard tymenii yaaryydsan asyydal,men eneegiin ardchilsan nam hemeeh heneetnyydiin yigargyi dabsilt eersdee eh oronoo abaad yabj chadah yum sig heterhii demiirel ni dabsan asyydal niileed enee chag hyrtel zeb yabj chadsangyi dee!!!hairanch eh oron ard tymen minbi....ene olon jil zeb ene teriig abaad yabsan bol?...Manai ylasiin hyn ardyyd ch gesqen ter olon jiliin yed yamar
ene hoyoroos yu ch hyleehgyi(bygd adilhan matarnyyd)bid gadnaas ni haraad eersdiigee l hyyrch baigaa yildel.er ni hatyyhan helehed ene ylasiin chini ydirdaj baigaa enee chagiin uildeluud ,anhanaasaa ene zasagiig eneeh haraazainyyd chini byryygaar ebdsen yum!!!!(byryygaar gedeg dotor asar olon asyydal)yarih bolno.enyyniig ene ydaa orhyo?....odoo bodohod (TYDEB gyaig)songoson bol ene ylas arai ondoo yadaj teriin hebleld ebliin teb horoond olon jil ajillasan emneh chag yeesee holdoogyi alban tysaal hasij baisan hynii hybid Tydeb gyaig bol chadbartai zeb abaad yabah baih baisan gej eneeder bid haramsdag yum!!!!gehdee manai ard tymenii yaaryydsan asyydal,men eneegiin ardchilsan nam hemeeh heneetnyydiin yigargyi dabsilt eersdee eh oronoo abaad yabj chadah yum sig heterhii demiirel ni dabsan asyydal niileed enee chag hyrtel zeb yabj chadsangyi dee!!!hairanch eh oron ard tymen minbi....ene olon jil zeb ene teriig abaad yabsan bol?...Manai ylasiin hyn ardyyd ch gesqen ter olon jiliin yed yamar
alban ajil bol?...Odoo soligdoj hen neg ni sine syydald syyh erdee l ene ikhe myyhai chag ye irsen suu!!!ted hezee ch ynench eh oron ard tymeniihee telee ajillahgyi ee!haraad nemergyi ee!!ene chag ue chini zebyyn chag ni garaad ydaj bna,albanii heneetei bye byeneesee iluu dytyy harsan ylas teriin heneetnyydiin chag ye.....yamarch hereg alga...byyr ene ye soligdoj daraagiin ye ni irbel yadag bol?....getel bas chag hygazaa yliran yragsilsaar eedee harahgyi ni l dee.?...............hairan ch ylas oron mini........iim ter zasag baigaad hereg bna uu?.........................................................
Hureksuh Uchrsmaas asuu
Юм болгоныг үгүйсгэнэ ээ гэдэг чинь тролл баг хүчтэй байна аа л гэсэн үг. Наранбаяр, Чойжоо 2-ыг соль гэсэн, сольж л байх шиг бн.
Энэ Найдалаа гэдэг хүнийг урьд өмнө ямар хэрэг зөрчил, мөнгө төгрөгний асуудалд орж байсныг шалгаач ээ. Хоёрт энэ хүн боловсрол муу даргын суудал, гишүүний суудал горьдож заль мэх, хэрүүл зодоон хийж явсан хүн байх шүү Шалгаач ээ. Тэр Ганзориг нь илүү боловсролтой, чадвартай юм хийх хүн, сайдын суудалд тохирно. Найдалаа дахиад нэг хүн зодож бэтрээх байх шүү. Эрүүгийн хэрэгтэй хүн шүү.