Худалдан авах чадварын паритетаар (PPP) тооцсон ДНБ-ий хэмжээгээр Казахстан улс томоохон эдийн засагтай орнуудын чансаанд 36 дугаар байрт бичигджээ. Өнгөрсөн оны 10 дугаар сард танилцуулсан Олон улсын валютын сангийн тайланд дурдсанаар, Казахстаны ДНБ 973 тэрбум долларт хүрсэн байна. Чансааг Хятад улс /43,49 их наяд доллар/, АНУ /31,82 их наяд доллар/ тэргүүлж байна.
Эхний 10 байранд:
- Энэтхэг: $19,14 их наяд
- ОХУ: $7,34 их наяд
- Япон: $6,92 их наяд
- Герман: $6,32 их наяд
- Индонез: $5,36 их наяд
- Бразил: $5,16 их наяд
- Франц: $4,66 их наяд
- Их Британи: $ $4,59 их наяд улсууд бичигдсэн байна.
Худалдан авах чадварын паритет гэдэг нь улс орнуудын амьжиргааны өртгийн зөрүүтэй байдлыг харгалзан үзсэний үндсэн дээр тооцож гаргасан ДНБ-ий хэмжээ юм. Энэ үзүүлэлтээр дэлхийн ДНБ 219 их наяд доллароос давсан бөгөөд тал орчим хувь нь Азийн орнуудад ногдож байна. Казахстан улс эл үзүүлэлтээр Сингапур /35-р байр/, Румын /37-р байр/ хоёрын дунд бичигджээ. Өмнө нь танилцуулсан ОУВС-гийн тайланд дурдсанаар, Төв Азийн орнуудаас хамгийн түрүүнд Казахстан улс эдийн засгийн хэмжээгээр ТОП-50-д орсон байна. Мөн бодит ДНБ-ий жилийн дундаж өсөлтөөр эхний 5-д бичигджээ.
Б.Адъяахүү
Баасан - 03 сарын 20,
2026
Сэтгэгдэл6
Уран ухсаны ач тус
Уул уурхай хөгжүүлсний ач тус
Гадны хөрөнгө оруулалт татсаны ач тус
Гадны хөрөнггииг ухаалаг ашигласаны ач
Удирдагчид болон ард түмэн нь чөлөөт э/з, зах зээлийн тогтолцоо зөв гэж ойлгосон учраас инг эж хөгжжээ. Гэтэл манайхан Ерөнхийлөгчөөсөө эхлээд чөлөөт э/з, зах зээлийн харилцааг огтхо нч ойлгоогүй, цөмөөрөө л төр бүгдийг тэжээх ёстой гэсэн сэтгэлгээнээсээ салж чадахгүй тар чилж бнаа !!!
Гадны хөрөнгийг ухаалгаар зарцуулсны ач тус.