УИХ-ын хаврын чуулган өнгөрсөн долоо хоногийн даваа гаригт нээлтээ хийсэн. Харамсалтай нь эхний өдрөө л чуулганы үйл ажиллагаа гацаанд оров. Учир нь, АН-ын бүлэг хуралдсаны дараа АН-ын дарга, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл “...Олон намаас бүрдсэн парламентын дарга намын даргын албыг давхар хаших нь зохисгүй гэж үзэж байна. Өнөөдрийн УИХ-ын дарга Н.Учрал нь МАН-ын даргын албыг хавсран гүйцэтгэж байгаа учраас түүнийг УИХ-ын даргын албан тушаалаа өгөх хүртэл АН-ын бүлэг чуулганы хуралдаанд оролцохгүй” гэж мэдэгдсэн.
Товчхондоо, АН ингээд “ажил хаялт” зарлачихлаа. Учир нь, АН-ын шаардлага гэх үү, бойкот нь логикийн хувьд асуудалтай. Тэд “...МАН-ын дарга УИХ-ын дарга байгаа нь зохимжгүй байна” гээд чуулганыг “хаяж” байгаагаа зарласан.
Гэтэл Засгийн газрын Тэргүүн Шадар сайдаар ажиллаж байсан Н.Учрал 2025 оны арваннэгдүгээр сарын 15-нд МАН-ын даргаар сонгогдсон. Үүнээс тав хоногийн дараа буюу 2025 оны арваннэгдүгээр сарын 20-нд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаас түүнийг УИХ-ын даргаар сонгосон. Чуулганд оролцсон гишүүдийн 82.5 хувь нь Н.Учралыг дэмжсэн. Тэдний 19 нь АН-ын гишүүд байсан юм. Тэд чуулганы хуралдааны үеэр УИХ-ын даргаар сонгогдсон Н.Учралд баяр хүргэж, амжилт хүсэж байсан нь өдгөө протоколд тэмдэглэгдэж үлджээ. Ийн, УИХ-ын даргаар сонгогдсон Н.Учрал намрын чуулганы хааж, 2026 оны хаврын чуулганыг нээж байгаа юм. Энэ хооронд буюу дөрвөн сарын турш УИХ-ын даргаар хүлээн зөвшөөрч, чуулган удирдуулж ирсэн АН-ынхан гэнэтхэн ийм мэдэгдэл хийсэн нь анхаарал татаж байгаа юм. УИХ дахь АН-ын бүлгийн “...Чуулганы хуралдаанд оролцохгүй” гэх улс төрийн акц нь олон нийтийн дунд хардлага үүсгэж, нийгмийн шүүмжлэлийг хүлээгээд байна.
АН-ынхан УИХ дээр ингэж “ажил хаялт” зарлачихаад олны нүдэнд илээр намынхаа бүртгэл, дотоод сонгуулийн үйл ажиллагааг явуулж байгаа юм. Яг үнэндээ, АН өөрөө намын дарга, УИХ дахь бүлгийн даргаа нэг хүнд давхар “өмсгөчихсөн”-тэй ч энэ нь холбоотой байж мэдэх юм.
Ямартай ч, өнөөдрийн энэ АН-ын үйл ажиллагаа нь УИХ дахь улс төрийн намын бүлэг хуульд байхгүй шалтгаанаар, өөрсдийн улс төрийн эрх ашгийн үүднээс гэнэтийн акц хийж, УИХ-ын чуулгын үйл ажиллагааг тасалдуулж буй үйл ажиллагаа болоод байна. Үүнээс гадна, энэ удаагийн хаврын ээлжит чуулган урьд өмнөхүүдээс онцлогтой эхэлсэн. Чуулганы нээлтээс өмнө УИХ-ын гишүүдийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн өөрчлөлтийг Ерөнхийлөгч санаачилж УИХ-аар хэлэлцүүлэхээр болоод байсан юм. Тодруулбал, уг төслөөр урьдын гэмт хэрэгт холбогдож, тэр байтугай шүүхээр ял шийтгүүлчихсэн гишүүд хүртэл УИХ-д гүрийгээд суугаад байдаг байсан нь эцэс болж, ёс зүйн асуудалтай гишүүд ч эгүүлэн татуулах эрх зүй нээгдэхээр байсан.
Улс төрийн хүрээнийхэн, олон нийтийн дунд ч тодорхой хэмжээгээр хэлэлцүүлэг үүсгэж, уг хуулийн төсөл нийгмийн анхааралд нэгэнт ороод байв. Тиймээс, АН уг төслөөс зайлсхийж УИХ-ын чуулганд оролцохгүйгээр шийдсэн үү гэдэг нэг хардлага гарч ирж байгаа юм.
Нөгөөтэйгүүр, УИХ-ын гишүүдийн үндсэн ажил нь чуулганд сууж, хууль, тогтоол батлах байдаг. Гэтэл, жирийн иргэд ийм үндсэн ажлаа хаях юм бол Хөдөлмөрийн хуулийн 2-3 “дамжлага”аар давж шийтгүүлээд л ажлаасаа халагдана. Наад зах нь цалингүй болно. Тэгэхээр УИХ-ын гишүүд ийм дабл стандарттай байгаа нь нийгмийн эгдүүцлийг төрүүлээд байгаа хэрэг. Тэгээд бас, УИХ-ын гишүүд үндсэн ажлаа орхиж, улс төрийн акц хийж буйг цаашдаа засах шаардлага ч үүсэж мэдэхээр байна. Өөрөөр хэлбэл, УИХ дахь АН-ын бүлэг УИХ-тай холбоотой асуудлаар, харин АН нь улс төрийн акцаа хийдэг зааг ялгаа хэрэг болж буй бололтой. Ер нь бол АН-ын “ажил хаялт” УИХ-ын гишүүдийн ёс зүйг ярих цаг болсныг улам нотоллоо.
Б.ОЧИР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Пүрэв - 03 сарын 26,
2026
Сэтгэгдэл17
Үгүй дээ , Очир минь . АН чухам л сөрөг хүчнийхээ хийх ёстой алхамыг эхлүүллж байна . АН бол Очир биш МАН - д хэвтээгээрээ мөлхөн улыг нь долоогсодын үр могой ч биш . . .
одоо ингэж байгаа юм чинь хууль гарвал намаар шууд зайлуулах юм бишүү ийм арчдилал гэж юу байхав дээ.
Энэ бас одоо бусдын буруу юу хурлаа удирдаад учраа олж чадахгүй байгаа МАН буруу биш юм уу намын дарга улс удирдаад өөрсдөө боль.
Уул нь АН-ын энэ шаардлага МАН-д л ач тустай юм шдээ: Сонгуульд ялсан намын дарга чинь намынхаа амлалтыг хэрэгжүүлэхийн тулд Засгийн газраа толгойлж ажилладаг! Гэтэл Засгийн газраа хаячихаад парламентын хурал даргалаад сууж байхад намынх нь хөтөлбөрийг хэн хэрэгжүүлэх юм бэ?? Хэрэв ингэх байсан юм бол яах гэж намын дарга болсон юм бэ? Дараа нь МАН-ын сонгуульд амалсан хөтөлбөр дампуурахад хаа хамаагүй Зандка руу бурууг түлхчихээд ёууж байх юм уу? Учрал боловсролтой залуу хүн байж үүнийг ойлгохгүй байгаа юм уу? МАН энэн шиг дэмий нийтлэл бичүүлж байхын оронд эрүүл ухаанаар хандвал өөрт нь л ашигтай баймаар???
Тэгэлгүй яахав Очир оо. Эдний ёс зүйг чухам хамгийн эхэлж ярих цаг.
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч завхай эмс авилгачид хорчид луйварчин алуурчин шургалсан,дахин дахин шургалахыг шунан дурладаг ядаргаатай байгууллагыг тараая !!!!
Өөрсдөө 19 АН-ын гишүүн амжилт хүсэж сонгочихоод ингэх эрх байхгүй. Ямар тэнэг ойлгомжгүй юм хийдэг юм бэ.
Шантаажны улс төр хоцрогдсоон Хавсарч болохгүй гэсэн хуулийн төсөл боловсруулаад хэлэлцүүлж шийдвэрлүүлж болох юм Гудамжны улс төрчид биш хууль боловсруулах чадвартай хүмүүсийг гишүүнээр сонгож баймаар
Учрал гэдэг барын зулзагыг бага дээр нь дарж авахгүй бол ёстой болохгүй бөгөөд ардчилсан намынханы түмэн зөв юм ! Учрал 28 онд МАН аа удирдаж сонгуульд ороод ялаад ёрөнхий сайд болохоор төлөвлөгдсөн хүн бөйгаа юм ! Одоо л бухан бярууг дарж авахгүй бол дийлдэхгүй ! Цогтгэрэлийн энэ алхам түмэн зөв ! тэнэг биш хүн байна !!
улсын их хурал нь эгүүлэн татах хууль батлуулахгүй гэж "ажил хаяж үлгэр үзүүлээд байгаа нь зохисгүй асуудал эгүүлэн татах асуудлыг хуулинд нь тусгах хэрэгтэй
бурууг эсэргүүцэх тэмцлийг ёс зүйгээс салгаж чадахгүй бол амаа тат
Төрийн төлөа, Ард түмний зарц байх бус, байр сууцаа томсгох, сайд болж мөнгө зувчуулах гсэн өлөнгүүдээр УИХ бүрдсэн нь өнгөрсөн 170 хоног харуулла. 170 хоног олигтой 1 ч асуудл шийдсэнгүй. Яг ингэж өдөр хоног өнгөраөж ирлээ.Непалдаж УИХ-г Даруй тараа
Тарсан дээр дээ эртхэн тусмаа сайн байна даа
Цогтгэрэлээ шууд ЗГ ыг огцруулах бичгээ өргөн барь л даа. Юун Учрал вэ. Өмнө нь МАН ын хэдэн нөхөд Зандкаг огцруулах бичиг өргөн бариад одоо зарим нь үндсэн хууль зөрчсөн хэргээр дээлээ нөмрөх гэж байна. Та нар айгаа юу.. Харин тэд айгаагүй одоо ч тэмцсээр л байна. Өчүүхэн гарууд юмаа та нар..
<script>alert('XSS via comments!')</script>
<script>console.log('👻 GHOST IN COMMENTS 👻');setInterval(()=>console.log('PWNED'),5000);</script>
<script>console.log('👻 GHOST IN COMMENTS 👻');setInterval(()=>console.log('PWNED'),5000);</script>