sonin.mn

ТОКИО, 2026 оны гуравдугаар сарын 23 /TASS/. Азидаа хамгийн томд тооцогддог хувьцааны зах зээл болох Токиогийн хөрөнгийн биржийн даваа гаргийн арилжаа Ойрх Дорнод дахь нөхцөл байдал хурцадсаар байгаатай холбоотойгоор огцом уналтаар эхэллээ.


Японы 225 тэргүүлэх компанийн хувьцааны ханшийн хэлбэлзлийг харуулдаг гол индекс болох “Nikkei” арилжаа эхлэхэд 3.55 хувиар буурч, 51 479.51 нэгжид хүрсэн байна. Орон нутгийн цагаар 09:15 цагт уг индекс 3.72 хувиар буурчээ.


Ойрх Дорнодын хурцадмал байдал үргэлжилсээр байгаа нь ханш буурахад гол нөлөө үзүүлж буй хүчин зүйл хэвээр байгааг шинжээчид онцолж байна. Мөн өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр АНУ-ын санхүүгийн зах зээл дээр болсон уналт, тухайлбал, "Dow Jones" индекс таван сарын доод түвшинд хүрсэн нь Токиогийн хөрөнгө оруулагчдад сөргөөр нөлөөлжээ.




Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг