Монгол Улсын Их Хурлын дарга, Монгол Ардын намын дарга Н.Учрал ХКН-ын урилгаар 2026 оны 3 дугаар сарын 22-24-нд БНХАУ-д айлчилж байна. Тэрбээр өнөөдөр (2026.03.23) Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга, ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн Жао Лөжи-тэй уулзаж, хэлэлцээ хийв.
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал МАН-ын даргын хувиар анхны гадаад айлчлалаа БНХАУ-аас эхэлж буйдаа таатай байгаагаа илэрхийлж, Байнгын хорооны дарга Жао Лөжи-гийн удирдаж буй БХАТИХ нь Хятадын байр суурийг дэлхийн түвшинд бэхжүүлэх, улс төрийн шинэчлэлүүдийг хийхэд чухал үүрэг гүйцэтгэж буйд баяр хүргэлээ.
Мөн тэрбээр БХАТИХ-ын 4 дүгээр чуулган амжилттай хуралдаж, “БНХАУ-ын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх ХV таван жилийн төлөвлөгөө”-г эцэслэн баталсанд баяр хүргэж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс БНХАУ-ын дарга Ши Жиньпинд мэндчилгээ дэвшүүлснийг уламжлаад, Монгол Улсад тааламжтай цагтаа айлчлахад нь хүлээн авахад бэлэн байгаагаа илэрхийлэв.
Тэрбээр Монгол Улс “Нэг Хятад”-ын бодлогыг тууштай дэмждэгээ илэрхийлсэн юм.
Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд хоёр улсын эрх баригч нам болон хууль тогтоох байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагаа, харилцан итгэлцэл чухал байр суурь эзэлдэг болохыг дурдаад, хоёр талын хууль тогтоох байгууллагын уламжлалт найрсаг харилцаа, харилцан айлчлал, солилцоо идэвхтэй өрнөж буйд баяртай байна хэмээв.
БХАТИХ-ын Байнгын хорооны дарга, ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн Жао Лөжи Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралтай уулзаж буйд баяртай байгаагаа илэрхийлээд, ойрын хөрш Монгол Улстай сүүлийн жилүүдэд харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт идэвхтэй гүнзгийрэн хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа дурдав.
БНХАУ нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрх, ард түмний сонгосон хөгжлийн замыг хүндэтгэдэгээ мөн илэрхийлэв.
Тэрбээр хоёр улсын дээд, өндөр түвшний харилцан айлчлал, яриа хэлэлцээ, уулзалтын давтамж нэмэгдэж, стратеги хөгжлийн зорилтоо харилцан уялдуулж, худалдаа, эдийн засгийн салбар дахь харилцан ашигтай хамтын ажиллагаа улам тэлж байгааг тэмдэглээд, цаашид хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг тогтвортой хөгжүүлэхэд идэвх санаачилгатай ажиллахаа онцлов.
Талууд хил дамнасан төмөр замын холболтын ажлыг эрчимжүүлэх, газрын тосны бүтээгдэхүүний худалдааг нэмэгдүүлэх талаар санал солилцлоо.
Мөн хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх хүрээнд хоёр талын мэргэжлийн Байнгын хороод, парламентын найрамдлын бүлгүүд болон нутгийн өөрөө удирдах байгууллагууд хоорондын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, туршлага солилцоог эрчимжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй газраас мэдээлэв.
Ням - 05 сарын 10,
2026
Сэтгэгдэл10
ормузын хоолойноос болоод өөрөө бинзенгүй болох шахаад байгаа хятад газрын тосны бүтээгдэхүүний худалдааг нэмэгдүүлэх ямар боломжтой гэж???юу ч мэдэхгүй тэнэг нь дэндсэн амьтан бна доо
Иран ормузын хоолойгоор Хятадын газрын тосны танкер онгоцуудыг саадгүй нэвтрүүлээд эхэллээ гэж CNN-р гарч байналээ.
Л.Оюун-эрдэнэ: "Таван Толгой Төмөр” замын ТУЗ-ийн дарга Мэргэн гэдэг хүний шийдвэрээр 110 сая ам.доллар “Эрдэнэс Монгол”-оос “Таван толгой төмөр зам” руу шилжүүлсэн. Ингээд “Таван толгой төмөр зам” өөрийн Голомт банк дахь 8145100943 данснаас “Бодь интернэшнл” компанийн Голомт банк дахь 8154100935 данс руу 110 сая доллароо Валют арилжаа гэдэг утгатай хийсэн. Энэ мөнгөө орой нь бэлнээр гаргаж авч хуваагаад хүүхдийн парк, нэр бүхий саун, зочид буудал, мөн төрийн тусгай хамгаалалттай газарт хүргэж энэ 110 сая долларыг улстөрчдөд тарааж өгсөн. Энэ авлигын үр дүнд Бодь-ийн 600 сая ам.долларын оффтек гэрээ 1.3 тэрбум ам доллар болж өссөн. Энэ мөнгөнөөс УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан 1 сая доллар авсан. Гэрээ хийсний дараа яг энэ схемээр нүүрс гарсан тонн тутамд нь улстөрчид тодорхой мөнгөн дүнгээр үргэлжлүүлэн хувь авсан. Хувь нь багадаа 80-100 сая доллар байх магадлалтай байна. Энэ байдал нь сүүлдээ зөвхөн Бодь нүүрс гаргана, бусад нь дараа гэдэг байдал руу орсон.
Энэ жил хятад дампуурна
Төмөр замын холболтын ажлыг хятадтай ярьсан, хийсэн гэрээний дагуу явж байхад юу гэж Оюун-Эрдэнэд ял өгөх гээд байдаг юм бэ Учралаа?
Хятадууд хөгжих гэж ядаж буй улсад дандаа үр ашиггүй зүйл санал болгож хөрөнгө оруулж байгаад тухайн улсыг хөрөнгө оруулалтаараа зээлээрээ барьцаалдаг гэдгийг дэлхий даяараа мэддэг.
ЦЭРЭГЛЭЖ ОРЖ ИРЭЭГҮЙ Л БОЛОХООС ХЯТАДУУД МОНГОЛ УЛСЫГ МИНЬ ТОНОН ДЭЭРЭМДЭЖ БАЙНА. ЭРХ БАРИГЧДЫН ТУСЛАМЖТАЙГААР ЯМАР Ч СААДГҮЙ.
Өгөр царайлчихаад бас битгий дахиад өр тавьчихаад ирээрэй
Л.Оюун-эрдэнэ: "Таван Толгой Төмөр” замын ТУЗ-ийн дарга Мэргэн гэдэг хүний шийдвэрээр 110 сая ам.доллар “Эрдэнэс Монгол”-оос “Таван толгой төмөр зам” руу шилжүүлсэн. Ингээд “Таван толгой төмөр зам” өөрийн Голомт банк дахь 8145100943 данснаас “Бодь интернэшнл” компанийн Голомт банк дахь 8154100935 данс руу 110 сая доллароо Валют арилжаа гэдэг утгатай хийсэн. Энэ мөнгөө орой нь бэлнээр гаргаж авч хуваагаад хүүхдийн парк, нэр бүхий саун, зочид буудал, мөн төрийн тусгай хамгаалалттай газарт хүргэж энэ 110 сая долларыг улстөрчдөд тарааж өгсөн. Энэ авлигын үр дүнд Бодь-ийн 600 сая ам.долларын оффтек гэрээ 1.3 тэрбум ам доллар болж өссөн. Энэ мөнгөнөөс УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан 1 сая доллар авсан. Гэрээ хийсний дараа яг энэ схемээр нүүрс гарсан тонн тутамд нь улстөрчид тодорхой мөнгөн дүнгээр үргэлжлүүлэн хувь авсан. Хувь нь багадаа 80-100 сая доллар байх магадлалтай байна. Энэ байдал нь сүүлдээ зөвхөн Бодь нүүрс гаргана, бусад нь дараа гэдэг байдал руу орсон.
Хятад улсын нэг өдрийн хэрэглээ 11 сая тонн, монгол улсын жилийн хэрэглээ 2 сая тонн, тэгэхлээр манай жилийн хэрэглээ хятадын 2 цагийн хэрэглээтэй тэнцүү гэсэн үг.