sonin.mn

ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 24 /Irna/. Сүүлийн 2 хоногт АНУ-тай ямар нэгэн яриа хэлэлцээ хийгээгүй гэж Ираны Гадаад хэргийн яамны хэвлэлийн нарийн бичгийн дарга Исмаил Багаи мэдэгджээ. Тэрбээр мөн Ормузын хоолойтой холбоотой Исламын Бүгд Найрамдах Иран Улсын байр суурь болон мөргөлдөөнийг дуусгах нөхцөл өөрчлөгдөөгүй хэвээр байгааг онцолсон байна. 


АНУ-тай хэлэлцээ хийгээгүй гэдгийг Исламын зөвлөлдөх зөвлөлийн дарга Мохаммад-Багер Галибаф баталсан байна. “АНУ-тай ямар ч хэлэлцээ хийгдээгүй. Энэ бол санхүүгийн болон газрын тосны зах зээлийг манипуляцлах зорилготой худал мэдээлэл” гэж тэрбээр X сүлжээнд бичжээ.


АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп даваа гарагт мэдэгдэхдээ, өнгөрсөн долоо хоногийн сүүлчээс хойш АНУ, Ираны талууд байлдааны ажиллагааг дуусгахын тулд “маш үр дүнтэй хэлэлцээ” хийж байгаа тул Ираны эрчим хүчний салбарт өгч байсан цохилтыг түр зогсоохыг тушаасан гэжээ.




Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг