БРЮССЕЛЬ, 2026 оны гуравдугаар сарын 23 /Kazinform/. Ойрх Дорнодын мөргөлдөөн нь үнэт металлуудын үнэ өсөхөд нөлөөлөх зүй тогтолтой мэт боловч газрын тостой холбоотой болгоомжлолоос үүдэн мөнгөний үнэ 40 хувиар унасан бол алтны үнэ мөн буурчээ.
Даваа гаргийн арилжаагаар алтны спот үнэ нэг унц нь 4100 ам.доллар болж, он гарснаас хойших хамгийн доод түвшин рүү буурсан байна.
Харин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Техрантай “маш сайн, үр дүнтэй хэлэлцээ” хийсний дараа Ираны цахилгаан станцууд руу өгөх цохилтыг 5 хоногоор хойшлуулж байгаагаа мэдэгдсэний дараа үнэ огцом өсөж, 4 400 ам.доллароос давсан байна.
Ингэснээр алтны үнэ ердөө хэдхэн цагийн дотор 300 орчим ам.доллароор хэлбэлзжээ. Гэхдээ алтны үнэ нэгдүгээр сарын 29-нд унц нь 5 594.82 ам.долларт хүрснээс хойш 20 гаруй хувиар буурсан байна.
Мөнгөний үнэ мөн нэгдүгээр сард түүхэн дээд түвшинд буюу 121.67 ам.долларт хүрч байсантай харьцуулахад хоёр дахин унасан нь үнэт металлын зах зээлийн орчин үеийн түүхэн дэх хамгийн хурдацтай уналтуудын нэг болжээ. Уг үнэт металлын спот үнэ нь 8.9 хувиар буурч 61.76 ам.долларт болсон нь энэ оны эхнээс хойших хамгийн доод, мөн хоёрдугаар сарын 28-нд Ираны эсрэг ажиллагаа эхлэх үеийн 117 ам.доллароос бараг хоёр дахин унасан үзүүлэлт юм.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Мягмар - 03 сарын 24,
2026
Сэтгэгдэл1
Хүмүүс алтгүй нүүрсгүй газрын тосгүй уул уурхайгүй аж үйлдвэрлэлгүй хөгжилгүй эдийн засаггүй цаасан мөнгөгүй оршин тогтнож чадна амьдарч чадна. Харин хүмүүс усгүй ногоон байгальгүй ан амьтадгүй голгүй нуургүй далайгүй оршин тогтнож чадахгүй амьдарч чадахгүй.