БРЮССЕЛЬ, 2026 оны гуравдугаар сарын 24 /Reuters/. Бельгийн томоохон хотуудад еврейчүүдийн эсрэг халдлагууд гарах болсонтой холбоотойгоор аюулгүй байдлыг хангахын тулд даваа гарагаас эхлэн цэргийн алба хаагчдыг гудамж талбайд байршуулж эхэлснийг тус улсын эрх баригчид мэдээлэв. Энэ сарын эхээр Льеж хотын еврейчүүдийн сүмд дэлбэрэлт болсны дараа ийнхүү шийдвэрлэсэн бөгөөд хууль сахиулах байгууллагууд үүнийг еврейчүүдийг үзэн ядах үзлээс үүдэлтэй халдлага гэж мэдэгджээ.
“Аюулгүй байдал бол хүний үндсэн эрх. Тиймээс өнөөдрөөс эхлэн Брюссель болон Антверпен хотын гудамж талбайд дахин цэрэг байршуулж байна. Ингэснээр Антверпен хот илүү аюулгүй болж байна. Бид еврейчүүдийг үзэн ядах үзлийг тэвчихгүй” гэж Бельгийн Батлан хамгаалахын сайд Тео Франкен Х нийгмийн сүлжээнд бичжээ.
Цэргийн алба хаагчид цагдаа нартай хамтран ажиллах бөгөөд еврейчүүдийн сүм, сургууль зэрэг объектуудын аюулгүй байдлыг хангах ажээ. Батлан хамгаалах яамны мэдээлснээр, цэргүүдийг гурван үе шаттайгаар буюу эхний ээлжинд Брюссель, Антверпен хотод, дараа нь Льеж хотод байрлуулахаар төлөвлөжээ. Үүний сацуу хөрш зэргэлдээ Нидерландад мөн еврейчүүдийн эсрэг халдлагууд гарчээ. Тухайлбал, Роттердам дахь еврейчүүдийн сүмийг галдан шатаахыг оролдсон хэрэгт сэжиглэн 17-19 насны таван залууг саатуулсан бол Амстердамд еврей сургуульд дэлбэрэлт болжээ.
Мөн энэ сарын эхээр Осло дахь АНУ-ын Элчин сайдын яам дэлбэрэлтэд өртсөнийг Норвегийн мөрдөн байцаагчид террорист халдлага гэж тодорхойлсон байна. Дээрх халдлагуудын улмаас хүний амь нас эрсдээгүй байна.
АНУ, Израил хамтран Ираны эсрэг цэргийн ажиллагаа эхлүүлсний дараа дэлхий даяар еврейчүүдийн эсрэг халдлага нэмэгдэж байгааг хүний эрхийг хамгаалагчид анхааруулж байна. Тухайлбал, даваа гарагт Лондон хотын хойд хэсэгт еврейчүүдийн байгууллагын түргэн тусламжийн дөрвөн машиныг санаатайгаар шатаасан хэрэг гарчээ.
Г.Энх-Од
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Ням - 05 сарын 10,
2026
Сэтгэгдэл5
Америк Барууныхан жүүд эзэдтэй гэж үнэн юм
Израйлийн садист гэмт үйлдлүүдийг харж байхад Фюрерийн зөв байж гэж бодогдож байна.
ebreichyydiig hamgaalah ni zyid niizene....delhiin hoyuordygaar daind Hitler 6saya gedeg biz dee!!!ebreig ystgasan ene delhii deer chini yebrei yndesten yagaad amidarch bolohgyi gej?.......................................................................izrieliin byryy gej dongosoo zogsoo,iranchyyd men tyynchelen izrieliin esreg zogsdog bysad ornyyd.......................................
Үхэр монгол
Монгол улс 1990 оноос хойш 36 жил Хятад Америк гэх неоколоничлогчдийн эзэмшилд байна. Монголчууд бидний нүд нь дээр Монгол эрх чөлөөт тусгаар тогтносон орон мэт харагдаж байгаа ч Монгол улс далд байдлаар зөвхөн Хятад Америк гэх неоколоничлогчдийн эзэмшилд байна. Неоколоничлогчид гэдэг нь шууд колони (эзэмшил) байгуулалгүйгээр, өөр улс орон дээр эдийн засаг, улс төр, соёлын нөлөө ашиглан далд хэлбэрээр ноёрхохыг оролддог хүчнүүдийг хэлдэг. Тэгэхээр неоколоничлол гэдэг нь “шинэ хэлбэрийн колоничлол” гэсэн үг. Неоколоничлогчид юу хийдэг вэ? Эдийн засгаар хамаарал үүсгэнэ (зээл, хөрөнгө оруулалт, өр). Улс төрд нөлөөлнө (бодлого, шийдвэрт нөлөөлөх). Соёл, мэдээллээр нөлөөлнө (хэл, медиа, боловсрол). Байгалийн баялгийг ашиглана. Жишээ: Хөгжингүй улс хөгжиж буй улсад их хэмжээний зээл олгоод, дараа нь бодлогод нь нөлөөлөх Гадаадын компани тухайн улсын гол баялгийг эзэмшиж ашиглах. Гол ялгаа (хуучин vs шинэ): Колоничлол → шууд эзэмшдэг Неоколоничлол → харагдахгүй, далд нөлөө үзүүлдэг.