Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо (СДМЭХ) болон Бүх Хятадын Эмэгтэйчүүдийн Холбоо өнөөдөр /2026.03.24/ БНХАУ-ын Бээжин хотноо хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, гарын үсэг зурлаа. Санамж бичигт СДМЭХ-ны Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа болон Бүх Хятадын Эмэгтэйчүүдийн Холбооны дэд дарга Линь И нар гарын үсэг зурсан бөгөөд энэхүү үйл явдал нь хоёр орны эмэгтэйчүүдийн байгууллагуудын харилцаанд түүхэн ач холбогдол бүхий шинэ үеийг эхлүүлэв.
Ийнхүү талуудын байгуулсан санамж бичиг нь хоёр орны эмэгтэйчүүдийн байгууллагуудын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж, цаашид урт хугацаанд нягт хамтран ажиллах үндэс болж байна. Уулзалтын үеэр талууд Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа жил ирэх тусам өргөжин бэхжиж буйг онцолж, энэ хүрээнд эмэгтэйчүүдийн байгууллагуудын хамтын ажиллагааг илүү нягт, үр дүнтэй хэлбэрээр хөгжүүлэхийн чухлыг тэмдэглэлээ.
Мөн Бүх Хятадын Эмэгтэйчүүдийн Холбоог дэлхийн томоохон, нөлөө бүхий байгууллагын нэг хэмээн үнэлж, жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр хуримтлуулсан туршлагуудаа хуваалцаж, харилцан суралцахыг ач холбогдлыг онцлов.
Монгол Улс нь эмэгтэйчүүдийн эрх, оролцоог хуульчлан баталгаажуулсан түүхэн уламжлалтай бөгөөд өнөөдөр улс төр, нийгмийн амьдрал дахь эмэгтэйчүүдийн оролцоо өндөр түвшинд хүрээд байгаа юм. Тодруулбал, Монгол Улсын Их Хурлын нийт гишүүдийн 25 хувь буюу 32 нь эмэгтэй гишүүн бол орон нутгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн 47 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж байгаа нь онцлох үзүүлэлт юм.
Хоёр улсын эмэгтэйчүүдийн байгууллагуудын хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичиг байгуулах үеэр СДМЭХ нь үйл ажиллагаандаа шинэчлэл хийж, “WOMEN” бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд эмэгтэйчүүдийн манлайлал, боловсрол, оролцоо, нийгмийн хамгааллыг дэмжихэд чиглэсэн бодлогын институц болон бэхжих зорилт тавин ажиллаж байгааг Ерөнхийлөгч Д.Үүрийнтуяа танилцуулж байв.
Хоёр тал санамж бичгийн хүрээнд эмэгтэйчүүдийн манлайллын ур чадварыг дээшлүүлэх, сургалт, туршлага солилцоог тогтмолжуулах; эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлт, ногоон хөгжил, эдийн засгийн бие даасан байдлыг дэмжих хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлж, цаашид илүү нягт хамтран ажиллахаар тохиролцов.
Мөн эх, хүүхдийн эрүүл мэнд, гэр бүлийн тогтвортой байдал, асрахуйн ачааллыг бууруулах чиглэлээр; олон улсын тавцанд, тэр дундаа НҮБ-ын хүрээнд жендэрийн тэгш байдлын асуудлаар нэгдсэн дуу хоолой илэрхийлэх чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.
Дээрх хүрээний хамтын ажиллагааг зөвхөн төв байгууллагын түвшинд бус орон нутаг, бизнесийн салбар, иргэний нийгэм, эрдэм шинжилгээний байгууллагуудын оролцоотой олон түвшинд өргөжүүлэхээр санал нэгдсэн байна.
Энэхүү айлчлалд СДМЭХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга У.Өнөрцэцэг, дэд ерөнхийлөгч Н.Чимгүүндарь, Б.Булганчимэг, Удирдах зөвлөлийн гишүүн Г.Өнөрцэцэг, Б.Нандин-Эрдэнэ, Орхон аймгийн МАН-ын дэд дарга, СДМЭХ-ны салбар холбооны гишүүн А.Бумансор оролцлоо.
Ням - 05 сарын 10,
2026
Сэтгэгдэл6
МАН бас Ээмэгтэйчүүдийн шугамаар гуйлага гуйж хувааж хусах нь ээ !
Монголын зовлонгоор тоглох хэрэггүй. Хамтын ажиллагаа нэрээр гадаад улсад өөрийн улсын аз жаргалыг зовлон болгож тоочих ямар хэрэг байна вэ.
Монгол улс 1990 оноос хойш 36 жил Хятад Америк гэх неоколоничлогчдийн эзэмшилд байна. Монголчууд бидний нүд нь дээр Монгол эрх чөлөөт тусгаар тогтносон орон мэт харагдаж байгаа ч Монгол улс далд байдлаар зөвхөн Хятад Америк гэх неоколоничлогчдийн эзэмшилд байна. Неоколоничлогчид гэдэг нь шууд колони (эзэмшил) байгуулалгүйгээр, өөр улс орон дээр эдийн засаг, улс төр, соёлын нөлөө ашиглан далд хэлбэрээр ноёрхохыг оролддог хүчнүүдийг хэлдэг. Тэгэхээр неоколоничлол гэдэг нь “шинэ хэлбэрийн колоничлол” гэсэн үг. Неоколоничлогчид юу хийдэг вэ? Эдийн засгаар хамаарал үүсгэнэ (зээл, хөрөнгө оруулалт, өр). Улс төрд нөлөөлнө (бодлого, шийдвэрт нөлөөлөх). Соёл, мэдээллээр нөлөөлнө (хэл, медиа, боловсрол). Байгалийн баялгийг ашиглана. Жишээ: Хөгжингүй улс хөгжиж буй улсад их хэмжээний зээл олгоод, дараа нь бодлогод нь нөлөөлөх Гадаадын компани тухайн улсын гол баялгийг эзэмшиж ашиглах. Гол ялгаа (хуучин vs шинэ): Колоничлол → шууд эзэмшдэг Неоколоничлол → харагдахгүй, далд нөлөө үзүүлдэг.
Монгол улс 1990 оноос хойш 36 жил Хятад Америк гэх неоколоничлогчдийн эзэмшилд байсаар байна. Монголчууд бидний нүд нь дээр Монгол эрх чөлөөт тусгаар тогтносон орон мэт харагдаж байгаа ч Монгол улс далд байдлаар зөвхөн Хятад Америк гэх неоколоничлогчдийн эзэмшилд байна. Неоколоничлогчид гэдэг нь шууд колони (эзэмшил) байгуулалгүйгээр, өөр улс орон дээр эдийн засаг, улс төр, соёлын нөлөө ашиглан далд хэлбэрээр ноёрхохыг оролддог хүчнүүдийг хэлдэг. Тэгэхээр неоколоничлол гэдэг нь “шинэ хэлбэрийн колоничлол” гэсэн үг. Неоколоничлогчид юу хийдэг вэ? Эдийн засгаар хамаарал үүсгэнэ (зээл, хөрөнгө оруулалт, өр). Улс төрд нөлөөлнө (бодлого, шийдвэрт нөлөөлөх). Соёл, мэдээллээр нөлөөлнө (хэл, медиа, боловсрол). Байгалийн баялгийг ашиглана. Жишээ: Хөгжингүй улс хөгжиж буй улсад их хэмжээний зээл олгоод, дараа нь бодлогод нь нөлөөлөх Гадаадын компани тухайн улсын гол баялгийг эзэмшиж ашиглах. Гол ялгаа (хуучин vs шинэ): Колоничлол → шууд эзэмшдэг Неоколоничлол → харагдахгүй, далд нөлөө үзүүлдэг.
Бүх салбарт хужаа нартай тэврэлцээд озолцоод эхэллээ ингээд утгаараа түшмэг вассаль колони улс нь болчихвоо хөөрхий
МАН дотор хятад гаралтай эмэгтэйчүүдийн зөвлөл байдаг гэж дуулдаад байдаг . Эд нар уу?