Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Говь-Алтай аймагт хүрэлцэн ирэхэд аймгийн удирдлагууд, Алтай цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа.
Ерөнхийлөгч аймгийн иргэдтэй уулзан бодлого, үйл ажиллагааныхаа хэрэгжилт, санаачилсан хөтөлбөр, хууль, түүний дотор УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төсөл, улс орны нийгэм, эдийн засгийн байдлын талаар танилцууллаа.
“Хүнсний хувьсгал”, “Тэрбум мод”, “Эрүүл монгол хүн”, “Цагаан алт”, “Илгээлт-2100” гээд хоорондоо нягт уялдаатай хөтөлбөрүүд улсын хэмжээнд амжилттай хэрэгжиж байгааг Ерөнхийлөгч хэллээ.
Үүнд Говь-Алтай аймгийн удирдлага, төр, хувийн хэвшил, нийгмийн байгууллагын хамтын ажиллагаа, ард иргэдийн хүчин чармайлт, хичээл зүтгэл ихээхэн хувь нэмэр оруулж байгааг тэмдэглэж, талархал илэрхийллээ.
Ерөнхийлөгчийн санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүд орон нутгийн хөгжил, иргэдийн боловсрол, эрүүл мэнд, аж ахуйн нэгжүүд хүчин чадлаа нэмэгдүүлэх, ажлын байр бий болох, байгаль орчныг хамгаалах зэрэгт томоохон хувь нэмэр оруулж байгааг аймгийн удирдлага хэллээ.
Ялангуяа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Гэгээн нуураас ус татаж Алтай хотын оршин суугчдыг цэвэр усаар хангах “Тайшир-Алтай” төсөл, сумдад сургууль, цэцэрлэг барих бүтээн байгуулалтыг амжилттай хэрэгжүүлснийг тодотголоо.
Түүнчлэн уулзалтад ирсэн иргэд Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг бүрэн дэмжиж байгаагаа илэрхийллээ.
Говь-Алтай аймаг эрүүл мэнд, боловсролын салбарын хөгжлөөрөө улсдаа тэргүүлдэг аймгийн нэг. Хорт хавдраас шалтгаалсан нас баралтыг 15 хувиар бууруулж чадсан. Цаашид хүний хөгжлөөр бусдыгаа манлайлж, дундаж наслалтыг 80-аас дээш болгох зорилт тавьжээ.
Говь-Алтай аймгийн 10 гаруй аж ахуйн нэгж, иргэн “Хүнсний хувьсгал”, “Атрын 4 аян”-д хамрагдаж 1,3 тэрбум төгрөгийн зээл авч тоног төхөөрөмжөө шинэчлээд байна.
Орон нутаг жижиг, дунд үйлдвэрлэлээ дэмжихээр өнгөрсөн онд 300 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн. Мах, сүү, сүүн бүтээгдэхүүнийхээ хэрэгцээг өөрсдөө хангадаг бөгөөд хүнсний бусад хэрэгцээг 100 хувь хангахыг зорьж байна.
Гэхдээ банкны шалгуур өндөр, барьцаа хөрөнгө шаарддаг учир “Хүнсний хувьсгал”-ын хоёрдугаар шатанд орон нутгийн аж ахуйн нэгж, өрхийн үйлдвэрлэлийг дэмжихийг хүсэж байлаа.
“Ерөнхийлөгчийн илгээлт 2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 21 улсад 1,055 оюутан суралцаж байгаагийн 40 орчим нь Говь-Алтай аймгийнх юм.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд тарьсан 8,5 сая заг 80 орчим хувийн ургалттай байна.
Өнгөрсөн жил Алтай хотод үйлчилгээтэй орон сууцны цогцолбор хотхон, Бигэр, Бугат суманд орон сууц барьсан бөгөөд “Тайшир” шохойн үйлдвэрийг ашиглалтад оруулснаар шинээр 200 орчим ажлын байр бий болжээ.
Одоо Алтай хотод 18 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар цэвэрлэх байгууламж, 31 км хатуу хучилттай авто замын ажил өрнөж байна.
Энэ онд Есөнбулаг суманд Соёл амралтын хүрээлэн, сургуулийн спорт заал, ахмадын сувилал, Эрдэнэ суманд 320 хүүхдийн суудалтай Ерөнхий боловсролын сургууль, Цээл суманд сургуулийн дотуур байр, Алтай суманд хүүхдийн цэцэрлэг барьж, Дарви суманд “Харгана түрүү”-гийн услалтын систем байгуулна.
Аймгийн удирдлагууд хэдхэн хоногийн өмнө дотоод, гадаадын 400 гаруй хөрөнгө оруулагч, 15 орны Элчин сайдын яамны төлөөллийг оролцуулан “Хөрөнгө оруулалтын чуулга уулзалт”-аа Улаанбаатар хотод зохиожээ.
Говь-Алтай аймгийн иргэд бүс нутаг төдийгүй улс орны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, төрийн тэргүүний бодлого, үйл ажиллагаа, санаачлан хэрэгжүүлж байгаа үндэсний хөдөлгөөн, хөтөлбөр, ялангуяа УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг дэмжиж байгаад Ерөнхийлөгч У.Хүрэлсүх талархал илэрхийллээ.
Тэрбээр аймаг, орон нутгийн удирдлага, иргэдэд амжилт хүсэн, ололт, амжилтаа бататгаж, эвийг эрхэмлэж, улсаа хөгжүүлэхийн төлөө хамтран зүтгэхийг уриаллаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мөн аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасгийн хүүхэд, нярайн зөвлөх их эмч, клиникийн профессор Самбуугийн Жаргахсайханд Хүний гавьяат эмч, “Илч-Алтай” орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын ахмад ажилтан, нягтлан бодогч Бэгзийн Чандагт Гавьяат эдийн засагч, “Баян Алтайн Оргил” биеийн тамирын хувцасны үйлдвэрийг үүсгэн байгуулагч, мастер оёдолчин Бадарын Хандаад Үйлчилгээний гавьяат ажилтан цол хүртээлээ.
Мөн нэр бүхий эрхмүүдийг төрийн дээд одон, медалиар шагналаа.
Лхагва - 03 сарын 25,
2026
Сэтгэгдэл7
МАН-ын авлигачин хулгайчууд 32-ын тойргийн гамин хунхууз мантуу Хү Сю Жаныг дэмжинэ гэж байх есгүй. Баруун аймаг дотроо Говь-Алтай бол хамгийн ядуу гуйлгачин аймаг.ямар ч хөгжил ирээдүй байхгүй .МАН-ыг сохроор шүтсэний гай. Хүрэлсүхийг ногоо сонгиныг нь шидээд хөөх хэрэгтэй..
Тойролд Ван, Тэмүүжинд Жаухари цол өгдөг алтан улсын хуандигийн бодлого шиг хоёр монгол нүүрсний хулгайчид өөр өөр мөнгө өгсөн чинь бүүр холион бантан болж, хуваагдал явагдаж байна.
Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн Б.Энхбаярыг шалгуулахаар АТГ-д өгсөн мэдэгдэлдээ, "...Монгол Улсын Их Хурлаас байгуулагдсан Хянан шалгах түр хорооны бүрэн эрхийг өөрт ашигтайгаар урвуулан ашиглаж, хамаарал бүхий этгээдүүдтэйгээ хуулийн “манипуляц” хийж, “Бодь интернэшнл” ХХК-тай холбогдох хэргүүдийг далдалсны төлөө 500 мянган ам долларыг урьдчилгаа хэлбэрээр, 800 ам долларыг намын хандив нэрээр бэлнээр нийт 1.3 сая ам.доллар авсан байж болзошгүй онц ноцтой авилгын асуудлыг танай байгууллагад холбогдох 2 гэрчийн хувийн мэдээлэл, 2 цагийн видео бичлэг, 10 минутын аудио бичлэг, гар утасны бичлэг болон зарим татаж авсан зургуудын хамт хүргүүлж байна" хэмээв.Энэ мөнгийг Хүрэлсүх авсан байх магадлал тун өндөр байна.Яагаад гэвэл Энхбаяр би дээд төрийг бодож Бодь интернэшнл” ХХК-ыг нүүрсний сонсголд оруулаагүй гэж мэдэгдсэн байна.
МАН-ын нүүрсний хулгайч ждүчин нарын ихэнх нь Говь-Алтай гаралтай болоод аймаг нь хөгжихгүй ард иргэд нь ядуу гуйлгачин байх нь аргагүй..
Туулын бургасыг Бао данжаадаараа хядуулж байх юун үхсэн ацны чинь тэрбум мод вэ. Өвс ногоо таригч хужаагийн хунхууз минь чи Хятаддаа очиж өвс ногоогоо тарь.Өмхий пзда минь...Ямар янз үзсэн өмхий хар ац вэ..
Ракитан толгойлж сармагчин царайлсан хужаагийн хунхууз өмхий пзда даапаалж ханахгүй юм аа..
Монгол улсын хамгийн ядуу гуйлгачин аймаг,Говь-Алтайн дараа Булган орно..МАН байсан газар ядуурал гуйлгачлал авлигал хээл хахууль ,ждү ,нүүрсний хулгай,хятадын бодлого,..