Хууль зүй, дотоод хэргийн яамнаас авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн ашиг сонирхолд хохирол учруулсан болон учруулж болзошгүй үйлдлийн талаар мэдээлсэн шүгэл үлээгчийг хамгаалах, дэмжих, тэдгээрийн нууцлал, аюулгүй байдлыг хангах, олон нийтийн хяналтыг бэхжүүлэх зорилтын хүрээнд “Шүгэл үлээгчийг хамгаалах тухай” хуулийн төслийг боловсруулан, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Шүгэл үлээгчийг хамгаалах тухай хуулийн төсөлд нийтийн ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор мэдээлэл өгсөн иргэн, хуулийн этгээдийг бүх шатанд хамгаалах, дэмжих цогц зохицуулалтыг тусгасан бөгөөд шүгэл үлээгчийг мэдээлэл гаргасан мөчөөс эхлэн хамгаалалтад авах, мөн түүний эрх зүйн баталгааг нь бүрэн хангахаар тусгажээ.
Хуулийн төсөлд шүгэл үлээгчийн нэр, хувийн болон түүнийг таних боломжтой аливаа мэдээллийг түүний зөвшөөрөлгүйгээр задруулахыг хатуу хориглож, ажлаас халах, албан тушаал бууруулах, цалин урамшууллыг хасах, мэргэжлийн үйл ажиллагааг нь хязгаарлах зэрэг өс хонзон, ялгаварлан гадуурхалтын бүх хэлбэрийг хориглосон байна. Мөн шүгэл үлээгч болон түүний гэр бүл, хамаарал бүхий этгээдийн аюулгүй байдалд эрсдэл үүссэн тохиолдолд тусгай хамгаалалтын арга хэмжээ авах боломжийг бүрдүүлжээ.
Үүний зэрэгцээ, шүгэл үлээгчийг бодитоор дэмжих зорилгоор урамшууллын тодорхой, ил тод механизмыг хуульчилж, мэдээллийн үр дүнд хууль бус хөрөнгө хураах, торгууль, нөхөн төлбөр оногдуулах, эсхүл нийтийн ашиг сонирхолд учрах хохирлоос урьдчилан сэргийлсэн тохиолдолд мөнгөн урамшуулал олгохоор тусгасан байна. Урамшууллын хэмжээ нь хураан авсан хөрөнгө, оногдуулсан торгох ялын хэмжээнээс хамаарч нэг саяас таван тэрбум төгрөг хүртэл байхаар тогтоосон нь шүгэл үлээгчийн оролцоог бодитоор үнэлэх шинэ механизм болж байна.
Түүнчлэн, шүгэл үлээгчид учирсан хохирлыг бүрэн нөхөн төлүүлэх эрхийг баталгаажуулж, алдагдсан цалин, орлого, ажлын байртай холбоотой хохирол, нэр төр, алдар хүндийн болон сэтгэл санааны хохирол, хууль зүйн туслалцааны зардлыг нөхөн төлөхөөр тусгасан нь мэдээлэгчийг хамгаалах бодит баталгаа болно гэж үзэж байна. Хуулийн төсөл батлагдсанаар иргэд айдасгүйгээр хууль бус үйлдлийг мэдээлэх нөхцөл бүрдэж, авлига, ашиг сонирхлын зөрчлийг эрт илрүүлэх, таслан зогсоох, ил тод, хариуцлагатай нийгмийн тогтолцоог бэхжүүлэх суурь бүрдэх юм.
Лхагва - 03 сарын 25,
2026
Сэтгэгдэл3
за шаа шаа, өмнөх засгийн үед Оюунэрдэнэ, Алтангэрэл хоёрын санаачлаад өргөн барихад бэлэн болгочихсон байсан хууль л байшд. Тэрийгээ зүгээр л хэлээч дээ. Энэ засгийн нэг муухай юм нь шинээр хийж байгаа нэг ч юм бхгүй. Дандаа өмнөх засгийн ажлуудаар л нүүр тахалж байна. Хамгийн инээдтэй нь тэрийгээ ерөөсөө ярихгүй. Өөрсдөө хийж байгаа юм шиг л шаана. Б.Энхбаяр, Мөнхэрдэнэтэйгээ хөтлөлцөөд ажлаа өгөөд шалгуулмаар байна. Ёс зүйн хувьд хуулийн салбарын толгойд сууж байх ямар ч боломжгүй, чадамжгүй новшнууд шүү. ЭС бол Зандангаа чирээд танихимаараа Монголын төрөөс зайлаад өг.
Ман дотроо зөрёилцөөд яьцгүй болж байнаа АН дараагийн сонгуульд олигтойхон оролцохын тулд улс орны эрх ашгийн төлөө иргэдийн эрх ашгийн төлөө эерэг санааёилгаиай ажилламаар Парламкнтыг гацаах арга хоцрогдол Иргэд дэмжихгүй
МУНЗУЙ НЯМДОРЖ АЛЬ ЭРТ ЭБИ НЯМТАЙШИРААС 2 САЯ ДОЛЛАРЫН ХАХУУЛЬ АВСАН ГЭЖ ШҮГЭЛ ҮЛЭЭСЭН БОЛОВЧ МОНГОЛЫН ТӨР ЗАСАГ ОДОО БОЛТОЛ АРГА ХЭМЖЭЭ АВААГҮЙ БАЙНА. МОНГОЛЫН ХУУЛЬ ХЯНАЛТ ,АТГ ,ЦАГДАА ПРОКУРОР ОГТ АЖИЛЛАХГҮЙ ЮМ БОЛ ЭНЭ ХУУЛИАР ЯАДАГ ЮМ.