УИХ-дахь АН-ын бүлэг “Нэг намын дарга УИХ-ын дарга байж болохгүй. Намын дарга УИХ-н дарга байгаа тохиолдолд бид чуулганд оролцох боломжгүй” гэж мэдэгдээд чуулганд оролцохгүй байгаа. УИХ-ын чуулган АН-ын гишүүд чуулганд суухгүй болохоор ирц нь хүрэхгүй учир хуралдах боломжгүй болчхоод байгаа билээ.
Уул нь МАН 68 суудал авч олонх болсон. Дээр нь МАН-ын засагт ХҮН нам найман суудал, ИЗНН дөрвөн суудалтай хамтарч байгаа. Ингээд тоолбол 80 суудал МАН-ын мэдэлд байгаа мэт. Бас Үндэсний эвслийн дөрвөн суудал байна.
Энэ бүгдийг нийлүүлбэл 84 суудалтай болж АН-ыг чуулганд суусан суугаагүй хуралдаан хийгээд хуулиа хэлэлцээд явчих бололцоотой харагдаж байна. Тэгвэл яагаад чуулганы ирц хүрэхгүй байна вэ. Хамгийн гол нь МАН голоороо хуваагдсанд байгаа юм. Г.Занданшатар Ерөнхий сайдад дургүйцсэн, түүнд талтай биш гуч гаран гишүүн мөн чуулганд суухгүй байгаатай холбоотой УИХ-ын чуулган гацаж байна. Тэд “нэг бол Н.Учрал Ерөнхий сайд аа хий, Үгүй бол Г.Занданшатар намын дарга бол” гэсэн урианы дор нэгдэгсэд билээ.
Тэд АН-ын дээрх шаардлагыг эс үйлдлээрээ дэмжигчид юм. Хэрэв чуулган гацаад хуралдахгүй бол яах вэ. Энэ бол төрийн ажил гацаж байгаагийн хамгийн том илрэл. Үүнийг арилгах нь улс төрийн намуудын гол ажил нь мөн. Яаж арилгах вэ, энэ гацааг. Н.Учрал УИХ-ын даргаасаа болих нь нэн тэргүүний хийх ажил.
Сөрөг намын шаардлага ч энэ. Тэгээд УИХ-ын даргаас буух гэхээр юу хийх болж байна аа гэдэг асуудал үүснэ. Эрх баригч намын дарга ажилгүй явж байх уу. Үгүй тэр Ерөнхий сайд болохоос өөр нөхцөл байхгүй. Яг энэ дээр МАН-ын бодлого гаргагчид алд дэлэм алдаа гаргасан нь харагдана.
Маш бодлогогүй хуумгай шийдвэрийнх нь гор гарч байгаа нь энэ юм. Энэ юу юм гэхээр Засгийн газар солигдоно гэсэн үг. Энэ бол улс орон нам хөдөлгөөний хувьд хор уршиг ихтэй зүйл ээ. Харин УИХ-ын гацаа арилж АН өнөөдрийн чуулганд оролцвол Засгийн газрын ирээдүй хэсэг хугацаандаа баталгаатай болох юм даа. Яагаад хэсэг хугацаа гэвэл 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Засаг заавал хөдөлж таарна. Тэгэхлээр өнөөдрийн чуулганд АН оролцохгүй бол Г.Занданшатарын Засгийн газрын хувь заяа бүрхэг болох нээ гээд байгаагийн учир энэ.
Ө.ТУЛГА
Пүрэв - 03 сарын 26,
2026
Сэтгэгдэл14
Хүрэлсүхийн толгой нь нэг иймэрхүү ! Хамаг хорыг өөрөө найруулаад зохиогоод толгойгоо ажиллуулсан нь нэг иймэрхүү ! Одоо зуурсан бантангаа Хүрэлсүх өөрөө засах хэрэгтэй ! тэгэхгүй бол улсын ажил төрийн ажил нам зогсох гээд байна !! Яаж засах нь их сонин байна !! Гүрийгээд чигээр нь орхичих толгой шүү тэгэж байгаад !! Гамингийн бага дарга хар мантуу Хүрэлсүх ээ !
за бараг тэгээд б.энхбаярын мэтийн юмнуудыг зайлуулаад засгаа ажиллуулж чадахаар дахин тохирсон дээр биз дээ. ХҮН намыг хөөж гаргаарай эрчим хүч сүйтгэж МАН-д гай болно.
АН буулт хийж гуйж арай орж шившиг болов доо.
Хүрэлсүхийн толгой нь нэг иймэрхүү ! Хамаг хорыг өөрөө найруулаад зохиогоод толгойгоо ажиллуулсан нь нэг иймэрхүү ! Одоо зуурсан бантангаа Хүрэлсүх өөрөө засах хэрэгтэй ! тэгэхгүй бол улсын ажил төрийн ажил нам зогсох гээд байна !! Яаж засах нь их сонин байна !! Гүрийгээд чигээр нь орхичих толгой шүү тэгэж байгаад !! Гамингийн бага дарга хар мантуу Хүрэлсүх ээ !
Дэлхийд юу болж байна Эрчим хүчний хямрал болж даамжирвал аль нэг тал нь цөмийн цохилт ч өгч болж байхад манай улс төрчид сандал суудлаа яриастай Үнэн жигшмээр Монголынхоо давуу байдлыг ч олж харж үнэлж улам бататгаж чадахгүй
Эрчим хүчний хямрал монголд ямар ч хамаагүй,Оростой урт хугацааны гэрээтэй,төмөр замаар хажуугаасаа түлшээ татдаг юм чинь үнэ нэмэх нь ёстой байж боломгүй юм шүү дээ,ямар Орос үнээ нэмсэн юмуу???Хятадад ч нөлөө байхгүй болсон учир нь Иран Орос,Энэтхэг,Хятад,Ирак, Пакистан зэрэг манайтай найрсаг харьцаатай улсуудын далайн тээвэр саадгүй нэвтрэх эрхтэй бөгөөд харин дайсагнасан улсуудын тээврийн хөлөг онгоцнуудыг шууд сөнөөнө гэж зарлачихсан тул одоо Хятадаас ч гэсэн шатахуун авах боломж нээгдлээ гэсэн үг.
Эд АН ы тэр олон гишүүнийг төлөөлж чадах уу Жаргаоан яах вэ Аав нь ял авах гээд өшөө хорсол байгаа Тэмүүжин хоцрогдсон аргаар уос төржиж нөгөө хоер нь Женкогийн заавраар яваа баылгүй лээ
Ан зарчим ярьж байгаа юм бишээ Хэн ч байсан огцор гэж хашгирна Дараагийн сонгууль хүртэл МАН г аль болохоор муухай харагдуулах гэсэн тактик Монголоо монголчуудаа бодож байгаа юм байхгүй Харин буруу тактик нь өөрсөд нь сөргөөр нөлөөлнө гэж ойлгохгүй байна Монгол хүнийхээ психологийг ч мэдэж байгаа юм алга
Ан намын зөвөө,энэ засгийн газар чинь угаасаа огцорсон засгийн газар,хүүкийн цэцэд даалгавар өгч үхсэн засгийг дахин "амилуулсан",цаад зорилго нь зандкаг еөк болгосны дараа өөрөө намын дарга болж,ес болоод Путин-Медведевийн комбинацаар үндсэн хуулийн өөрчлөлт хийж өөрөө "мөнхийн" еөк болох хязгааргүй шунал л өнөөдрийн засгийн гацаа болоод байгааг бүгд мэдэж байгаа хэрнээ хэлж чадахгүй гөлөг болцгоож байгаад л учир бна,иймд энэ засгийг унагаах АНы акц маш зөв,ямар ч л байсан засаг унавал хүүкийг нэг хэсэгтээ зогсоох алхамшүү
Тулга ч , Бадарч ч үнэн хэлээд байна . Гэвч асуудлын нууц утга арай өөр байх шиг . Хүрэлсүх танарын хэлээд байгаа шиг " тэнэг бага дарга " биш ээ , алсын хараатай хүү . " Энэ парламент гэдэг нэг л бишээ " гэдгийг " улны " бидэнд ч төдийгүй гадаад - дотоодгүй , том - багагүй ойлгуулах хичээл зүтгэл . Яваандаа улс орноо ЭЗЭН - тэй болгох гэсэн л алсын хараа ... 126 - парламент байгуулагдсанаасаа хойш " ... хоёр алхам хойш " байлаа - он гарлаа нам , морин жил гарлаа таг , науриз \ хавар эхлээд ч \ нээгдээд ч чуулган нээгдсэнгүй ... Ганцхан ерөнхийлөгч л хөдөлгөж байна ...
Ерөнхийлөгч хулгайчдаас бүрдсэн энэ олхиогүй парламентыг тараах, үнэгүйдүүлэх , хүчгүйдүүлэх боломжит алхамуудыг элдэ в янзаар үзүүлээд байхад наад тойрон хүрээлсэн долдойнууд нь албан тушаал , хулгай хоёртоо хоргодож - шунаад хөдөлж өгөхгүй байна ш дээ , наад " танар бүгдээрээ хулгайчдаасаа " сал , ерөнхийлөгч өө . Тэгвэл бид дэмжээд өгнө , Таныгаа ...
Нүүрсний хулгайч гао минг Хү Сю Жан өөрийгөө барьж өгч шоронд хийхээс шударга ёс эхэлнэ.
Ан засагт орох гэж шантаажлаад байгаа юм уу
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж 35 жил нээлтээсээ бусад уед ганц ч удаа бурэн ирцтэй хуралдаж байгаагуй Уих гээч худалч хулгайч завхай эмс авилгачид хорчид луйварчин ,бур алуурчин шургалсан,дахин дахин шургалахыг шунан дурладаг ядаргаатай байгууллагыг тараая !!!!!!!!!!!!!!!!!!!
Улсаас 60 долларт бодож авсан нүүрсээ 240 долларт хилийн цаана зарсан. Ковидын үе учраас ямар ч өрсөлдөгчгүй. Шүгэл үлээх хүнгүй. Бодийн нүүрс л ногоон гэрлээр гарч байв. Бусад нь бөмбөлгөн дотроо ковид тусаж, 100 км очерлож машиндаа үхэж байлаа. Угтаа бол хамгийн багаар бодоход 600 сая долларын ажлаа 3 нугалж хөлсийг нь авсан гэсэн үг. Энэ луйварт Оюун-Эрдэнэ, Занданшатар, Хүрэлсүх, Баттулга нар холбогдоно.