sonin.mn

ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 26 /Kazinform/. Ардчилсан намын гишүүн Эмили Грегори Флорида муж улсад явагдсан АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын ээлжит бус сонгуульд ялжээ. Тэрбээр Д.Трампын дэмжлэгийг авсан Бүгд найрамдах намын өрсөлдөгчөө ялж, ийнхүү сонгогдсон байна.


АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Жон Мейплст улс төрийн дэмжлэг үзүүлжээ. CBS News сувгаар мэдээлснээр, тэрбээр шуудангаар саналаа өгсөн байна. Д.Трамп өмнө нь санал хураах энэхүү аргыг “луйвар” хэмээн нэрлэж, эрс эсэргүүцэж байсан юм. 


Саналын хуудсыг бараг бүгдийг тоолсны дараа Эмили Грегори өөрийн өрсөлдөгч Жон Мейплсийг 2.4 хувиар буюу 797 саналын зөрүүгээр ялжээ. Ардчилсан намынхан энэ ялалтыг дүгнэхдээ, сонгогчид Д.Трамп болон Бүгд найрамдах намаас нүүр буруулж буйн ээлжит шинж тэмдэг гэж үзэж байна. “Мар-а-Лаго дөнгөж сая улаан тойргоос хөх тойрог руу шилжлээ, энэ үйл явдал завсрын сонгуулийн өмнө Бүгд найрамдах намынхныг сандаргах ёстой” гэж Ардчилсан намын сонгуулийн кампанит ажлын хорооны дарга Хизер Уильямс мэдэгджээ. Түүний хэлснээр, энэ нь Д.Трамп үүрэгт ажилдаа орсноос хойш Ардчилсан нам Бүгд найрамдах намаас буцаан авсан 29 дэх тойрог болж байна.



Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг