НАЙРОБИ, 2026 оны гуравдугаар сарын 30 /Reuters/. Кенид хэдэн долоо хоног ширүүн бороо үргэлжлэн орж, үер буусны улмаас амиа алдсан хүний тоо 108-д хүрсэн тухай тус улсын Цагдаагийн ерөнхий газар мэдээлжээ.
Зүүн Африкийн тус улсад энэ сарын 6-ны оройноос эхлэн ширүүн бороо орж, гэнэтийн хүчтэй үер буужээ. Байгалийн гамшгийн улмаас дэд бүтэц ихээхэн сүйтэж, олон арван автомашин үерт урсан, агаарын тээвэр саатаж, эрчим хүчний шугам сүлжээнд томоохон гэмтэл гарсан байна.
Баасан гаргийн байдлаар улс орон даяар 2700 гаруй айл орон гэргүй болж, нүүхээс өөр аргагүйд хүрсэн талаар албаны эх сурвалжууд дурдсан байна. Одоогоор зарим бүс нутагт бороо татарч байгаа боловч ус зайлуулах шугам сүлжээ хальсан, хөрс дахин ус нэвчүүлэхгүй болсон зэргээс шалтгаалан үерийн аюул нүүрлэсэн хэвээр байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулжээ.
Г.Энх-Од
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Даваа - 03 сарын 30,
2026
Сэтгэгдэл0