НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг галлон (3.79 литр) шатахууны дундаж үнэ 2022 оны наймдугаар сараас хойш анх удаа 4 ам.доллароос давсан тухай түлш шатахууны үнийн хэлбэлзлийг ажигладаг GasBuddy цахим хуудсанд мэдээлжээ. АНУ-ын Зүүн эргийн цагаар 20:45 цагийн үед Regular маркийн бензиний үнэ нэг галлон нь 4,001 ам.долларт хүрсэн байна. Түлшний үнэ Калифорни муж улсад хамгийн өндөр байгаа бөгөөд хэрэглэгчид нэг галлон бензинийг 5.86 ам.доллароор худалдаж авч байгаа ажээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Мягмар - 03 сарын 31,
2026
Сэтгэгдэл0