Ардчилсан Нам УИХ-ын чуулганыг бойкотолсоноос үүдэлтэйгээр Г.Занданшатар Ерөнхий Сайдаас хүсэлтээрээ чөлөөлөгдөж, Н.Учрал Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдаар томилогдсон билээ. Гэвч сайд нарыг томилох үйл явц удааширч, МАН дахь 38, 30-ийн бүлэглэлийн зөрчил үргэлжилсээр байна. Энэ бүхэн чухам юунаас үүдсэн бэ? Яг цаад язгуур шалтгаан нь Үндсэн хуулийн доголдолтой холбоотой гэхэд болно.
Учир нь УИХ дахь МАН-ын 30-ын бүлэг гэгч бол Ерөнхий Сайд, МАН-ын дарга асан Л.Оюун-Эрдэнийн бүрдүүлж, УИХ-ын 2024 оны сонгуульд орсон баг. Зүй нь хэрэв Л.Оюун-Эрдэнэ огцорч, эрх баригч намын дарга солигдсон л бол УИХ дахь бүлэг нь Н.Учралыг дэмжих ёстой.
Гэвч бодит байдал дээр эсрэгээрээ. Нам доторх бүлэглэлүүд өөр өөрийн ашиг сонирхлоор хөдөлж, төрийн тогтвортой байдлыг алдагдуулж, Засгийн газрын бүрэн гүйцэд ажиллах боломжийг хязгаарлаж байна. Энэ нь зөвхөн нэг намын дотоод асуудал биш, харин төрийн институцийн үйл ажиллагаанд шууд нөлөөлж буй системийн гажуудал юм. Хэрэв үнэхээр бүлэг нь бүрэн дэмжихгүй бол УИХ-ыг тарааж, МАН-ын дарга Н.Учрал өөрийн багаа бүрдүүлж, УИХ-ын ээлжит бус сонгуульд өрсөлдөх нь зөв юм.
Өөрөөр хэлбэл, улс төрийн хариуцлага нь зөвхөн албан тушаал солигдохоор хязгаарлагдах бус, бодит эрх мэдэл, багийн шинэчлэл дагалдах ёстой. Одоогийн нөхцөлд шинэ Ерөнхий сайд хуучин фракц, хуучин зөрчил дунд ажиллах гэж оролдож байгаа нь өөрөө тогтолцооны гажуудлыг илтгэнэ.
Японд гэхэд яг л ийм жишиг байдаг бөгөөд хамгийн сүүлд гэхэд л Санаэ Такаичигаар удирдуулсан Либерал Ардчилсан Нам парламентын ээлжит бус сонгуульд оролцож ялалт байгуулаад байна. Тэнд улс төрийн хариуцлага гэдэг нь илүү тодорхой. Намын удирдлага солигдвол бодлогын баг ч дагаж шинэчлэгддэг. Ингэснээр шинэ удирдлага бодлогоо хэрэгжүүлэх бодит боломжтой болдог.
Харин Монголд эсрэг дүр зураг ажиглагдаж байна. Удирдлага солигдсон ч парламент дахь хүчний харьцаа, фракцын нөлөө хэвээр үлдэж, шинэ Ерөнхий сайд бодлогоо хэрэгжүүлэхэд саад болж байна.
Энэ нь эцсийн дүндээ төрийн шийдвэр гаргалтыг гацааж, иргэдийн амьдралд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Иймээс ч үнэхээр зөрчил, бойкот нь дийлдэхгүй хэмжээнд хүрчихсэн юм бол Үндсэн хуулийн хүрээнд ямар нэг аргаар УИХ-ыг тарааж, ээлжит бус сонгууль явуулбал яасан юм бэ? гэсэн асуулт зүй ёсоор гарч ирж байна. Энэ нь хямралаас гарах “шулуухан” шийдэл мэт харагдаж болох ч нөгөө талаас улс төрийн хариуцлагыг бодитоор хэрэгжүүлэх, шинэ мандат бүхий парламент бүрдүүлэх боломж ч байж мэднэ. Эцэст нь хэлэхэд, асуудал ганцхан хувь хүмүүст биш, тогтолцоонд байна. Хэрэв одоогийн бүтэц, харилцаа нь төрийг гацааж байгаа бол түүнийг шинэчлэх зоригтой алхам хийхээс өөр гарцгүй. Тэр нь магадгүй УИХ-ыг тараах шийдвэр байж ч болох юм.
Б.Намуун
Пүрэв - 04 сарын 02,
2026
Сэтгэгдэл7
МАН ыг тараамаар байна. Засаглаж чадахгүй шившиг болж байна
Бүтэн 10 жил МАН төр барьлаа. Эднээс юу ч хүлээлтгүй
126 г тараах хэрэгтэй байна даа дэндүү олон квоттой байна даа квотыг тоог цөөлөх хэрэгтэй байна даа
Эд нарт шинэ сонгууль явуулах мөнгө байхгүй ээ ! төрд ч байхгүй ! Өнөө маргаашаа яая гэж байна шүү дэ ! Япон бол мөнгө ихтэй ! хариуцлага ихтэй улс ! парламёнтийн танхимд нэг унгахад л парламёнт огцорно ! нэг сайд нь бааранд нэг хүүхэнтэй алцганаж дуулахад л танхим нь огцорно ! Ийм хариуцлагатай улс ! Амны салиа нь арилаагүй арван жилийн охин Намуун том том бүлтэрсэний хэрэггүй !!
Уул нь бол маш зөв юм л бичсэн бна. Соёлтой, өндөр хөгжилтэй, хүн ард нь гэгээрсэн нийгэмд бол нээрээ яг л тэгнэ дээ, гэтэл манайд Еөөк нь ч Үндсэн хуулийнхаа мөн чанарыг бүрэн гүйцэд ойлгож ухаараагүй, нийтээрээ олигтой гэгээрээ гүй улс төрийн соёл бүрдэж чадаагүй бна. Улс төр нэрээр хөрөнгө санхүү хөөцөлдөжНАМ нэртэй ядмагхан МАФийн бүлгүүд л хоорондоо тэмцэлдэж бна л даа !!!
Тийм болохоор УИХ-ыг тараагаад дахин сон гууль хийхэд дахиад л өнөөгийх шиг дампуу УИХ л бий болно !
Албан тушаалд томилогдоод энэ улс орны эзэн аятай дураараа дургидаг асуудалд чинь цэг тавина шүү пиздаа нараа. 😡😡😡😡😡😡😡😡😡😡😡😡😡😡😡😡😡