
МОСКВА. 2023 оны арваннэгдүгээр сарын 23 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин "G20"-ийн цахим дээд хэмжээний уулзалтад үг хэлэхдээ Орос улс Украинтай хэлэлцээ хийхэд бэлэн байгааг дахин мэдэгдэв. Тэрбээр мөн Газын зурвас дахь байлдааны ажиллагааг Оросын арми 2022 оны хоёрдугаар сард Украин руу хийж эхэлсэн бүрэн хэмжээний довтолгоотой харьцуулжээ. “Зарим нөхөд маань Орос Украинд түрэмгийллээ үргэлжлүүлж байгаад цочирдож байна гэдгээ нэгэнтээ хэлсэн. Тийм ээ, цэргийн ажиллагаа бол хэзээд л эмгэнэлт явдал байдаг" гэж В.Путин хэлээд Украинд болсон 2014 оны үйл явдалд дахин нэг дүгнэлт хийв."Харин өнөөдөр Газын зурваст Палестины энгийн хүн амыг хөнөөж устгаж байгаа нь цочирдмоор биш гэж үү? Эмч нар хүүхдүүдэд мэдээ алдуулалгүйгээр мэс засал хийж байгаа нь цочирдмоор биш гэж үү?" гэж тэрбээр хэлсэн байна. Энхийн хэлэлцээний тухайд В.Путин энэ талаар байнга ярьдаг бөгөөд яриа хэлэлцээ хийхээс татгалзсан гэж Украиныг буруутгадаг. Бүх Оросын төрийн телевиз, радио нэвтрүүлгийн компани, Кремлийн сурвалжлагч Павел Зарубин В.Путиний хэлсэн үгийг товчлон нийтэлжээ. Дэлгэц дээр энэ жил G20-ийг даргалж буй Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди, Сингапур, Бангладешийн төлөөлөгчид харагдаж байв. “Орос улс Украинтай энхийн хэлэлцээ хийхээс хэзээ ч татгалзаж байгаагүй. Орос биш, харин Украин хэлэлцээний явцаас гарч байгаагаа олон нийтэд зарласан. Түүгээр ч барахгүй ОХУ-тай ийм хэлэлцээ хийхийг хориглосон зарлигт төрийн тэргүүн нь гарын үсэг зурсан” гэж В.Путин хэлэв. Орос, Украины хэлэлцээ өнгөрсөн оны гуравдугаар сард зогссон билээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл5
Өмхий хүүрэн Путин ийм утгагүй юм ярьдийн ! Израйлийг буруутгажээ,тэр дайныг Хамас эхлэн өдүүлсэн ш дээ! Хувхай өгөр толгойт чинь өөрө ө дайн өдөөчөөд Украйныг буруутгадаг шигээ л луйврын юм ярьж бна, зөнөсөн муу ухна чинь !
Путин гэлтгүй орос орон энэ мөчөөс эхлэн дэлхийн шившиг болж дөнгөн данган амьжиргаа залгуулсан бүдүүлэг иванууд байвал уг нь бидэнд хэрэгтэй.
Оросууд Еврей Арменичуудыг дэвшүүлэн өөд татаж, Ази багуудаа дарж хар ажлын малнууд байлгадаг. Оросын мэдээллийн хэрэгсэлүүд Израйлын мэдээг орчуулж цацдаг байтал Арабуудын төлөө санаа зовсон дүр эсгэх нь дэндүү худлаа байна.
Фашист оросын тарваган фюрер
Манай Путин ах украинд 570 хүүхэд алсан гэсэн. Манай дүү нар нь ихэд баярлалдан суугаа сурагтай