ЛОНДОН, 2025 оны наймдугаар сарын 20 /DW/. Өчигдөр болсон онлайн уулзалтын явцад Европын улсуудын удирдагчид ирээдүйд байгуулах энхийн хэлэлцээрийн хүрээнд Их Британи, Францын цэргүүдийг Украинд илгээх төлөвлөгөөг хэлэлцжээ. Блүүмбэрг агентлаг нэрээ нууцалсан эх сурвалжуудынхаа ярьсныг эш татан мэдээлснээр бол, цэргийн тоо ба байрлуулах газар орны талаар ярилцсан байна. Мөн Украинд цэргээ илгээхэд бэлэн гэдгээ 10 орчим улс илэрхийлжээ.
Төлөвлөгөөний эхний үе шатанд Украины цэргийн албан хаагчдыг сургах, бие бүрэлдэхүүний нөхөн хангалтыг хийх замаар тус улсын зэвсэгт хүчнийг бэхжүүлэх юм. Энэ ажиллагаанд Их Британи, Франц болон бусад улсын хэдэн зуун цэргийн албан хаагчид оролцсон олон үндэстний бүлэг оролцох бөгөөд тэд фронтын шугамаас хол зайд байрлах ажээ.
Төлөвлөгөөний дараагийн үе шатанд тагнуулын мэдээлэл солилцох, хилийн шугамыг хянах, зэвсэглэл, түүний дотор агаарын довтолгооноос хамгаалах хэрэгслүүдийг нийлүүлэх замаар АНУ-ын зүгээс тусламж үзүүлэх асуудлыг тусгасан байна.
Онлайн уулзалтын үр дүнгийн талаар Их Британийн засгийн газрын мэдэгдэлд дурдсанаар, “Украинд туслах хүсэлтэй улсуудын эвсэл”-ийн төлөвлөлтийн бүлгийнхэн ойрын үед Америкийн төлөөлөгчидтэй уулзаж “байлдааны ажиллагаа зогссоны дараа Дэмжлэг үзүүлэх хүчнийг байрлуулах, аюулгүй байдлын найдвартай баталгаа өгөх” асуудлуудыг хэлэлцэх ажээ. Энэхүү хэлэлцээнд Европ дахь НАТО-гийн цэргийн хүчний ерөнхий командлагч, дэслэгч генерал Алексус Гринкевич болон гишүүн орнуудын зэвсэгт хүчний Жанжин штабын дарга нар оролцоно.
Үүний сацуу Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч К.Левитт өчигдөр мэдэгдсэнээр бол, Ерөнхийлөгч Д.Трамп Америкийн цэргийг Украинд илгээх магадлалыг бүрэн үгүйсгэсэн байна. “Мэдээж хэрэг, ажиллагааг уялдуулан зохицуулахад бид туслах боломжтой, манай Европын холбоотнуудын аюулгүй байдлыг хангахад шаардлагатай хэрэгслүүдийг нийлүүлэхэд бид бэлэн байна” гэж Левитт хэлжээ.
Ерөнхийлөгч Д.Трамп телевизийн Fox & Friends хөтөлбөрт оролцох үеэрээ хэлэхдээ, Украинд нисэх хүчний дэмжлэг үзүүлэх боломжтой гэдгийг дурдсан байна.
Б.Адъяахүү
Пүрэв - 03 сарын 26,
2026
Сэтгэгдэл11
Чадахгүй наад английн дарга нар чинь.
Ukraine d angle army tsereg general uud orosiin army aluulj duusaj olzlogdoor baigaa
Энэ дайнд 🇷🇺 ялна. 🇺🇦наас 7 мужынхан нутгийг булааж авна. 🇺🇦-ыг бараг зэвсэггүй болгож, армийг нь задлаж тараана. Орос украйнаас бараг ашиг олохгүй. Гэхдээ оросууд санасандаа хүрч сэтгэл өндөр үлдэнэ.
Зө зө,,,хөөрхий,,,бөгспутины украиныг 3 хоногт самрах цэргийн тусгай ажилгаа,,,бөөөррррр,,,,натогын цэргийг украинд албан ёсоор байрлуулах ажилгаа болоод шаачихваа,, юун натог 1990 оны хилрүү хөөж туух,,,,тэнэг тэнэг гэхэд ойгүй тэнэг,,, оюуны хомсдолтой орк юмдаа,,,,
БАРУУНЫХАН ХУРДЛААЧ ЭЭ. ОРОСУУД ДАВАРЧ ГҮЙЦЛЭЭ.
Ха хаа, 🇷🇺🇰🇵🇧🇾👍🌏. Харин🇺🇦🇺🇲🇨🇵🇬🇧🇩🇪🇨🇦🇯🇵👎🌍.
Malnaas a dor erliizuud ba a
Укриан цэргүүдийн хоолыг нь хийж бандаашгийн нь угаана гээд хэдэн зуун гадаадын цэргүүд офицёрүүд очих гэж бөйгаа гэсэн ! Хурдан очооч !
Монголоос Батүүл , зоригт тэргүүтэй хүмүүс очих хэрэгтэй… энд худлаа сошиалд хар хэрээ шиг гуагалж чаралбаа царайлж байхаар … ядаж л украйн цэргүүдийн хоол зөөж чадах байх..
Монголоос Батүүл , зоригт тэргүүтэй хүмүүс очих хэрэгтэй… энд худлаа сошиалд хар хэрээ шиг гуагалж чаралбаа царайлж байхаар … ядаж л украйн цэргүүдийн хоол зөөж чадах байх..
Энэ дайнд 🇷🇺 ялна. 🇺🇦наас 7 мужынхан нутгийг булааж авна. 🇺🇦-ыг бараг зэвсэггүй болгож, армийг нь задлаж тараана. Орос украйнаас бараг ашиг олохгүй. Гэхдээ оросууд санасандаа хүрч сэтгэл өндөр үлдэнэ.