Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Төв Хятадын Шинжлэх Ухаан, Технологийн их сургуулийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. \2026.05.18\ Талууд мэдээлэл технологи, шинжлэх ухаан, судалгаа шинжилгээний салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар харилцан санал солилцлоо. Уулзалтын эхэнд Шадар сайд Н.Номтойбаяр эрхлэх асуудлын хүрээнд бүсчилсэн хөгжлийн бодлогыг эрчимтэй хэрэгжүүлж байгаатай холбогдуулан БНХАУ-тай бүхий л түвшинд хамтын ажиллагааг өргөжүүлэхэд онцгой анхаарч байгааг тодотголоо.

Тэрбээр цаашид мэдээллийн технологи, инженерчлэл, эдийн засаг, нийтийн удирдлага болон судалгаа шинжилгээний чиглэлээр өндөр ур чадвартай боловсон хүчин бэлтгэхэд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
Тус сургуулийн зүгээс БНХАУ төдийгүй олон улсын хэмжээнд эрдэм шинжилгээ, шинжлэх ухаан, судалгааны чиглэлээр нэр хүндтэй боловсролын байгууллага болохыг онцлоод, олон улсын хамтын ажиллагааг эрхэмлэн ажилладаг талаар дурдлаа.
Мөн өнгөрсөн хугацаанд Монгол Улсын 800 гаруй оюутан, суралцагчтай хамтран ажиллаж, боловсролын харилцаа, хамтын ажиллагаа тогтвортой өргөжин хөгжиж байгааг тэмдэглэв. Уулзалтын төгсгөлд талууд цаашид бодит үр дүнд чиглэсэн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд нээлттэй байгаагаа илэрхийллээ.

Лхагва - 06 сарын 10,
2026
Сэтгэгдэл3
Хятадууд эхлээд ажилчин болж орж ирнэ хэдэн жилийн дараа босс болж томорно тэгээд хэдэн жилийн дараа бөөс болж үржиж эхлэнэ бас хэдэн жилийн дараа хачиг хувалз шиг шигдэж эхэлнэ дээ гэж ийм л дүр төрх харагдаж байгааг улс төрчид мэдсээр байж бөөнөөр оруулж ирнэ харин өөрсдөө гадаад хөрөнгө зузаатгаад тэндээ очиж шигдэнэ харин Монголын ард түмэн газар шороотойгоо хохирч уусан алга болохвий ХАРАМСАЛТАЙ ТҮҮХ
Японы NHK-ээр Хятадын хөгжлийн зээлийг хөндсөн нэвтрүүлэг гарав. 68 улсаас 8 улс зээлээ төлж чадахгүй. байх магадлалтай. Тэдний нэг нь Монгол. Зээлээ төлөөгүй бол хилийн боомтын эрхээ шилжүүлэх, Хятадын армийн арын хангалтын бааз болно. Гэрээний заалтад гэрээг зөрчвөл зээлийг нэг дор буцаан #төлүүлэх тухай заасан. Монгол банк Хятадын ардын банкны свопын өр гэхэд бараг 4 гаруй тэрбум доллар болсон. Өшөө олон өрнүүд байгаа. Шинэ гүүрийг хийхэд хүртэл 200 гаруй сая долларын өр тавьсан. Хятадад зээлээ төлж чадахгүй эрсдэлтэй орны тоонд орчихсон атал 3 тэрбум долларын зээл нэмж авна гэх.. хэн төлөх вэ? Монгол улсын жилийн төсөв 4 тэрбум доллар. Бараг жилийн төсөвтэй тэнцүү мөнгө. Арыг нь хэн даах вэ? Үндэсний аюулгүй байдалд хэн санаа тавьж байна вэ? Хятадад нийт хэдэн төгрөгний өртэй байгаа вэ? Ямар гэрээтэй, гэрээний биелэлт ямар яваа вэ? Энэ иргэн хүн бүрийн АНХААРАЛ ХАНДУУЛАХ асуудал шүү.
Буриадаараа социализм шиг Монголчуудад гайхуулдаг Номтойбаярыг загнаж байсан Хүрэлсүх нь дэвшүүлдэг л юм байна.