sonin.mn

УИХ-ын дарга Г.Занданшатар нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэд, албан хаагчидтай уулзах үеэрээ парламентын гишүүдийн тоог нэмэх шаардлагатай гэж үзэж байгаа мэдээллээ.


Тодруулбал, Монгол Улсын хүн ам 1992 онд 2,2 сая байсан бол одоо 3,4 саяд хүрсэн. Энэ нь иргэд, сонгогчдыг төлөөлөх парламентын чадамж суларсан, УИХ-ын гишүүд ард түмний төлөөлөл бус дарга хэв шинж рүү орсон гэж УИХ-ын дарга дүгнэж байв. Тиймээс ард түмнийг төлөөлөх парламентын чадавхыг сайжруулах, хөгжлийн олон төвтэй улс болохын гишүүдийн тоог зайлшгүй нэмэх шаардлагатай байгааг онцоллоо.


УИХ-ын дарга Г.Занданшатар: “Ард түмнийг төлөөлөх парламентын чадавхыг сайжруулах, иргэдийн саналыг гээгдүүлэх буюу бага саналаар УИХ-д олонх болох боломжийг засахад Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, тэр дундаа УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх нь чухал ач холбогдолтой. Хүн ам өсөхийн хэрээр иргэд, сонгогчдыг төлөөлөх парламентын чадамж суларсан, УИХ-ын гишүүд ард түмний төлөөлөл бус дарга хэв шинж рүү орсон гэж үзэж байна. Иймд олон улсад хэвшсэн аргачлалаар тооцвол парламентын гишүүдийн тоог нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа. УИХ-ын гишүүдийн тоог нэмснээр төлөөллийн чадвар сайжирна. Олон улсын нөхцөл байдал хүндхэн байгаа учраас нөлөөлөлд автах эрсдэлтэй. Тиймээс тусгаар тогтнолоо хамгаалах, аюулгүй байдлаа хангахад гишүүдийн тоог нэмэх нь зүйтэй” гэлээ.


УИХ-ын гишүүдийн тоог нэмэхээр төсөв, хөрөнгө нэмэгдэх талтай ч аливаа улс орны хөгжлийн асуудлыг олон өнцгөөс харж, амьдрал нийцсэн сайн хууль боловруулахад давуу талтайг онцолсон байна. Тиймээс гишүүдийн тоо нэмэх асуудлыг иргэдийн санаа бодлыг судалсны үндсэн дээр шийдвэрлэх нь зүйтэй гэдэг тайлбарыг өгчээ.