Монголын крикетийн үндэсний шигшээ баг ACC Women's Premier Cup 2026 тэмцээнд анх удаа оролцож, Бахрейны шигшээ багийг 3 викетээр буулган авснаар олон улсын тэмцээн дэх түүхэн анхны ялалтаа байгууллаа.
Тус тэмцээн нь 2026 оны 6 дугаар сарын 3-13-ны өдрүүдэд Малайз улсад зохион байгуулагдаж байгаа бөгөөд Азийн крикетийн холбооны (ACC) дор явагддаг эмэгтэйчүүдийн томоохон тэмцээнүүдийн нэг юм.
ACC Women's Premier Cup 2026 тэмцээнд Азийн 18 улсын шигшээ баг оролцож байгаа бөгөөд шилдэг багууд Азийн цомын тэмцээнд оролцох эрхээ авахын зэрэгцээ Азийн наадамд өрсөлдөх боломжоо нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.
Лхагва - 06 сарын 10,
2026
Сэтгэгдэл0