МҮБХ-ны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн хурал өчигдөр болж Архангай аймгийн Булган сумын харьяат, "Бөхбилэгт" дэвжээний ерөнхий дасгалжуулагч, Улсын арслан Р.Пүрэвдагва, Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат, аймгийн арслан Я.Бумбаяр нарын ёс зүйн зөрчлийг хэлэлцжээ. Улмаар Улсын арслан Р.Пүрэвдагвын барилдах эрхийг 5 сараар, аймгийн арслан Я.Бумбаярын барилдах эрхийг нэг сараар хассан юм.
Энэ тухай МҮБХ-ы Тэргүүн Ц.Магалжав өнөөдөр нийгмийн сүлжээнд мэдээлэл хийхдээ Архангай аймгийн Булган сумын харьяат, "Бөхбилэгт" дэвжээний ерөнхий дасгалжуулагч, Улсын арслан Р.Пүрэвдагва п үсгээр эхэлсэн хараал хэлсэн хэмээн тайлбарлав. Улсын наадам гэдэг бол бөх хүний хувьд бүтэн жилийн хөдөлмөрөө шалгах хамгийн чухал барилдаан байдаг. Гэтэл ийм чухал барилдаан болохоос нь ганцхан сарын өмнө хараал хэлсэн гэдэг үндэслэлээр Улсын Арслан цолтой бөхийн барилдах эрхийг хасна гэдэг зөв гэж үү?
Х.Цэцэнноров
Пүрэв - 06 сарын 11,
2026
Сэтгэгдэл2
харин ч шийтгэл нь багадаж, огт барилдах эрхгүй болгох байсан юм.
Орос хэлтэй өвөө Оростоо барилдаг.