7-р сарын 26-нд Израилийн Ерөнхий сайд Бенжамин хэвлэлд өгсөн ярилцлагадаа, “Дайн зөвхөн Ираны одоогийн дэглэм нуран унах, эсвэл цөмийн хөтөлбөрөөсөө татгалзсан байдалд л дуусна” гэлээ. Тэрээр мөн, Иран эсвэл түүний дэмжлэгтэй зэвсэгт бүлэглэлүүд Израиль руу дайрвал Израиль маш хатуу хариу арга хэмжээ авах болно гэж анхааруулжээ.
Бенжамин Нетаньяху удахгүй АНУ-д дахин айлчлахаар төлөвлөж байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай хийх уулзалтынхаа талаар тэрээр хэлэхдээ, уулзалтын гол зорилго нь АНУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн өмнө нь мэдээлж байсанчлан "Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой шинэ тагнуулын мэдээлэл танилцуулах" явдал биш. АНУ, Израилийн цэрэг, тагнуулын байгууллагууд байнга нягт хамтран ажиллаж ирсэн гэсэн байна.
Бенжамин Нетаньяху энэ удаагийн айлчлалын зорилго нь Дональд Трамптай асуудлыг хэлэлцэж, түүний байр суурийг ойлгох явдал гэж тодорхойлсон бөгөөд нөхцөл байдлын цаашдын хөгжил ихээхэн хэмжээгээр Трампын эцсийн шийдвэрээс хамаарна гэж мэдэгджээ.
Г.Бямба
Даваа - 07 сарын 27,
2026
Сэтгэгдэл0