УИХ дахь АН-ын бүлгийн хэсэг гишүүд Оюутолгойн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр тэд "Рио Тинто" компанийн гаргасан мэдээлэлд Оюу Толгойн зээлийн хүүгийн хувь хэмжээг бууруулах, энэ онд ногдол ашиг хүртэх тухай огт дурьдаагүй харин "Онтрэ" компанийн эзэмшиж байгаа лицензийн асуудлаар тодорхой ойлголцолд хүрсэн тул энэ төслийг урагшлуулахаар болсон гэх ноцтой агуулга байна" гэсэн юм.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Онтрэгийн лиценз гэж байхгүй.
Тэр бол Монголын лиценз болсон байх ёстой. Монгол Улс Онтрэтэй хэлэлцээ хийх ямар ч шаардлагагүй.
Г.Дамдинням АМНАТ-ын төлбөрийг багасгана гээд хууль санаачлаад гүйгээд байгаа нь ашиг сонирхлын зөрчил" гэсэн бол УИХ-ын гишүүн Б.Жаргалан: Засгийн газар Оюу Толгойн зээлийн хүүг бууруулах хэлэлцээр амжилттай болсон талаар маш сүртэй мэдэгдэл хийж байгаа. Харамсалтай нь, мэдэгдэлд дурдсан асуудлдууд нотлогдох баримтаар батлагдахгүй байгаа.
Тухайлбал зээлийн хүүг бууруулсан хувь хэмжээ, энэ онд багтаж ногдол ашгаа хүртэнэ гэх мэт. Гэтэл хөрөнгө оруулагч тал буюу Рио Тинто хэлэлцээрийн асуудлаар гаргасан хэвлэлийн мэдээнд ямар ч тодорхой тоо баримт дурдагдаагүй байна. Мэдээллийн маш их зөрүү байна. Үүнийг нягтлах хэрэгтэй. УИХ-д хүртэл ямар ч мэдээлэл алга." гэсэн юм.
М.Чой
Баасан - 07 сарын 03,
2026

Сэтгэгдэл2
РИО_ТИНТО"-Д ОНТРЭ"- ЛИЦЕНЗИЙН ОРДУУДЫГ ӨГЧ ЯАСАН Ч БОЛОХГҮЙ. ИЙМ МУУ НӨХЦӨЛТЭЙ ГЭРЭЭГЭЭР АХИЖ ОРД ӨГНӨ ГЭДЭГ ДЭЛХИЙН ШИВШИГ БОЛНО ГЭСЭН ҮГ. АЛГА ДАРАМ ЦААСААР НУТГАА АЛДАЖ ШИВШИГ БОЛСНООС ЛИЦЕНЗИЙГ НЬ ХУРААЖ АВААД РИО _ТИНТО ОНТРЭ-Н ХЭЛЭЛЦЭЭРИЙГ ТАСЛАН ЗОГСООХ ХЭРЭГТЭЙ. ХАНГАЛТТАЙ ШУЛСНЫ ХАРИУГ НЬ РИО ТИНТОД ШУДАРГААР ӨГӨХ ХЭРЭГТЭЙ ТӨР, УЛС Л ЮМ БОЛ.
Баяр хүргэе , Эд чинь бүр АН - ын гишүүд шиг байна . Рио тинто - д барьцаалагдсан хоёр дарга - хоёр Цогт чинь хөдлөхгүй ээ , харин Ан - ын гишүүд Уянга , Отгон , Баасан нартай нэгдэж Рио Тинто - ХӨӨЖ ГАРГАХ ёстой . Онтре - той хэлэлцээ хийж бүр болохгүй шүү ., гишүүд 100 % дэмжинэ ээ ...