Л.Мессигийн “Интер Майами” баг Хойд Америкийн хөл бөмбөгийн тэргүүн лигийн /MLS/ аварга шалгаруулах тэмцээний ээлжит тоглолтод “Монреал” багийг 7:1 харьцаагаар бутниргэжээ. 30-нд шилжих шөнө Майами хотод болсон уг тоглолтод Л.Месси покер хийж, 4 гоол /40, 52, 83, 90+6 минут/ оруулснаас гадна нэг оновчтой дамжуулалт өгсөн бол Каземиро (20), Луис Суарес (80), Александр Шоу (89) нар тус бүр нэг гоол хийлээ. “Монреал”-аас Фабиан Герберс 37 дахь минутанд гоолджээ.
Ийнхүү "Интер Майами" баг түүхэндээ анх удаа нэг тоглолтод 7 гоол оруулж, түүхэндээ хамгийн том хожлыг авсан байна. 1998 онд “Лос-Анжелес Гэлакси” баг 1998 онд “Даллас Берн”-ийг 8:1 харьцаагаар хожсон нь MLS лигийн түүхэн дэх рекорд үзүүлэлт юм.
“Интер Майами” баг 2018 онд байгуулагдаж, 2020 оноос MLS лигт тоглож байгаа юм. Өнгөрсөн улиралд анх удаагаа лигт аваргалсан тус баг одоогийн байдлаар 42 оноотойгоор Дорнод конференцийн тэмцээний хүснэгтийн хоёрдугаарт жагсаж байна.
Б.Адъяахүү
Даваа - 08 сарын 31,
2026
Сэтгэгдэл0