sonin.mn

БНСУ-ын Соёлын өдрүүдийг тохиолдуулан Дэлхийн Таеквондогийн холбооны Куккивон байгууллагын захирал И Ён Нам тэргүүтэй албаны төлөөлөгчдийг МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Монгол, БНСУ-ын спортын салбарын хамтын ажиллагаа, таеквондогийн хөгжлийн асуудлаар санал солилцож, цаашдын хамтын ажиллагааны боломжийн талаар ярилцав.

Түүнчлэн таеквондогийн спортыг Монгол Улсад цаашид хөгжүүлэх, хүүхэд, залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, тамирчдын ур чадварыг дээшлүүлэх, мэргэжилтэн, дасгалжуулагчдын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо.

Дашрамд дурдахад БНСУ-ын соёлын өдрүүд энэ амралтын өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах юм байна.