
ЛОНДОН, 2024 оны гуравдугаар сарын 27 /ВВС/. Лондон хот дахь Дээд шүүхээс "Викиликс" цахим хуудсыг үндэслэгч Жулиан Ассанжийг шилжүүлэн өгөх хэд хэдэн нөхцөлийг АНУ-ын засгийн газарт тавилаа. Эдгээр болзлыг биелүүлэхэд гурван долоо хоногийн хугацаа байгаа бөгөөд хэрвээ Вашингтон тэдгээрийг биелүүлэхгүй бол Ж.Ассанж уг шийдвэрийг давж заалдах боломжтой. Өөрөөр хэлбэл, энэ бол Ассанжийг ойрын хэдэн долоо хоногт Их Британиас АНУ-ын талд шилжүүлэн өгөхгүй гэсэн үг юм. Шүүх хэд хэдэн баталгаа гаргаж өгөхийг АНУ-аас шаардаж байна.
Тодруулбал, үг хэлэх эрх чөлөөг баталгаажуулсан АНУ-ын Үндсэн хуулийн анхны нэмэлт, өөрчлөлтийг ашиглах боломжийг Ассанжад олгох, түүний Австралийн иргэншил нь АНУ-д болох шүүх хуралд ашиг сонирхлыг нь хохироохгүй байх, мөн гэм буруутай нь тогтоогдвол цаазаар авах ял оноохгүй байх гэсэн баталгааг гурван долоо хоногийн дотор гаргаж өгөхийг шаарджээ.
Шүүх эдгээр баталгааг хүлээж аваагүй тохиолдолд Ассанж давж заалдах боломжтой. Хүлээж авсан тохиолдолд ч түүнийг шилжүүлэн өгөхтэй холбоотой үйл явц дууссан гэсэн үг биш юм. Давж заалдах шатны эцсийн шийдвэр гарахаас өмнө талууд нэмэлт хүсэлт гаргах боломжтой гэж шүүхийн шийдвэрт дурджээ.
Үүний сацуу Английн шүүгчид Ассанжийн өмгөөлөгчдийн гаргасан давж заалдах хэд хэдэн үндэслэлийг тухайлбал, улс төрийн үзэл бодлоос нь болж хавчиж байна гэх үндэслэлийг хүлээж аваагүй ажээ.
Хэрэв Ассанжийг АНУ-ын талд шилжүүлэн өгвөл түүнд 175 жилийн хорих ял оноож магадгүй гэж Ассанжийн хуульчид, дэмжигчид мэдэгдэж байгаа юм. Өнгөрсөн сард Ж.Ассанжийн эхнэр Стелла Ассанж ярихдаа, хэрвээ шүүхээс нөхрийг нь шилжүүлэн өгөх шийдвэр гаргавал Европын хүний эрхийн шүүхэд хандана гэдгээ мэдэгдэж байв.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл7
Америкийн хүсэлтийн дагуу Британы цагдаа Эквадорын элчин сайдын яамнаас Жулиан Ассанжийг 2019.04.11-нд баривчилсан. Эквадор улс АНУ-ын хүсэлтийг биелүүлсэн учир тэр дороо буюу Ассанжийг өгч явуулсаныхаа маргааш нь ОУВСангаас өнөөдөр 4.2 тэрбум ам. доллараар шагнуулав. Бусад барууны хөгжлийн банкнаас нэмж 6 тэрбум ам.доллар бас авах юм байна.Ассанж бол ямар ч тагнуулын ажилтан биш, бас сурвалжлагч биш харин хүмүүсийн өгсөн нууц материалыг нийтэлж олон нийтэд хүргэж өгдөг зуучлагч маягийн хүн буюу publisher юм. Тиймээс АНУ-ын ЗГ түүнийг авах хууль эрх зүйн үндэслэл байхгүй хэдий ч Ассанжийг Foreign Espionage Act буюу Гадаад тагнуулын хуулиар шийтгэхээр ярьж байгаа аж. угтаа Ассанж огт тагнуул биш, ямар нэгэн улсын тагнуулд ажиллаж байгаагүй учир тэр хуулиар шийтгэх хуулийн үндэслэл байхгүй гэж НҮБ хүртэл мэдэгдээд байгаа. Өөрөөр хэлбэл тэр урвагч биш, учир нь тэр ямар ч тусгай албанд байгаагүй, АНУ-ын иргэн биш бөгөөд Австраль-ийн иргэн учир АНУ-аас буюу эх орноосоо урвасан гэх үндэслэл
Оросын но г дэлгэсэн аль олон жилийн өмнө нүдийг нь ухаад толгойг нь таслаад хаячихсан
Оросын но г дэлгэсэн аль олон жилийн өмнө нүдийг нь ухаад толгойг нь таслаад хаячихсан
Жулиан Ассанж бол жинхэнэ хэвлэлийн эрх чөлөө амьд домог үлгэр жишээ болсон хүн. Жулиан Ассанж Америк барууны эрх баригчдын ард түмнийхээ эсрэг хийдэг бохир бузар булай бүхнийг уудалж илчилсэн учир Америкийн ЗГ ичсэн нүүрэндээ өсөрхөж энэ хүнд олон зуун жилийн ял өгөх гээд байгаа юм. Ичсэн хүн, хүн ална гэж яг үнэн үг.
АЛДАРТ ВИКИЛАЕС сайтыг үндэслэгч ХҮМҮҮНЛЭГ ШУДРАГА ИРГЭНИЙГ БАРИВЧИЛСАНЫГ БИ ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА. ҮНЭН ГЭЖ байдаг бол Энх тайвны төлөө НОБЕЛИЙН шагнал өгөх ёстой. ЭНЭ ХОРВОО,АРДЧИЛАЛ гэдэг бамбайтай ХӨРӨНГӨТНИЙ НИЙГЭМД ЭРХ ЧӨЛӨӨ,ШУДРАГА ЁС ГЭЖ БАЙДАГҮЙ ЮМ ГЭДГИЙГ НОТОЛСОН БАРИВЧИЛГАА. Жюлиан Ассанж ИХ ГҮРНҮҮДИЙН булихай ЛУЙВАР,дарангуйлал,дайсагналыг ДЭЛХИЙ НИЙТЭД ТАРААСНЫ ХҮЧИНД орон бүрт АРДЧИЛАЛЫН дарангуйлалын эсрэг ТЭМЦЭЛ өрнөсөн юм. ЗӨВХӨН манай улсад л гэхэд АРДЧИЛАЛЫН нэр барин ДЭЭРЭМ ХИЙЖ хөрөнгөжсөн ЗУУН ЗУУН гэмт хэргийг дэлхий нийтэд ЦАЦАЖ түүний маш багахан хувийг БИД мэдсэн юм.
арчалсан америк нь энэ үү? хүний үг хэлэх эрх чөлөө будаа. тэгсэнээ өөрсдөө навальний гэж хуцна
тэг чяцаг болонгуут ассанжийг дэмий саатуулсан болох