
КИЕВ, 2024 оны гуравдугаар сарын 27 /Reuters/. Украины Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Алексей Даниловыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний оронд Гадаад тагнуулын албаны дарга Александр Литвиненког томилсон тухай Ерөнхийлөгчийн цахим хуудсанд мягмар гарагт нийтэлсэн зарлигт дурджээ.
Ийм халаа сэлгээг ямар шалтгаанаар хийснийг зарлигт дурдсангүй. А.Данилов 2019 оны 10 дугаар сараас буюу Ерөнхийлөгч Владимир Зеленский үүрэгт ажилдаа орсноос хойш хэдэн сарын дараа уг албан тушаалыг хашиж эхэлсэн юм.
Украины Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах зөвлөл нь ерөнхийлөгчийн дэргэд үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах асуудлыг зохицуулах үүрэгтэй. Зөвлөлийн бүрэлдэхүүнд тус улсын улс төр, аюулгүй байдал, батлан хамгаалахын удирдлагууд багтдаг.
В.Зеленский 2022 оны хоёрдугаар сард Оросын дайралт эхэлснээс хойш аюулгүй байдал, батлан хамгаалахын өндөр албан тушаалтнуудыг байнга сольсоор иржээ. Харин энэ оны хоёрдугаар сард Украины өндөр дээд албан тушаалын генералыг огцруулсан нь цэргийнхний дунд халаа сэлгээ хийж магадгүй гэдгийг харуулж байна.
Ерөнхийлөгчийн цахим хуудсанд мэдээлснээр, Олег Иващенког Гадаад тагнуулын албаны даргаар томилох ажээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл5
Украйн 11 сард оростой дайдах боломжгүй болно. Америкт Трамп ерөнхийлөгч болж, Украйн хэлэлцээрийн ширээний ард сууна. Үүний тод илрэл нь энэ мэдээ юм.
FASHIST OROSUUDIIG HUUJ ZAILUULAH N GARTSAAGUI
саяхны монгол болон төв ба дундат ази кавказад францад англид украйнд америкаас маш олон хүмүүс ёвразид ирлээ хамгийн том нь ерөнхийлөгч байсан оөама орсод терроризм болохын өмнө иржээ арван дөрвөн онд украйнд майдан хийж украйныг өнөө хүртэл хариуцаж байсан нуланд украйны халаа сэлгээ орост терроризм хийсний дараа өөрчлөлт хийжээ монгол хүртэл сосорбарам орсын элчинг сүрдүүлжээ
sots uyed ih sonsoj baisan ugnuud duuldaj baina yamarch undesten zovhon ooriin undesteng ooriin ulsiig omoorch ooriin ontgoos yaridag tuhailbal yovropiin oronuud geopolitekiin uudnees ukrainiig demjij tednees ur tariya bolon hunsnii buteegdhuun hiyamd uneer avahaar geree hiiheer tohiroltsohod tuhain ulsiin ard tumenuud boslogo uimeen gargaj baina ene ard tumenuud sersen uchraas iim saihan amidarch baina tiim orond uls torchidin daruulgatai baidag manaih esregeeree nam tor bolon udirdlagaa shuumjilvel toriin omnoos yardag nohoi shig boorlon dairch yuch bish bolgodog ur dun avilgal heel hahuuli zusen buriin hulgai gaarch bid yaduurdag ugin niigmiin buzar bulaig tor tseverleh yostoi uuregtei getel uuniigee hiih husel baihgui
украйны буданов эзэдтэйгээ орсод маш их терроризм хийж байна умардын урсгал дудин татарский севастополь крым крымийн гүүр хар тэнгэст орсын хөлгүүдийг домбааст энгийн иргэдиг Г М будановын хүмүүс залежныг шахаж даниловыг буулгаж эзлэж байна