
БЭЭЖИН, 2024 оны гуравдугаар сарын 27 /NHK/. АНУ-ын Засгийн газар цахилгаан тээврийн хэрэгсэл худалдан авагчдад татварын хөнгөлөлт үзүүлж эхэлсэнтэй холбоотойгоор Хятад улс Дэлхийн худалдааны байгууллагад (ДХБ) гомдол гаргажээ.
Хятадын Худалдааны яам энэ тухай мягмар гарагт мэдэгдлээ. Татварын хөнгөлөлт үзүүлэх АНУ-ын хөтөлбөр нь Хятадын бүтээгдэхүүнийг зах зээлээс шахаж, шударга өрсөлдөөнийг зөрчиж байна гэж тус яам мэдэгдсэн байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа инфляцыг бууруулах тухай хуульд үндэслэн татварын хөнгөлөлт үзүүлж эхэлжээ. Уг хууль нь 2022 оноос хэрэгжиж эхэлсэн байна. Татварын хөнгөлөлтийг Хойд Америкт угсарсан цахилгаан машин худалдан авахад эдлэх боломжтой юм. Шаардлагад нийцсэн цахилгаан автомашины загварууд нь мөн цэнэг хураагуурын эд анги, бүрэлдэхүүн хэсгүүдэд тавьдаг нөхцөлийг хангасан байх ёстой.
Татварын хөнгөлөлтийн энэ хөтөлбөр нь Хятадын үйлдвэрлэгчдийг нийлүүлэлтийн сүлжээнээс шахах зорилготой гэж зарим шинжээч үзэж байна.
АНУ-ын энэ арга хэмжээ нь дэлхийн нийлүүлэлтийн сүлжээг тасалдуулж, ДХБ-ын журмыг ноцтой зөрчиж байгаа тул эрс эсэргүүцэж байгаагаа Хятадын Худалдааны яам мэдэгджээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл6
Дэлхийн худалдааны байгууллага, НҮБ, НАТО, ОУВС, ЕХ бүгд америкийн талд үйлчилдэг.
АНУс дэлхийн атаман нь юм чинь өөр яахийн,тэгэхгүй бол бүгд "зодуулна" шдээ хө
66.181.183.188 Дээрэмчин атаман америк ахдаа дээрэмдүүлээд атмандуулаад байж дээ арчаагүй оркоо.
Америк 11 сард Трамп сонгогдож, дэлхийн худалдааны байгууллагаас гарна.
Баруунд доллар евро фунтийг хэвлэдэг мөнгө банк санхүүгийн эзэд байдаг нь үнэн шүү. Дэлхийн худалдааны байгууллага, НҮБ, НАТО, ОУВС, ЕХ бүгд тэдгээр зальжин хүмүүсийн эрх ашгийн талд үйлчилдэг.
hujaagiin cheap muu mashunuud hog shuu dee iimees horig tavih n zuv