БРЮССЕЛЬ, 2024 оны гуравдугаар сарын 28 /VOA/. Европын Холбооны /ЕХ/ орнуудын Элчин сайд нар Украины хүнсний бүтээгдэхүүнийг татваргүйгээр импортлохыг "Украиныг дэмжих ба ЕХ-ны хөдөө аж ахуйн зах зээлийг хамгаалах хоорондын тэнцвэрийг хангах зарчмаар" сунгах зөвшилцөлд хүрчээ. Тохиролцоог нэн даруй хэрэгжүүлэхийн тулд Европын парламентаар батлуулахаар илгээнэ гэж тус холбоог даргалж буй Бельгийн эрх баригчид мэдэгдсэн байна.
ЕХ уг асуудлаар өнгөрсөн долоо хоногт урьдчилан тохиролцсон боловч Франц, Польш улсууд тогтоосон хязгаарлалтууд хангалттай хэмжээнд хэрэгжээгүй гэж мэдэгдээд, Европын хөдөө аж ахуйн зах зээлийг тогтворгүйжүүлэхээс сэргийлэхийн тулд нэмэлт хязгаарлалт хийхийг шаарджээ.
Шинэ тохиролцооны агуулгын талаар мэдээлэл бүхий дипломатчийн хэлснээр, энэ удаагийн тохиролцоо нь өнгөрсөн долоо хоногт боловсруулсан баримт бичгийн эхтэй төстэй боловч зарим хүнсний бүтээгдэхүүнд татвар ногдуулах хугацааг тодорхойлох анхдагч хугацааг өөрчилсөн байна. "Анхны тохиролцоонд импортын хэмжээ 2022, 2023 оны дунджаас давсан тохиолдолд шувууны мах, өндөг, элсэн чихэр, овьёос, эрдэнэ шиш, үр тариа, зөгийн балын импортод татвар ногдуулна гэж заасан байсан. Харин шинэ тохиролцоо ёсоор 2021 оны хоёрдугаар хагасыг хамруулан анхны хугацааг сунгаж байна" гэж дипломатч хэллээ. Шинэ журамд хамаарах бүтээгдэхүүний жагсаалтад ямар нэгэн бүтээгдэхүүн нэмэгдээгүй байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл4
Европын эсрэг үргэлж хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулдаг барууны мөнгө банк санхүүгийн эздэд үйлчилдэг ЕХ-г татан буулгавал таарна
Өөсрдийнхөө хүзүүнд олс углаж байгаа хэрэг дээ. Дайн болж байгаа орноос ямар эрүүл хүнс орж ирнэ гэж бодож байгаа юм бол??? Эцсийн эцэст иргэд нь элдэв хортой хүнс хэрэглээд үхээд ирэхээр ЕХ-ын эрх баригчид толгойгоо шаах цаг ирнэ биз дээ ккк. Харин ч нэг Ванга шиг хэлчихье
teneg durak ve chi
УКРАЙНЫ ГАЗАР НЬ ХҮРТЭЛ ЦӨМ БАЙЛДААНЫ ЦАЦРАГ ИДЭВХИТ ХОР ДАРЬ ХИМИЙН ХОРТ БОДИСООР ДҮҮРЭН