Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Дотоодын цэргийн байгууллагад ажиллалаа.
Үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалах, төр, нийгэм, иргэний аюулгүй байдлыг хангах үүргээ нэр төртэй гүйцэтгэж байгаа Дотоодын цэргийн нийт бие бүрэлдэхүүнд талархал илэрхийлж, амжилт хүсэн ерөөв. Цаашид улс орны аль ч хэсэгт түргэн шуурхай хүрч, сөрөг тусгай ажиллагаанд оролцох, гэмт хэргийг таслан зогсоох, нийгмийн дэг журам сахиулах, гамшиг ослын үед авран хамгаалах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх өндөр чадвартай Дотоодын цэргийн хөдөлгөөнт хүчин байгуулж, бэхжүүлэх нь зүйтэй гэж үздэгээ хэлэв.
Энэ хүрээнд тулгамдсан асуудлуудаа цаг алдалгүй шийдвэрлэж, дэлхийн жижигт нийцсэн чадварлаг, мэргэшсэн дотоодын цэргийг хөгжүүлэх, төрийн цэргийн байгууллага, алба хаагчдын нэр хүндийг өндөрт өргөж байх чиглэлээр улам хичээн ажиллахыг удирдлагуудад нь үүрэг болголоо. Алба хаагчид мэдлэг, ур чадвар, албаны бэлэн байдал, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлээ тогтмол дээшлүүлж, ёс зүйг эрхэмлэн, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Эдүгээ Дотоодын цэрэг нийслэл, 13 аймагт салбар, нэгжтэй бөгөөд улсын онц чухал объект зэргийн аюулгүй байдлыг хариуцаж байна.
Сэтгэгдэл15
Оросын Росгвардийг дуурайх юм бол Ард иргэдийн эсрэг хүчин болно шүү
Сонгуулийн дараа үймээн болвол "цусы чинь холино шүү" гэж сүр үзүүлж бгаа юм биз дээ! 2008 оных шиг юм болвол энэ хөөрүү "бага дарга" ихээхэн дэвэрч мэднэ шүү !!!
Гаомин цэргийн бага дарга Хүй Сю Жанг.
ene dendene shuu
Ene yaah gee l tseregt anhaarlaa ih handuulaad baina aa
Маш зөв сана
Ард иргэдийн хөдөлгөөн жагсаалыг хүчээр нухч ин дарах харгис хүчнийг их дөвийлгөж дөвчигнө хөө болоих хэрэгтэй шүү !
zaassss, ediin zasgaa l bodmoor baina. cereg cagdaa form olson uls hoid solongos oros hoer shig l boloh ni dutaj gej
наад олон генерал хурандаануудынхаа тоог цөөлөө.
Зэвсэгт хүчний л генерал хурандаа нарыг цөөлөх хэрэгтэй. Ялангуяа доороо 5-хан батальонтой Тусгай хүчний командлал, ердөө 30-хан хүнтэй Кибер аюулгүй байдлын командлал, иргэний хувийн хэвшлийн ажлыг булааж хийдэг Барилгын цэрэг, зэргийг татан буулгах хэрэгтэй.
зөв
Ер нь дэмжсэн сайшаасан сэтгэгдэл нэг ч байхгүй шүү ?
Khurelsukh Erunhiilugchid amjilt husey, taniig sain ajillaj baigaa gedegt itgej demjij yvdag
Enenees bushuuhan salah yumsan. Songuuliar olon nam gargaad
Ард түмнээс дарангуйлагч хулгайчдаа хамгаалах Росгвардия юм биз дэ. Хэзээ Путин новшийг дууриахаа болих вэ хаха